“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форум өнөөдөр /2026.11.03/ болж байна. Уг форумын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид энэ өвлийн улиралд багтаан НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран гэр хорооллын 7,000–10,000 өрхийг цахилгааны аюулгүй холболт, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж мэдэгдлээ. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна гэдгийг онцоллоо. Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна. Агаарын бохирдол нь нэг эх үүсвэрээс улбаалдаггүй учраас шийдэл нь ч нэг арга хэмжээгээр хязгаарлагдахгүй юм. Тиймээс “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд айл өрх, уурын болон усан халаалтын зуух, автомашин зэрэг утаа үүсгэгч эх үүсвэр бүрд тохирсон шийдлийг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна гэдгээ хотын дарга Б.Пүрэвдагва танилцууллаа. Тэрээр “Агаарын бохирдол хамгийн өндөр гурван бүсэд 73 мянга гаруй өрх буюу нийслэлийн айл өрхийн 45 орчим хувь нь амьдарч байгаа юм. Эхний ээлжид дээрх өрхүүдийг цэвэр эрчим хүчний олон төрөлт шийдэлд шилжүүлэхээр нийслэлийн зүгээс шат дараатай ажлуудыг хийж байна. Нийслэлийн 26 байршилд 148 мянга гаруй айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйлчилгээг нэг дор шийдсэн цогц орчныг бий болгохоор ажиллаж байна” гэв.
3,600.44





















































Хотын Удирдлагууд ба УТаа 2026-11-03 202.126.88.195
Өнгөрсөн 34 жил Хотын үе үеийн Удирдлагууд Иргэдийг огт сонсолгүй 2 том хулгай луйвар хийж ирсэн нь, 1 нь Яармагт суучихад ГАЗРЫН НАЙМАА хийж хотгор газар бүр Төлөвлөлтгүй Цэмэнт цутгасан, 2 нь УТАА АРИЛГАХ нэрэн дор Чингэлтэй дүүрэгт Их хэмжээний Мөнгө цутгаж Мөнгө угаасан !!!!
Нэргүй 2026-11-03 64.119.27.46
Зүгээр л орон сууцжуул
унал 2026-11-03 202.126.88.195
ХОТ, ТӨР өөрсдөө Бизнис хийгээд уналооооо
Зочин 2026-11-03 66.181.176.145
Хоосон шоу, урьд нь ингэж ярьж л байсан үр дүн гараагүй
Зочин 2026-11-03 59.153.113.21
Олон улсын байгууллагуудтай хамтарч утаагүй болгох гээд хичнээн жил үр дүнгүй ажил хийв ээ. Зуух тараагаад юү боллоо. Дахиж битгий дэмий зардал гаргаарай даа.
Ир 2026-11-03 103.57.94.82
Шууд лухгайчын краманд орно л до ойлгомжтой, эцэст нь ард түмэн өртэй, үргүй зардалтай, хариуцах эзэнгүй үлдэнэ. Тэд хожсоор л….