Хутга тулган дээрэмджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Хутга тулган дээрэмджээ

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн 29 настай Т-г энэ сарын 12-ны 22:30 цагийн үед Дамбадаржаагийн хийдийн баруун хаалганы орчим явж байхад 170 см орчим өндөр, бараан хувцастай 30-35 насны эрэгтэй хутга тулган айлгаж, зүүн суганд нь нэг  удаа хутгалан, дээрэмдсэн байна. Мөн тус дүүргийн 6 дугаар хорооны нутагт  уг өдрийн 16:30 цагийн үед  Сүхбаатарын талбайн өмнөх сааданд Хөвсгөл аймгийн  Жаргалант сумын харьяат 21 настай, эмэгтэй Д-г оршин суух тодорхой хаяггүй, ажилгүй 16 настай У гэгч бусадтай бүлэглэн шалтгаангүйгээр зодон танхайрчээ. Дээрх хэргүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж