Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.03/ мэдээлэл хийлээ.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
– ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс 2026 оны аравдугаар сард захиалсан 57 мянган тонн бүтээгдэхүүнээс 51 мянган тонн нь ачигдаж, одоогоор замд 5,700 тонн шатахуун тээвэрлэгдэж байна. Ингэснээр аравдугаар сарын захиалга бүрэн биелэж байна. Мөн БНХАУ-аас захиалсан 8 мянган тонн автобензин бүрэн орж ирсэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 автобензиний 10 хоногийн, дизель түлшний 28 хоногийн, онгоцны түлшний 36 хоногийн нөөцтэй байна.
Үүссэн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж байгаа. Арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийг нэмэгдүүлэн нийт 92 мянган тонн шатахуун импортлохоор захиалгыг баталгаажуулсан. Үүнд ОХУ-аас 70 мянган тонн, БНСУ-аас 12 мянган тонн, БНХАУ-аас 8 мянган тонн, Казахстан Улсаас 3 мянган тонн шатахуун авахаар төлөвлөсөн. Энэ нь Монгол Улсын ердийн үеийн сарын дундаж хэрэглээнээс 20 орчим мянган тонноор илүү хэмжээний захиалга гэсэн үг. Иймд шатахууны нийлүүлэлт тасалдахгүй тул иргэдийг дараалал үүсгэж, шатахуун нөөцлөх шаардлагагүй гэдгийг анхааруулж байна.
Шатахууны нөөц хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх чиглэлээр "Шинэ Эрин" компанийн барьж буй 16 мянган шоо метр багтаамжтай байгууламж ашиглалтад ороход бэлэн болоод байгаа бөгөөд цаашид дотоодод дор хаяж гурван сарын нөөц хадгалах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Шатахууны нийлүүлэлт саатахад нөлөөлж буй нэг шалтгаан нь вагон тээврийн эргэлттэй холбоотой. Өнөөдрийн байдлаар "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн сүлжээнд шатахуунтай 1,500 орчим вагон байгаагаас Улаанбаатар хот орчимд 200 орчим вагон буюу 7–8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна.
Арав, арваннэгдүгээр сар нь зуны түлшнээс өвлийн түлшинд шилждэг үе. Одоогоор өвлийн түлшний нөөц хангалттай бүрдсэн. Иймээс шатахуунтай вагонуудыг нэн яаралтай буулгаж, хоосон вагоныг ОХУ руу буцаан, вагон эргэлтийг түргэсгэх шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр УБТЗ болон Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан Оросын төмөр замын байгууллагатай хамтран ажиллаж байна.
Мөн шуурхай штабаас байгуулсан ажлын хэсэг буюу ШӨХТГ, АҮЭБЯ-ны Хяналтын газар, АМГТГ, НЗДТГ хамтран шатахуун түгээх станцуудад тогтмол хяналт шалгалт хийж байгаа.
Монгол Улсын хилээр орж ирж буй бүтээгдэхүүний дээж, шатахуун түгээх станцуудын орлого, зарлагын мэдээллийг системээр тулган шалгаж байна.
Энэ хүрээнд энгийн АИ-92 бензинийг "Евро-92" нэрээр худалдах боломжгүйг тодотгож, сэжигтэй тохиолдолд иргэдийн мэдээллийн дагуу итгэмжлэгдсэн явуулын лаборатори газар дээр нь очиж шинжилгээ хийх боломжтой. Энэ оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд шатахууны хяналтын цахим системийг бүрэн автоматжуулж дуусгахаар ажиллаж байгаа.
Одоогийн байдлаар нийт 264 шатахуун түгээх станцын 87 хувь нь benzin.mn системд мэдээллээ тогтмол оруулж, үлдсэн 13 хувь нь мэдээллийг хоцроож байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хүрээнд тухайн иргэд E-Mongolia систем дэх комиссын актаа үзүүлэн дугаарлалгүй үйлчлүүлэх зохицуулалт хэрэгжиж байгаа. Хууль ёсны асран хамгаалагчийн бичиг баримттай иргэдэд мөн дугаар харгалзахгүй үйлчлэнэ. Харин хуурамч бичиг баримт ашиглах, өдөрт олон дахин өөр машинаар ирж шатахуун авах зэрэг зөрчил илэрч байгааг аж ахуйн нэгжүүд дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэх шаардлагатай.
Олон улсын зах зээл дээр түүхий тосны үнэ "Сингапурын Платтс" дээр баррель нь 113 ам.долларт хүрсэнтэй холбоотойгоор импортын шатахууны өртөг өссөн. Мөн шингэрүүлсэн шатдаг хий буюу автогазын импортын үнэ ОХУ-д нэг тонн нь 400–500 ам.доллар байснаас өсөж, 800 орчим ам.доллар болсон нь ОХУ-ын намрын ургац хураалт, боловсруулалттай холбоотой түр зуурын хэрэглээний өсөлтөөс үүдэлтэй. Засгийн газар болон яамнаас аж ахуйн нэгжүүдийн үнэ тогтоох үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй.
Үнийг үндэслэлгүйгээр, давамгай байдлаа ашиглан нэмсэн эсэхийг ШӨХТГ хянан тогтоох чиг үүрэгтэй ажиллаж байна.
БНСУ-ын "SK Energy" болон "Hyundai Corporation"-тай хийсэн гэрээний хүрээнд ирэх хоёр жилийн хугацаанд шатахуун тогтмол импортлохоор бэлтгэл хангагдсан. Ирэх арванхоёрдугаар сарын дундаас эхлэн БНСУ-аас татан авалт тогтвортой хийгдэнэ. БНХАУ-ын Тяньжинь, Далянь зэрэг боомтоор дамжуулан шатахуун ачих ажил хэвийн явагдаж байгаа. Тяньжинь боомтод буусан "Лекс Ойл" компанийн 12 мянган тонн орчим Евро-92 автобензинийг арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт багтаан төмөр замаар татан авна. Мөн Замын-Үүд боомт дахь шилжүүлэн ачих 58 мянган шоо метр багтаамжтай савнаас "Эрчис ойл" төрийн өмчит компанийн 20 мянган тонн багтаамжтай савыг бүрэн суллаж, урд хөрш болон гуравдагч орноос орж ирж буй бүтээгдэхүүнийг саадгүй шилжүүлэн ачих нөхцөлийг бүрдүүлж байгаа гэлээ.
3,600.44





















































Зочин 2026-11-03 192.82.65.64
Олон улсын зах зээл дээр түүхий тосны үнэ "Сингапурын Платтс" дээр баррель нь 113 ам.доллар байгаа юм бн, Дамдинням сайдын хэлснээр бид ОХУ-ын дотоодын Санктпетрбургын биржийн үнээр ОХУ-аас авахаар тохиролцсон нь маш хямд үнэ гэж ярилцлага өгсөн. ОХУ-ын дотоодын Санктпетрбургын биржийн үнэ нь хэд гэдгийг яагаад хэлэхгүяй байна. Үнэ нь дэлхийн зах зээлийнхээс өндөр юмуу,хямд юмуу??? Мэдээллийг дандаа дутуу өгөх юм, өөрсдийн өмнө нь өгсөн мэдээлэлтэйгээ харьцуулж үнийг хэлэх хэрэгтэй
Нэргүй 2026-11-03 66.181.186.172
эд нар одоо нүүрэндээ шир наацан юм уу хаашаа юм бензин горьдсон жолооч нар замын хоёр эгнээг хаачаад түгжрэл үүсгээд ихэнх ШТТС ууд орц гарцандаа төмөр хаалт эсвэл тууз татчихаад БЕНЗИН БАЙХГҮЙ гээд байхад л нүүр нь улайхгүй ШАТХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ХЭВИЙН гээд худлаа солиороод байх юм .
sadf 2026-11-03 172.225.79.223
Euro 92 er ni barag oochergui bolson
Нэргүй 2026-11-03 66.181.186.172
ямар худалч гар вэ
Нэргүй 2026-11-03 66.181.188.212
Хэзээ төмөр зам маань 2 эсрэг урсгалтай ган замтай болох вэ
Нэргүй 2026-11-03 202.126.91.140
Orosuud zovshoorohgui e
Нэргүй 2026-11-03 64.119.23.12
зүгээр л чөлөөтэй хаа сайгүй ажиллаж байгаа бүх хошуугаараа 24 цагаар өгөөд эхэлвэл аяндаа очер дугаар сайн л бол 2 өдөрт алга болно доо, Энэ эргүү засгийн бодлогоос болж энэ нам ирэх сонгуульд будаа болно доо.
Нэргүй 2026-11-03 66.181.177.188
Ха ха ах намын утсан хүүхэлдэй нар ч дээ
Нэргүй 2026-11-03 202.126.88.195
MAH ингээд төрөөс арчигдаасай яшиг
drec 2026-11-03 202.126.88.182
prkltbr
Нэргүй 2026-11-03 66.181.185.91
ш*****а гөлгөн бандиа хулхи наркиагаа 92 гэж шааж иргэдээ луйвардахаа больчих далчаак далдаак дамдиннян х***а иргэдийг луйвардаж уул уурхайн бараа бүтээгдэхүүний гарах гарцыг хаасан дээрэмчин дэлгэрсайхан хоёрыг үтэр огцруулахгүй бол хип хопчин банди өөрөө огцор хүүкийн гөлөг
yrbagch gyilagchin; 2026-11-03 202.126.88.182
– ylcuin oplogooo
gadni xylgaich gyilagchduin zasal, tamtai bydyylegt 2026-11-03 202.126.88.182
– yc cybag ylcuin opon cyyts, zub tulublult.
- xeni ? zarim 2026-11-03 202.126.88.182
mash bydyylegt bolinicoomen.
tdxoigyi galzyybgt. 2026-11-03 202.126.88.182
Hagl yrbagchid
yyrgalax? baliaraas shaaj ynagalaa,tsebreen 2026-11-03 202.126.88.182
cymasheedshix, bolcoon
yndectencymE 2026-11-03 202.126.88.182
– bodloo yu, dyrgyig;
- nyjnue, nu tryaet#; E ixubdult gadni gyilagchin. - #@; 2026-11-03 202.126.88.182
– komy berit? Bolinicam znmaetcyJHXck.-; dordob LAgH.
Нэргүй 2026-11-03 64.119.16.144
Хоосон яриа!!!
Нэргүй 2026-11-03 202.131.230.90
иргэд хямд бинзенд оочерлоод байгаа юм л даа
Нэргүй 2026-11-03 66.181.168.82
гараад л хараач Мангаруудаа. ичихгүй ш*** юм
Нэргүй 2026-11-03 59.153.115.17
Социализмын үед шатахуун тасалдана гэсэн ойлголт байгаагүй. КАПИТАЛИЗМЫН ҮЕД ШАТАХУУН ТАСАРЧ БАЙНА. ЯАГААД ГЭВЭЛ, БАЯН ХҮН ЛААГАА ИДНЭ ҮҮ, ЛУУВАНГАА ИДНЭ ҮҮ ТЭДНИЙ ДУР ГЭДЭГ ШИГ ХУВИЙН КОМПАНИ ШАТАХУУНАА ЗАРНА УУ, БАЙНА УУ ТЭДНИЙ ДУР. ТИЙМЭЭС ШАТАХУУНЫ ОЧЕР ХЭВЭЭР, ҮНЭ НЬ ОРОС УКРАЙНЫ ДАЙНААС БОЛООД УЛАМ ӨСНӨ.ЯПОНЫ ХУУЧИН МАШИНЫ ХОГИЙН ЦЭГ БОЛСНЫ ГАЙ ГАРЧ БАЙНА.ОЧЕРЛОХООС АЙГААД БАЙВАЛ ХОТЫНХОН АВТОБУСААР ЯВ
Нэргүй 2026-11-03 64.119.16.144
1990 оны байдлаар улсын хэмжээнд бүгд 43,792 автомашин байснs 99% нь улсын байгууллагын автобус, ачааны машин, албан байгууллагын албаны машин байсан. Хувийн машин гэж бараг байгаагүй!!!
иргэн 2026-11-03 157.15.6.113
Худлаа чалчаад яахав дээ, колонкууд хаалттай л байна
Зочин 2026-11-03 66.181.176.145
Энэ шинэ дэд сайд нь шатахууны хомсдолын асуудлыг шийдэж чадах нь үү үгүй юу харж л байя даа, Дамбий тэр төрийн нарийн гэх нөхөр хоёр бол намаржин ноцолдоод юу ч шийдэж чадсангүй, чадваргүй, хоосон том амнууд бол үр дүн гаргадаггүй л юм байна
Ир 2026-11-03 103.57.94.82
Бензинээ шийдэж чадахгүй байгаа салбар, сайд, ерөнхий сайд, еөк байгаад бялдуушаа хийнэ вэ? Бүсээ чангалаад эднийг хасаад хаявал харин маш их орлого, амжилт болж ирэхнээ Монголд
Нэргүй 2026-11-03 43.242.242.59
Элбэгдорж ерөнхийлөгч байх үед хоёр улсын хооронд үл ойлголцол гарч Орос бензинээ нийлүүлэхгүй байснаас шалтгаалж 1 литр бензин 5000 төгрөгт хүрч зарагдаж байсан. Тэр үед хүмүүс худалдаж авч болж л байсан даа. Харин ч боломжийн хэмжээнд сайн нийлүүлж байна. Хэрвээ АН засгийн эрх барьж байсан бол та нар 1 литр бензинийг 7-8 мянгаар худалдаж авах байсан. АН бол АНУ болон НАТО-г шүтдэг учир хоёр хөрштэй хэл амаа ололцохгүй. Тэгээд Монгол будаа болох юм.
Зочин 2026-11-03 202.179.24.233
Бөөсний онигоо ярьж байна уу ккк
Нэргүй 2026-11-03 59.153.115.147
5000 төгрөгөөс дээш болохоор очергүй болчихдог биз дээ
Нэргүй 2026-11-03 202.9.47.119
Доромжилж чадаж байгаа юм шүү. Одоо яая гэхэв, та нар өөрсдөө л ийм мулгуунуудыг сонгосон. Сайн харж авцгаа, МАН та нарыг бүр жаргаанаа.
дужа 2026-11-03 202.133.76.59
худалч дэмийнямаас хамаагүй дээр юмаа буур суурьтай ажил хэрэгч юмаа
Нэргүй 2026-11-03 66.181.180.160
Саяхан л ингэж ярьж байсан сан
Нэргүй 2026-11-03 188.162.248.125
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад шувуу ажиллагаа явуулаад Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан эх ороноосоо урвагч дарга багшаасаа асуугаад муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна,