Их Британийн Уэльсийн эргээс олдсон 400 жилийн настай хүрэл цоожны дөрвөн үсэгтэй нууц кодыг эрдэмтэд орчин үеийн сканнерын тусламжтайгаар тайлжээ. Энэхүү цоож нь 1583 онд далайд живсэн “Ann Francis” хөлөг онгоцны ачаанаас үлдсэн эртний эдлэлүүдийн нэг юм.
Тодруулбал, металл илрүүлэгч ашиглан эртний эдлэл хайдаг Питер Хьюз 1999 онд Порт-Толбот хотын Маргам орчмын элснээс уг цоожийг олсон байна. Тэрбээр олон жилийн турш цоожны дугаар бүхий цагирагуудыг эргүүлж, зөв хослолыг олохыг оролдсон ч амжилтад хүрээгүй аж. Харин Уэльсийн Үндэсний музей болон Кардиффын их сургуулийн судлаачид компьютер томограф буюу "CT сканнерын тусламжтайгаар цоожны дотоод бүтцийг нарийвчлан шинжилж, нууц кодыг нь тогтоожээ. Ингэснээр цоожны дөрвөн үсэгтэй код “ANCE” болохыг тайлсан байна.
Судлаачдын мэдээлснээр, цоож нь тус бүр зургаан үсэгтэй дөрвөн цагирагтай бөгөөд нийт 1,296 боломжит кодтой байжээ.

Микро "CT" сканнер ашиглан эхний удаад үсгүүдийг харж чадсан ч кодыг бүрэн тайлахын тулд гурван удаа сканнердсан байна. Уг цоожийг 1583 оны арванхоёрдугаар сарын 28-нд Испаниас буцаж явахдаа хүчтэй шуурганд өртөн живсэн “Ann Francis” хөлөг онгоцны сүйрлээс олдсон эрдэнэсийн цуглуулгын нэг хэсэг гэж үзэж байна.
Цоожны ойролцоо Испанийн мөнгөн зоос болон зоосны жин хэмжигч хоёр хэрэгсэл олдсон тул үнэт эдлэл хадгалсан авдар, эсвэл жижиг хайрцгийг түгжих зориулалттай байсан байж болзошгүй аж.
Питер Хьюз 2017 онд олдворын цуглуулгаа Уэльсийн Үндэсний музейд хүлээлгэн өгсөн бөгөөд цоожийг бусад эд өлгийн зүйлийн хамт 2026 оны долоодугаар сард Суонси хотын эргийн музейд олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Судлаачид уг цоожийг хэдэн зуун жилийн өмнөх үеийнхтэйгээ адил ажиллах боломжтой, маш сайн хадгалагдсан ховор олдвор гэж онцолсон байна. Харин цоожоор хамгаалж байсан авдарт яг юу хадгалагдаж байсан нь одоогоор тодорхойгүй хэвээр үлджээ.

3,602.33






















































Нэргүй 2026-11-04 66.181.181.105
Үсрээд л Хоёр цаг суугаад л 1,296 боломжийг эргүүлж болно ш дээ. Залхуу *л вэ
Зочин 2026-11-04 202.179.24.233
Цоож нь бна. Цээжтой авдарт юу байсан нь хаачсан бэ?
Нэргүй 2026-11-04 192.82.66.174
эртний зүйл олсон хүнийг Монголтой адил шоронд хийчихдэггүй л юм байна