"Хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгах боломжийг олголоо"

"Хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгах боломжийг олголоо"

"Хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгах боломжийг олголоо"

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж, макро зохистой бодлогын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодорхой шийдвэр гаргасан аж. Энэ талаарх шийдвэрээ өнөөдөр /2026.11.03/ олон нийтэд танилцууллаа.


Монголбанкны ерөнхийлөгч С.НАРАНЦОГТ:

-Хэрэглээний зээлд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх тохиолдолд зээлийн хугацааг нийт 48 хүртэлх сараар сунгаж, тухайн зээлд өр орлогын харьцааны хязгаарлалт үйлчлэхгүй байхаар холбогдох зохицуулалтад өөрчлөлт оруулсан. Системийн эрсдэлийн шинжилгээний үр дүнгээс үзэхэд санхүүгийн мөчлөг тэнцвэрт түвшний орчимд, зээлийн өсөлт суларч, мөчлөгийн шинжтэй эрсдэл буурч, банкны салбарын зохистой харьцааны үзүүлэлтүүд Монголбанкнаас тогтоосон шаардлагыг хангаж байгаа ч зээлийн зарим хэсэгт, тэр дундаа хэрэглээний зээлд эрсдэл хуримтлагдсан хэвээр байна. Макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед банкны системийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлт системийн хэмжээнд зохистой харьцааны шаардлагыг хангах түвшинд хадгалагдахаар байгаа нь банкны салбарын эрсдэл даах чадвар системийн хэмжээнд хэвийн байгааг харуулж байна. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр хэвээр байгаа энэ үед банкууд эрсдэл даах чадвараа тогтмол үнэлж, эрсдэлийн удирдлагаа сайжруулахад анхаарах нь зүйтэй. Банкууд өөрчлөгдсөн журмын дагуу ажиллаж, эрсдэлийн санг бүрэн байгуулна. Өөрөөр хэлбэл, зээлийн эрсдэл нь банкны тайланд бодитой тусгагдана. Банкууд өөрсдөө эрсдэл даах бүрэн хөрөнгөтэй бөгөөд зохистой харьцааны шаардлагыг бүрэн хангаж байгаа.

Банк болон банк бус санхүүгийн байгууллагын хэрэглээний зээлийн зохицуулалт ялгаатай байгаа нь иргэд олон газраас зээл авч, өрийн дарамтад орох нөхцөл болж байна.

Энэ хүрээнд Монголбанк ялгаатай байдлыг арилгахаар бусад зохицуулагч байгууллагатай хамтран ажиллаж байна. Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд УИХ-ын тогтоолоор банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн бодлогоор зохицуулахыг тусгасан байгаа. Энэ нь иргэдийг өрийн дарамтад оруулахаас сэргийлэх ажил юм. Уг хурлаар бусад макро зохистой арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Бусад макро зохистой арга хэмжээг өөрчлөхгүй байхаар шийдсэн. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр, айл өрхүүдийн өрийн дарамт их байгаа энэ үед Монголбанк санхүүгийн тогтвортой байдлыг хянаж, шаардлагатай бол бодлогын арга хэмжээг цаг тухайд нь хэрэгжүүлнэ.

Хэрэглээний зээлийн чанаргүйдэл сүүлийн саруудад тогтворжих хандлага ажиглагдаж байгаа хэдий ч өмнөх хугацаанд олгогдсон зээлийн үлдэгдэлд чанаргүйдэл үүсэх эрсдэл хэвээр байна.

Тухайлбал, өр, орлогын харьцааны хязгаарлалтад хамаарах хэрэглээний зээлийн чанаргүй зээлийн хувь 2026 оны есдүгээр сард 9.1 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар өссөн байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгох хэрэглээний зээлийн зохицуулалтын ялгаатай байдал нь иргэд олон байгууллагаас зэрэг зээл авах, улмаар нийт өрийн дарамтаа нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байна" гэлээ.

Банкууд активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах, зарцуулах журмын дагуу зээлийн бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Мөн цалингийн, малчны болон автомашины зээл зэрэг ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалт бүхий хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийхэд мөн адил хязгаарлалт үйлчилдэг. Иймээс санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлийн хугацааг сунгаж, төлбөрийн хэмжээг бууруулах боломж хязгаарлагдмал байгааг харгалзан эдгээр хязгаарлалтыг журмын бүтцийн өөрчлөлтийн зохицуулалттай нийцүүлж байна.

2026 оны есдүгээр сарын байдлаар банкны салбараас иргэдэд олгосон зээлийн үлдэгдэлтэй нийт 1.2 сая зээлдэгч байгаагаас 66.4 хувь нь 45 хувиас дээш өр, орлогын харьцаатай байна.

Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг нэмэгдүүлэх нь зээлдэгчийн санхүүгийн дарамтыг бууруулж, зээлээ үргэлжлүүлэн төлөх, төлбөрийн чадвараа сэргээхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Иймд нэмэлт зээл олгохгүйгээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаа болон хугацааны зохицуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Инфляци 2026-11-03 202.70.37.222

Инфляцийг бууруулах бодлого эрчимтэй авч хэрэгжүүлмээр байна аа. Зээлийн хугацааг сунгаснаар хүмүүсийн зээлийн дарамт буурч болох ч энэ нь урт хугацаандаа эрэлтийг өндөр хэвээр байлгах эрсдэлтэй. Ингэвэл инфляци-д сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй шдээ. манайх шиг 13% гамшиг болцон инфляцийг бууруулах бодлого баримтлах ёстой байтал энэ мэт богино хугацааны аргацаасан шийдвэр гаргаж улс, иргэдийн эдийн засгийг хорлоод байх юм.

Avatar

Нэргүй 2026-11-03 103.229.120.221

өрийн дарамт эрсдэлийг төр өөрөө хийгээд байнаа. ард түмэн аргаа барж зэрэг зэрэг зээл авч, зохицуулалт хийх гэсэн оролдлого төдий. банкны зээлийн хувийг буулга, татварыг бага ч болтугай хас, банкууд ббсб-ууд мөнгөтэй, харин хүү өндөртэй байнаа. хэтэрсэн их хүүтэй байна. монгол банк бусад банктайгаа нийлж ард түмнээ хүүгээр дарамталж, мөнгө хүүлэх ажлаа зогсооно уу. банкны зээлийн шаардлагууд өнөөгийн нахцөл байдалтайгаа авцалдахгүй байна шүү

Avatar

Нэргүй 2026-11-03 66.181.185.91

ХЯТАД ИРГЭДИЙГ ЛУЙВАРДСАН МОНГОЛЫН ТӨРИЙН САЙДЫГ ХУРДАН ОГЦРУУЛЖ ШАЛГУУЛАХГҮЙ БОЛ ХЯТАД МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХИЛЭЭРЭЭ ОРУУЛАХАА БОЛЬЧИХЛОО. ДЭЛГЭРСАЙХНЫГ ХУРДАН ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ ЮУН ЯАСАН ОТ НОГДОЛ АШИГ МАНАТАЙ ЦАЛИНГАА ТАВЬЖ ЧАДАХГҮЙД ХҮРЭНЭ ШҮҮ. ҮҮНИЙГ МОНГОЛ БАНКНЫ ТЭРГҮҮН БАС ЭРДЭНЭС МОНГОЛЫГ УДИРДАЖ БАЙСАН ХҮННИЙ ХУВЬД ШИЙДЭХ ТАЛААР АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-11-03 202.55.191.130

Өндөр хүүтэй зээлийн төлөлтийг багасгаж, хугацааг сунгавал эргүүлж төлөх нийт дүн нь л нэмэгдэнэ дээ.

Avatar

121323 2026-11-03 66.181.165.89

Зээлийн мэдээллий сангийн журмаа өөрчилж, ард түмнийг дарамтаас чөлөөл.

Avatar

Нэргүй 2026-11-03 122.201.21.148

bayarlalaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж