Меланиа Трамп Орос, Украины төлөөлөгчдийг Цагаан ордонд уулзуулна

Меланиа Трамп Орос, Украины төлөөлөгчдийг Цагаан ордонд уулзуулна

Меланиа Трамп Орос, Украины төлөөлөгчдийг Цагаан ордонд уулзуулна

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп Орос, Украины төлөөлөгчдийг арваннэгдүгээр сарын 5-ны Пүрэв гаригт Цагаан ордонд авчрах гэж байна. Тэрбээр өнгөрсөн сард Олешки хотод хүмүүнлэгийн зорилгоор түр гал зогсоох хэлэлцээрийг амжилттай зуучилсан билээ. Хязгаарлагдмал хүрээнд хэрэгжсэн энэхүү гал зогсоох тохиролцоо аравдугаар сарын 27-нд эхэлж, өнгөрсөн Ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-нд дуусчээ. Үүний үр дүнд Олешки хотоос олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний дунд эхнэртэйгээ 1711 хоног уулзаагүй хүн ч байжээ.

Энэхүү гал зогсоох санаачилгыг АНУ-ын тэргүүн хатагтайн гаргасан урьд өмнө байгаагүй дипломат санаачилга гэж үнэлж байгаа юм. Тэрбээр өмнө нь дайны улмаас гэр бүлээсээ салсан хүүхдүүдийг ар гэрт нь хүлээлгэн өгөх чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Тиймээс энэ үеэр бий болгосон холбоо харилцаа, сувгуудаа ашиглан Украин, Оросын удирдлагуудтай шууд харилцаж, энэ асуудалд цорын ганц зуучлагч болжээ.

Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыхихагийн мэдээлснээр Олешки хотын хүмүүнлэгийн нөхцөл байдал туйлын хүндэрч, зарим оршин суугч эм тариа, цэвэр ус, цахилгаангүй болсны улмаас өвс, зэрлэг ургамал идэхээс өөр аргагүйд хүрээд байсан аж.

Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Меланиа олны өмнө харьцангуй цөөн гарч ирсэн. Тэрбээр тэргүүн хатагтайн уламжлалт үүрэг, оролцооны заримаас нь татгалзсан ч бодлогын илүү чухал асуудлууд дээр хөшигний ард ажиллаж иржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-04 122.201.23.83

Сонгуулийн шоу, Трамп дандаа МАНай дарга нарыг дуурайх юм.

Avatar

Хуульч 2026-11-04 202.9.40.206

Браво Мелиана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж