УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв

УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв

УДШ: Академич С.Чулууны нэр хүндэд халдсан гэж шийдвэрлэв

Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр /2026.11.03/ Г.Мөнх-Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийг хэлэлцээд Чингис хаан үндэсний музейн захирал, академич С.Чулууныг удаа дараа гүтгэн, нэр төр алдар хүндэд нь халдсан гэж шийдвэрлэжээ. Ингэхдээ Г.Мөнх-Эрдэнэ нь өөрийн нийтэлсэн мэдээллийг бодит байдалд нийцсэн, үнэн зөв болохыг хэрэгт авагдсан баримтаар нотолж чадаагүй байхад хоёр шатны шүүх уг нийтлэлийг шүүмжлэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тул анхан болон давж заалдах шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахыг шийдвэрт тусгажээ.

Г.Мөнх-Эрдэнэ нь академич С.Чулууныг 640 мянган нүүр хуудас бүхий архивын баримтыг БНХАУ-ын сургуульд үнэ төлбөргүй хуулбарлаж өгсөн, Өндөр гэгээн Занабазарын намтартай холбогдох хосгүй баримтыг мөн эмхэтгэл болгож БНХАУ руу үнэ төлбөргүй гаргасан, академич хэргэмийг хуурамчаар авсан, бусдын оюуны өмчид халдсан зэргээр хэвлэлд ярилцлага өгч, сошиал хуудсаараа мөн тайлбар хийж байв. Г.Мөнх-Эрдэнийн дээрх мэдээллийг няцааж, академич С.Чулууныг шүүхэд хандахад тэрбээр “Хэрэв шүүх намайг С.Чулууныг гүтгэснийг тогтоовол би шийдвэрийг хүндэтгэж, уучлалт гуйна. Гоншигнолгүй биелүүлнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Сануулахад, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн энэхүү шийдвэр нь шүүхийн эцсийн шийдвэр юм.

Шүүхийн шийдвэрийг https://shuukh.mn/single_case/221964 линкээр үзэх боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.89.184

Шүүх=Мөнгө гэсэн цор ганц утгатай.

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.183.67

Одоо гоншигнолгүй уучлалт гуй. Хуурамч бусдыг гүтгэгч!! Мөнкөөө.

Avatar

Нэргүй 2026-11-04 66.181.183.67

Бүхэл бүтэн улсын дээд шүүх хэргийг тал бүрээс хянаад шийдвэрлээд байхад хүн гүтгэсэн доромжилсондоо уучлалт гуйхгүй эсрэгээрээ бүүр гүрийгээд нөгөө хуурамч нотолж чадаагүй мэдээллээ дахин эргэлтэнд оруулдаг энэ Мөнх-Эрдэнэ гэж ёстой муу хүн юмаа. Багш сэтэр зүүхэд арай л ахдана. Улсын дээд шүүхийг доромжилно, дээд шүүхийн нэр хүндийг унагана, иймэрхүү олон дагагчтай хүмүүс бүхэл бүтэн шүүх тогтолцоог хүмүүст худалдагдсан мэт ойлголт төрүүлж байгаад арга хэмжээ аваасай. Яс яривал яагаад ийм илэр

Avatar

Нэргүй 2026-11-04 73.202.96.183

Энэ асуудлыг одоо болтол 1 талд нь гаргаагүйг бодохоор хууль, шүүх, авилгатай тэмцэх газар юу хийдэг юм бол..

Avatar

ЗОЧИН 2026-11-04 203.91.115.43

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАРТАЙ АЛБАН ГЭРЭЭ БАЙГУУЛЖ МОНГОЛД ХАМААРАЛТАЙ ХЯТАДАД БАЙГАА АСАР ИХ АРХИВЫН МАТЕРИАЛУУДЫГ МВСАН ОРОНВ ХЬ ТЭДНИЙ ТҮҮХТЭЙ ХОЛБООТОЫ МОНГОЛД БАЙГАМ ЮМСЫГ НЬ ХУУЛБАРЛАЖ ӨГСӨН. ЧУЛУУН АЖЛЫН ХЭСГИЙГ НЬ АХАЛСАН БАЙДАГ ЮМ.

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.22.229

Их л сонин логик байна даа. Эхлээд тэр музейн дарга архивын материалыг гадагш нь өгсөн байна уу, үгүй байна уу гэдгийг цагдаа, тагнуул нь шалгаж тогтоох ёстой юм бишүү. Дараа нь энэ Мөнх-Эрдэнэ гэдэг хүн бусдын нэр хүндэд халдсан эсэхийг ярих ёстой бишүү.

Avatar

Хотын залуу 2026-11-04 66.181.167.241

Түүхч Өлзийбаатар Чулуун хоёр холбоотой гэж ярьдаг шүү. Тэр Өлзийбаатарыг шүүх ихэрэгтэй.

Avatar

зочин 2026-11-04 202.9.46.140

С.Чулуун манжийн үеийн архивын түүхэн материалыг хятадаад өгөөгүй хэрэг үү? хятадаас шагнал аваагүй хэрэг үү ?

Avatar

Нэргүй 2026-11-04 64.119.19.126

BOOB XXMOOR ANUSDAX ALNI SEXSEER SEXSEER BIEE UNELLEED BOOW VNZN XXI BOOW DOLOOJ80955877

Avatar

Нэргүй 2026-11-04 202.126.90.82

Ингээд монголын шүүх Хүүкийн боовны алчууруудын талд шийдвэр гаргаж байгаа юм даа улсаас урвасан хулгайч хүртэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж