Бангладешийн оёдлын үйлдвэрийн ажилчид цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхийг шаардсан олон өдрийн жагсаал зохион байгуулсны улмаас тус улсын хэдэн зуун үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоожээ. Ажилчид амьжиргааны өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор сарын цалингийн доод хэмжээг одоогийнхоос хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна. Тус улсын нийслэл Дака хотод Ням гаригт (2026.11.01) болсон жагсаал ширүүсэж, ажилчид зам хааж, зарим үйлдвэрийн барилга байгууламжийг эвдэн сүйтгэж, автомашин шатаасан байна. Мөн жагсагчид цагдаагийн алба хаагчидтай мөргөлдсөн аж. Цагдаагийнхан тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ. Улмаар хэдэн арван хүнийг баривчилсан байна.
Ажилчид сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоогийн 13 мянган такаас 30 мянган така буюу ойролцоогоор 242 ам.доллар болгон нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Тэдний үзэж буйгаар хүнс, цахилгаан, хоол хийх хийн үнэ болон орон сууцны түрээс нэмэгдсэн ч авч буй цалин нь өдөр тутмын хэрэгцээгээ хангахад хүрэлцэхгүй болжээ.
Нэгэн эмэгтэй ажилчин "BBC"-ийн Бенгал хэлний редакцид ярилцлага өгөхдөө “Бидний шаардлагыг хүлээн авч, цалинг нэмэгдүүлэхийг засгийн газраас хүсэж байна. Мөн байрны түрээсийг нэмэгдүүлэхгүй байх, өргөн хэрэглээний барааны үнийг боломжийн түвшинд барих арга хэмжээ авах хэрэгтэй” гэжээ. Харин 28 настай үйлдвэрийн ажилчин Мамун "AFP" агентлагт “Хүнсний бүтээгдэхүүний үнэ, хоол хийх хийн төлбөр, цахилгааны төлбөр бүгд нэмэгдсэн. Засгийн газар өргөн хэрэглээний барааны үнийг бууруулах эсвэл бидний цалинг нэмэгдүүлэх ёстой” гэж ярьсан байна.
Бангладешийн оёдлын үйлдвэрийн ажилчин Лайли Бегум хоёр хүүхдээ сургуульд нь үргэлжлүүлэн сургах боломжгүй талаараа хэвлэлд ярьжээ. Тэрбээр 37 настай бөгөөд зарим өдөр гэр бүлдээ бүтэн хоол хийж өгөх хүнс ч авч чадахгүйд хүрдэг байна. Тэрбээр Дака хотын ойролцоох бэлэн хувцасны үйлдвэрт оёдолчноор ажилладаг. Туршлагатай ажилтан хэдий ч сард ердөө 15 мянган така буюу 121 орчим ам.долларын цалин авдаг аж. Илүү цагаар ажилласан тохиолдолд цалин нь 18-20 мянган така буюу 145-161 ам.доллар болж нэмэгддэг байна.
Гэвч түүний авдаг цалин амьдралын наад захын хэрэгцээг нь хангахад хүрэлцэхгүй байгаа тул 15 настай охин, 12 настай хүү нь энэ оны эхээр сургуулиа орхиход хүрчээ.
Лайли Бегум “Бид өдөрт нэг удаа ч болов бүтэн хоол идэх гэж хичээж байна. Өнөө өглөө будаа, багахан зууш л идсэн. Өдрийн хоол байгаагүй. Орой л нэг олигтой хоол идэх байх гэж найдан өлсөж сууна. Өчигдөр ч бас ийм байсан. Одоо бид ингэж л амьдарч байна. Хүү маань маш их турж, цээжнийх нь хавирга нэг бүрчлэн харагддаг болсон. Би өөр яах ч билээ” хэмээн “Aljazeera” агентлагт ярьжээ.
Лайли Бегум бол Бангладешийн хувцас үйлдвэрлэлийн салбарт ажилладаг дөрвөн сая орчим ажилчны нэг юм. Тэдний тал орчим хувь нь эмэгтэйчүүд бөгөөд амьжиргаандаа хүрэлцэхүйц цалин авах боломжгүй байгаагаа эсэргүүцэн, цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардаж байна.
БАНГЛАДЕШИЙН ЭДИЙН ЗАСАГТ ТОМООХОН НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ САЛБАР

Бангладешийн нэхмэл, оёдлын салбарт дөрвөн сая орчим хүн ажилладаг бөгөөд дэлхийн томоохон хувцас үйлдвэрлэгч, брэндүүдийн захиалгыг гүйцэтгэдэг. Тухайлбал, "H&M", "Primark", "Uniqlo" зэрэг олон улсын брэндийн хувцсыг тус улсад үйлдвэрлэдэг байна.
Тус салбар жилд бараг 40 тэрбум ам.долларын орлого олдог бөгөөд улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлдэг. Бангладеш нь хувцас экспортын хэмжээгээр дэлхийд Хятадын дараа хоёрдугаарт ордог. Гэсэн хэдий ч оёдлын үйлдвэрийн ажилчдын цалин дэлхийн хамгийн бага цалинд тооцогддог гэж хэлж болно. Ажилчид сард дунджаар 13 мянган така буюу 105 орчим ам.долларын цалин авдаг аж.
Иймээс ажилчдын эсэргүүцэл удаан үргэлжилбэл хувцас үйлдвэрлэл саатаж, гадаадын захиалагч компаниудад ч нөлөөлөх эрсдэлтэй гэж салбарынхан болгоомжилж байна. Тус улсын төрийн мэдээллийн "BSS" агентлагийн мэдээлснээр, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа удаан хугацаагаар зогсох нь үйлдвэрлэлийн хэмжээ болон экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖЭЭ

Ажилчдын шаардлагыг хэлэлцэх зорилгоор Бангладешийн засгийн газар Ням гаригт цалингийн асуудлыг дахин хянах тусгай зөвлөл байгуулснаа зарласан байна. Мөн тус улсын ерөнхий сайд Тарик Рахман сайд нартайгаа яаралтай хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцжээ. Гэсэн хэдий ч засгийн газрын мэдэгдлийн дараа жагсаал зогсоогүй бөгөөд Даваа гаригт Дака хот болон оёдлын үйлдвэрийн томоохон төвүүд болох Ашулиа, Газипур, Нараянганжид үргэлжилсэн байна.
"Reuters" болон "AFP" агентлагийн мэдээлснээр, Даваа гаригт нийт 670 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Түүнчлэн эдгээр бүсийн хэдэн зуун үйлдвэр Мягмар гаригт ч гэсэн ажиллахгүй байхаар болсон байна.
Дака хотын цагдаагийн газрын орлогч дарга Мохидул Исламын мэдээлснээр, Даваа гаригийн байдлаар жагсаалд оролцсон 29-өөс доошгүй хүнийг баривчилжээ. Тэрбээр үйлдвэрийн үйл ажиллагаанд саад учруулж, тогтворгүй байдал үүсгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно гэж мэдэгдсэн байна. Мөн Бангладешийн эрх баригчид ерөнхий сайд асан Шейх Хасинагийн тэргүүлж байсан, одоо үйл ажиллагаа нь хориглогдсон Авами лиг намыг ажилчдын жагсаалыг ашиглан хүчирхийлэл, үймээн самуун дэгдээхийг оролдсон гэж буруутгажээ. Гэхдээ энэ мэдэгдлээ батлах ямар нэгэн баримт танилцуулаагүй байна.
Харин ажилчдын цалингийн асуудлыг хэлэлцэх зөвлөлийн гишүүн, ажилчдын төлөөлөл Бабул Ахтер жагсаалд оролцогчдыг ажилдаа эргэн орохыг уриалжээ. Тэрбээр ажилчдын цалинг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн шударга үнэлгээ авах шаардлагыг зөвлөлийн түвшинд үргэлжлүүлэн тавихаа амласан байна.
Түүнчлэн бусдын турхиралтад автахгүй байхыг ажилчдаас хүсэж, “Ажилдаа эргэн ор. Бусдын өдөөн хатгалгад бүү авт” гэж уриалжээ.
Ийнхүү Бангладешийн оёдлын салбарт ажилчдын цалин, амьжиргааны өртөгтэй холбоотой маргаан хурцдаж, олон зуун үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод байна. Одоо ажилчдын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг засгийн газар хэрхэн шийдвэрлэхээс гадна үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хэзээ хэвийн үргэлжлэх нь анхаарал татаж байна.
3,602.33






















































Нэргүй 2026-11-04 202.9.41.102
Монголчууд бид боломжийн амьдарч байгаа юм бишүү. Бид улам давраад эдийн засгаа хүнд байдалд оруулаад байх шиг санагдаж байна.
хулгайч нохой элбэгдорж хүүр байна. 2026-11-04 202.21.108.24
Энэ оронд хүмүүс ингэж байхад манайд насаараа улсад ажил хийхгүй ардчилал, хүний эрх гэж архидаж замаа алдаж явсан нөхдүүд сардаа 600000 төгрөг зүгээр аваад л халамж хүртээд явж байгаагаа ойлгодог болов уу?
Нэргүй 2026-11-04 202.126.88.152
х****л идсэн новшийн нийгэм
Нэргүй 2026-11-04 103.57.93.238
Монголд сүүлийн үед Балба, Бангладеш улсын ажилчид ихээр ирэх болсон шалтгаан нь нутагтаа 200 хүрэхгүй шахам ам.доллар (720 мянган төгрөг) цалинтай учраас…Монголд тэдний хувьд "Диваажин" юм даа..
Нэргүй 2026-11-04 202.9.47.119
Сарын 105 ам.долларын цалин гэдэг нь 378,000 төгрөгийн цалин ажээ. Үүнийг 245 ам.доллар буюу 882,000 төгрөг болгохоор жагсаж байгаа юм байна.
Нэргүй 2026-11-04 202.179.11.230
Капитализм болж мөлжлөгийн нийгэм гэдгийг бид аль эрт мэддэг байлаа. Хэдхэн баян улсуудын нийгэм. Даанч тэр нийгэм руугаа орчихдог харамсалтай.
Нэргүй 2026-11-04 202.9.47.119
Коммунизм дампуурчихсан шүү дээ. ЗСБНХУ эдийн засгийн хувьд дампуураад, Монгол улсын төсвийн 70%-ийг өгдөг байсан ЗСБНХУ байхгүй болонгуут бид ч бас дампуурах шахсан. Бидэнд ямар ч сонголт байгаагүй.
Ир 2026-11-04 103.57.94.82
Эдний 1 нөхөр манай зг дээгүүр албанд гарч суугаад ёстой цусаар нь хольж байнаа, хэлэх ч үг алга болсон. Монгол улсын иргэд нь ч түүнийг дийлэхээ байсан.