Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг болгон зарлаж, аялагчдыг татах олон талт бодлого хэрэгжүүлж буй. Ийнхүү эрчимтэй ажилласны үр дүнд өнгөрсөн 2025 оны байдлаар Монгол Улс хамгийн олон буюу 847 мянга гаруй жуулчин хүлээн авч, салбарын эдийн засгийн гарцыг 5.2 их наяд төгрөг буюу 1.4 тэрбум ам.долларт хүргэж чадсан. Энэ нь уул уурхайгаас хамааралтай улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх томоохон хөдөлгүүр болж чадахаа харуулсан. Гэвч өнөөдрийн байдлаар нэг сая жуулчин хүлээн авах зорилтод хүрэхэд 80 мянган жуулчин дутуу байгаа. Үндсэндээ 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний өдрийн урьдчилсан статистик мэдээллээр Монгол Улс 919,104 жуулчин хүлээн авсан аж. Энэ нь нэг талаараа хилээр нэвтэрч буй гадаад иргэдийн тоонд хууртаж, салбарын бодит чанарыг орхигдуулж байна уу гэх асуултыг дагуулж байгаа юм.
Улсын хилээр нэвтэрсэн гадаадын иргэдийн статистик өндөр гарах нь сайн үзүүлэлт мэт боловч тэдгээрийн хэд нь жинхэнэ жуулчин, хэд нь ажиллах хүчин бэ гэдгийг нарийвчлан ялгахгүй бол аялал жуулчлалын бодлого урагшлах биш, ухрах аюултай.

Тухайлбал, хоёр хөршөөс өдөрт мянга мянгаараа нэвтэрч буй иргэдийн дийлэнх нь барилга, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэхээр ирж байна. Мөн бусад буурай орнуудаас ч хувийн хэвшлийн шугамаар урт, богино хугацааны ажиллах хүч авдаг урсгал эрс нэмэгдсэн нь үнэн. Энэ нь цаагуураа том эргэлзээ үүсгэж байгаа нь гол асуудал. Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр зөвхөн хөдөлмөр эрхлэх зорилгоор 35,937 иргэн, хөрөнгө оруулахаар 6,200 иргэн оршин сууж байгаагаас гадна виз олголтын 65.2 хувийг аяллын цахим виз дангаараа эзэлж буй.
Үүний цаана аяллын визээр орж ирээд хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг зөрчил багагүй байгааг энэ оны эхний 10 сард зөрчил гаргасан 16,928 гадаад иргэн бүртгэгдэж, 852-ыг нь албадан гаргасан гэх үзүүлэлт бэлхнээ гэрчилнэ.
Зөрчлийн 91.4 хувь нь уригч хуулийн этгээдтэй холбоотой байгаа нь гадаадын ажиллах хүчний зохицуулалт сул байгааг илтгэж байна. Эндээс гол асуудал ургана. Хөдөлмөр эрхлэхээр ирсэн гадаад ажилчдын өдөр тутмын хэрэглээ, амьжиргааны зардлыг аялал жуулчлалын салбарын орлого гэж тооцож, тэднийг жуулчны статистикт хутган тоолох нь учир дутагдалтай. Нөгөөтэйгүүр, Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад зуны цөөн сар, өвлийн тодорхой хугацаанд байгалийн өвөрмөц тогтоцыг үзэхээр ирж, богино хугацаанд өндөр зардал гарган салбарт шууд орлого оруулдаг хүмүүсийг л жинхэнэ аялагч гэж үзнэ.
Харамсалтай нь, өнөөдөр Монголд мөнгөтэй жуулчин ирэх нь ховор байна.
Улс орнууд жуулчдын тоогоор биш, нэг жуулчны дунджаар үлдээж буй ам.долларын хэмжээгээр өрсөлддөг болсон цаг. Бид хэчнээн саяар нь хүн оруулж ирлээ гээд тэд эдийн засагт бодитой үнэ цэн, валютын цэвэр урсгал үлдээж чадахгүй бол энэ нь зүгээр л хоосон хөөрцөглөл юм.
Төр засаг цаашид тоонд биш, чанарт анхаарах цаг болжээ. Аялал жуулчлалын салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, тэрбум тэрбумаар нь валют олох зорилгоо биелүүлэхийн тулд няхуур үзэх ёстой. Хилээр нэвтэрч буй гадаад иргэдийг зорилгоор нь нарийвчлан ангилж, аялал жуулчлалын тайланг гадаад ажилчдын тооноос бүрэн ангид, цэвэр жуулчны тоон мэдээллээр гаргадаг болох нь нэн чухал. Дараа нь зөвхөн тооны араас хөөцөлдөх биш, өндөр төлбөрийн чадвартай жуулчдад зориулсан тусгай сонирхлын аялал хөгжүүлж, үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх нь аль аль талдаа тустай асуудал.
Үндсэндээ, аяллын цахим визийг хөдөлмөр эрхлэх халхавч болгон ашиглаж буй зөрчлийг таслан зогсоож, уригч аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг өндөржүүлэх нь хамгийн чухал асуудлын нэг хэвээр байна.














Эцсийн дүндээ Монгол Улсад үлдэх зүйл бол хилээр орж гарсан иргэдийн тоо биш, аялал жуулчлалын салбарын чанартай өсөлт, эдийн засагт орох бодит хөрөнгө оруулалт болон гадаад валютын нөөц юм. Хэрэв бид хөдөлмөрийн миграцийг аялал жуулчлалын амжилт гэж андуурсаар байвал энэ салбарыг эдийн засгийн тулгуур болгох зорилт зүгээр л цаасан дээрх мөрөөдөл болон үлдэх аюултай байна.
3,602.33






















































Нэргүй 2026-11-04 122.201.21.222
mongold baahan ajilah hvchin irsen bhad tervvniig juulchid irsen meteer aylal juulchliin yam turuus baahan mungu tataj idsen bgaaldaa hulgaichuud ene zun juulchid bagal baisandaa getel nodlin jiliihaas ih baisan geed shaagaad baigaan getel ene zun nodlingoos orlogo muu baihaas gadna juulchid ihl muu baisandaa
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
TOMSGN TAALLAAR XELEERE LAW GOE DOLOOMOOR URN SHINEGENE AMSI VANXANI SEXSY UILCHLNE80955877
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
DYYDLGN SEXSEER TAICHNA MASSAJLI80955877
Нэргүй 2026-11-04 64.119.19.126
BIEE UELLEED BOOW XXN BOOW DOLOOJ ALNI SEKSEER XUCHINDUULI VANXANDI80955877
Нэргүй 2026-11-04 202.133.76.19
үнэн орж гарсан болгон жуулчин биш тэд эдийн засагт мөнгө оруулахгүй харин казино биеэ үнэлэлтийг дэмжвэл уул уурхайгаас хэд дахин их орлого эдийн засагаараа бар болно энэ л гарц монголын ганц боломж бусдаараа худлаа
Нэргүй 2026-11-04 202.133.76.30
олон сая хүнтэй газрууд наадахыг чинь хэрэгжүүлдэг болохоос манайх бол мөхнө.
Нэргүй 2026-11-04 202.133.76.30
чи өөрөө биеэ үнэл, мал аа. хэнийг зарж мөнгө олох гээв