Нөхөртөө гомдсон эмэгтэй эм ууж амиа хорлохыг завдсан бол эхнэртээ уурласан нөхөр өөрийгөө хутгалсан хэрэг өнгөрсөн амралтын хоногт нийслэлд гарсан байна. Чингэлтэй дүүргийн харьяат иргэн 32 настай, эмэгтэй Э нөхөртөө гомдож, эм ууж амиа хорлохыг завдсан байна. Э-г цэргийн төв эмнэлгийн Хордлогын тасагт эмчилж байна. Тэрбээр нитросарбид, хлорфенамин эм ууж амиа хорлохыг завдсан байна. Мөн өнгөрсөн ням гарагт Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны иргэн 42 настай М гэгч эхнэртэйгээ маргалдан гал тогооны өрөөндөө хэвлийн тус газраа нэг удаа хутгалж өөрийгөө гэмтээсэн байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Н.Түвшин