Эмчийн дүгнэлтэд үндэслэж 100 мянган төгрөгийн эм авна

Эмчийн дүгнэлтэд үндэслэж 100 мянган төгрөгийн эм авна

Эмчийн дүгнэлтэд үндэслэж 100 мянган төгрөгийн эм авна
Хүүхэд томуугаар өвчилсөн тохиолдолд өрхийн эмнэлгээс 100 мянган төгрөгийн үнэ бүхий эмийг нэг удаа олгох шийдвэр 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2026 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс 2027 оны тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэл 0-18 насны хүүхэд томуугаар өвчилж, эмчилгээ шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлгээс 100 мянган төгрөгийн эмийг нэг удаа үнэ төлбөргүй олгоно. Иргэдийн хувьд дээрх 100 мянган төгрөгийн эмийг хэрхэн авах талаар мэдээлэл хомс байгаа аж.
Тэгвэл, иргэдийн хувьд таны 0-18 хүртэлх насны хүүхдэд  ханиадны шинж тэмдэг илэрсэн үед өрхийн эмнэлэгтээ очиж үзүүлж оношлуулна улмаар эмчийн дүгнэлтэд үндэслэж эмийн эмчилгээ шаардлагатай гэсэн тохиолдолд эмээ авах юм. 
Ингэхдээ өрхийн эмнэлгүүдэд хуваарилах төсөв харилцан адилгүй бөгөөд тухайн өрхийн хүүхдийн тооноос хамаарч санхүүжилтийг олгодог байна. Томуугийн эмийн эмчилгээнд энэ жил нийт 3.6 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Данко 2026-11-03 129.41.87.6

Эх эцгээр нь төлүүлээч, авилгачидаа. Коммунист нийгэм байгуулж байгаа юм уу? Хариуцлагыг нь үүрүүлэхгүй болохоор наад тархины тураалтанууд чинь ондогнож хүүхэд хийсээр л байх болно.

Avatar

Өвгөн 2026-11-03 64.119.20.77

Битгий х**. Орос улсын буянаар тусгаар улс байж амар амгалан амьдарч ирсэн юм шүү. Чам шиг гадны эрлийзүүд МОНГОЛООС зайлаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж