Өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг өглөө | News.MN

Өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг өглөө

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Өвөлжилтийн бэлтгэл хангах үүрэг өглөө

Аймгийн Засаг даргын тамгын газраас “Орон нутгийн хөгжилд олон нийтийн оролцоо” сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулав. Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь аймгийн төвд ажиллаж үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болоод төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхний дарга удирдлагатай уулзаж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймаг орон нутагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон цаг үеийн ажлын талаар  хийсэн мэдээллийнхээ эхэнд “Бид нэг баг болж хувь иргэнээсээ эхлээд аймгийн төр, захиргааны байгууллагаа хүртэл орон нутгаа хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа учраас аймгийн өмнө тавигдаж буй бодлого, зорилт, хийгдэж буй ажил, арга хэмжээ, цаашдын чиг хандлагын талаар нэг мөр ойлголттой байж олон нийтэд сурталчлан таниулж, хэрэгжүүлэх ажилд хамтын хүчээр хандах үүднээс энэхүү уулзалт ярилцлагыг зохион байгуулж байна” гэж  энэ ажлынхаа зорилго чиглэлийг дурдсан юм. Тус аймагт энэ жил улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн долоон тэрбум шахам төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажил хийж байна. Нэн ялангуяа аймгийн төвийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чиглүүлж төвлөрсөн зах, авто вокзал, Тэмүүлэлийн өргөн чөлөө, хүүхэд, залуучуудын цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний “ORANGE” төв болон явган хүний зам, машины зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шинээр хийж бүтээж байна.    Харин улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баруун-Урт-Халзангийн 35 квт-ын цахилгаан дамжуулах шугамыг  шинэчилж, аймгийн төвд халдварт, сүрьеэгийн эмнэлгийн барилга шинээр барьж, Сүхбаатар сумын Засаг даргын тамгын газрын өргөтгөл, Түмэнцогт сумын сургууль, Баруун-Урт сумын хоёр цэцэрлэгт их засвар хийж байна. Аймгийн Засаг дарга мэдээллийнхээ эцэст аймгийн хөгжлийн цаашдын чиг хандлага болон  ирэх өвлийн бэлтгэлийг  сайтар хангах, хадлан тэжээл бэлтгэх талаар тодорхой үүрэг өглөө.

Г.Батзориг

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж