Сэлэнгэ аймаг 150 МВт-ын ДЦС байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Сэлэнгэ аймаг 150 МВт-ын ДЦС байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Сэлэнгэ аймаг 150 МВт-ын ДЦС байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Сэлэнгэ аймаг эрчим хүчний салбарынхаа хоёр дахь томоохон эх үүсвэрийг шийдвэрлэж, өнөөдөр /2026.11.02/-нд  150 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Тодруулбал, аймгийн төв Сүхбаатар хотод 70 МВт-ын дулааны цахилгаан станцын нээлт болоход хоёрхон хоног үлдээд байгаа энэ цаг үед Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал суманд 150 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах төслийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Сэлэнгэ аймаг эрчим хүчний салбарт хоёр томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, цаашлаад эрчим хүчний бие даасан байдлыг хангах боломж бүрдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИНЖЕНЕР 2026-11-02 64.119.21.245

ЭХЯ-НД ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ-ХАНГАМЖИЙН БОДЛОГО, БАЛАНС ГЭЖ БАЙНА УУ. ОДООГИЙН ЭНЭ БАЙДЛААР БОЛ АЙМГИЙН БОЛОН СУМЫН ТӨВҮҮД БҮГД ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТӨЛӨВТЭЙ ДЭГ. ТЭГВЭЛ ЭДГЭЭР СТАНЦУУДЫГ ЦАХИЛГААН АЧААЛЛААР БОЛОН ДИСПЕТЧЕРИЙН УДИРДЛАГААР БҮРЭН ХАНГАЖ ЧАДАХУУ, ЧАДАХГҮЙ НЬ ТОДОРХОЙ… ҮҮНЭЭС ҮҮДЭН СТАНЦ БАРИСАН ӨРТГӨӨ ОЛЖ АВЧ ЧАДАХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ. ИЛҮҮДЭЛ ЦАХИЛГААНАА ГАДАГШАА ЭКСПОРТЛОНО ГЭДЭГ БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ХАРГАНЫ НООС ТҮҮЖ ЭСГИЙ ХИЙНЭ ГЭДЭГТЭЙ АГААР НЭГ БОЛНО.

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.184.27

хятадад жижиг , дунд оврын ДЦС барихыг хориглосон , бараг үнэгүй болсон эдгээрийг нь Монголд асар үнэтэй шахаж байгаан , тун удалгүй эдгээр нь сэлбэггүй болно , үлдэгдэл сэлбэг нь мөн л асар үнэтэй болно -энэ чинь нөгөө "Оросоос хамааралгүй"-болох барууны мөрөөдлийн биелэл Монголд хэрэгжиж буй нь.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж