Гурван мянган тонн өвс бэлтгэжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Гурван мянган тонн өвс бэлтгэжээ

Дарьганга, Асгат, Наран, Онгон, Түмэнцогт, Баруун-Урт, Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд  хадлангийн  26 хэсэг гарч, 260 орчим хүн  сар гаруйн хугацаанд гурван мянган  тонн  өвс бэлтгээд байна. Аймгийн Засаг дарга нөөц сангаасаа таван иргэн, аж ахуйн нэгжид жар шахам сая төгрөгийн урьдчилгаа олгож, 43.0 мянган боодол өвс бэлтгүүлэхээр гэрээ байгуулж  тэдний бэлтгэсэн өвснөөс гучин мянган боодол буюу  зургаан зуугаад тонн өвсийг аймгийн төвийн гурван агуулахад нөөцлөн  фонд байгуулж байна. Мөн таван зуун тонн будаа нөөцөлжээ.

Г.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж