Байр суурь: Шатахуун, татвараас болж машинаа унаж чадахгүй байна

Байр суурь: Шатахуун, татвараас болж машинаа унаж чадахгүй байна

Байр суурь: Шатахуун, татвараас болж машинаа унаж чадахгүй байна

Авто замын ачаалал нь хэтийдсэн Улаанбаатар хотын түгжрэл бууруулах гол шийдэл нь дугаарын хязгаарлалт болоод удаж байна. Нийслэлийн иргэд жилд нэг бус удаа автомашиныхаа улсын дугаарыг тэгш, сондгойгоос хамааран хөдөлгөөнд оролцох зохицуулалтад “өртдөг”. Өөрөөр хэлбэл, долоо хоногийн тэн хагаст өөрийн хувийн өмчөө эдэлж, хэрэглэж чадахгүйд хүрдэг. Нөгөө талд төлөх татвар хураамж нь хэвээр. 2024 онд шинэчлэн баталсан журмын дагуу нийслэлийн жолооч нар машиныхаа ангилал, даацаас хамааран жилд 150-500 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт өгдөг.

Тэгвэл дээрх нөхцөл байдлыг харгалзсан зохицуулалт хийгдэх аж. Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хуралдаанаар дугаарын хязгаарлалтын улмаас замын хөдөлгөөнд оролцож чадаагүй өдрүүдийг тооцож, дараа жилийн авто зам ашигласны төлбөрөөс хөнгөлөх саналыг хэлэлцэн дэмжжээ. Энэ хүрээнд иргэд, жолооч нарын байр суурийг тодрууллаа.


 ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ЗӨВ ШИЙДЭЛ БИШ, ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ДОРВИТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Ч.Биндэръяа: Ах нь уг нь машинтай. Гэхдээ унаж эдэлж чадахгүй л байна. Сайн, муу оны ялгаа л гэх юм. Бензин шатахуун ч олдохгүй. Тэгээд машинаа гэртээ тавьчихаад, ажил руугаа өглөө оройгүй алхаж байна. Дугаарын хязгаарлалтыг бол би таашаадаггүй. Тэрнээс болж л энэ их түгжрэл үүсэж байгаа. Нэг айл гэхэд 2-3 машин боллоо сүүлдээ. Эхнэр, нөхөр тэгш сондгой тоогоор төгссөн нэг нэг машинтай, ээлжилж унаж байна. Тэгээд ихэнх нь өчнөөн өр зээлтэй. Харахад их сайхан мөнгөтэй хүмүүс цаана нь банк, банк бусын зээл, лизинг байна. Би Nissan note гээд жижгэвтэр тэрэг унадаг. Автозам ашигласны төлбөр, татвар нийлээд жилд 310 мянган төгрөг тушааж байна. Х.Нямбаатарыг захирамж гаргахаас өмнө 100 гаруй мянган төгрөг төлдөг байсан. Дээрээс нь тэгш, сондгой дугаараар нь хязгаарлачихна. Татвар аваад засаж байгаа зам ч байхгүй. Тэгсэн мөртлөө автозам ашигласны хураамж гээд байдаг нь сонирхолтой санагддаг.

Иргэн С.Туяа: Замын төлбөр хураамж авах нь хүндрэлтэй. Сүүлийн үед дугаарын хязгаарлалт байхгүй ч бензин олдохгүй ялгаагүй л хязгаарлалттай байна. Дугаарын хязгаарлалттай машинаа унаж чадаагүй өдрийг тооцож, хураамжаас хөнгөлөх нь зөв. Иргэдэд ээлтэй шийдвэр гэж харлаа. Би өөрөө машингүй ч үр хүүхдүүд, ах дүүс маань бүгд хэрэглэдэг. Гэхдээ машинаа хангалттай ашиглаж чадахгүй байгаа санагддаг. Нэгт, түгжрэл байна. Хоёрт, бензин шатахуун хомс. Гуравт, дугаарын хязгаарлалт бас бий. Ер нь тэгш, сондгой дугаараар ангилж замын хөдөлгөөнд оролцуулах нь онц шийдэл биш санагддаг. Тэрний оронд түгжрэл бууруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Түүнээс биш иргэдийн эрхийг хязгаарлах нь буруу гэж боддог

Иргэн Н.Баттулга:  Бусдын жишгээ дагаад  дугаарын хязгаарлалтад ороод явдаг. Нэг хэсэг нэг өнжөөд замын хөдөлгөөнд ордог байсан. Ер нь улсын дугаарын тэгш сондгойгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах нь буруу. Зохих татвараа бүгдийг нь төлж байхад иргэдийг тэгж хохироож болохгүй л байх. Ядаж хөдөлгөөнд оролцоогүй өдрийг нь тооцоод татвар хураамжаас бага ч болов хасах нь зөв. Улаанбаатар хотод аж амьдрал, ажил төрлөө зохицуулахад машин зайлшгүй шаардлагатай. Гэтэл хүссэнээрээ унаж хэрэглэх боломж хязгаарлагдмал байна шүү дээ.

 

ТАТВАР ХУРААМЖ, ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ, ХОМСТЛЫГ ИРГЭД ДААХАА БОЛИЛОО

Жолооч: Улаанбаатарт амьдарч байгаа нэрээр улсын татварыг хэд дахин нэмчихсэн.  Зам ашигласны хураамж, утааны төлбөр гээд өчнөөн юм байна. Нийслэлийнхэн хөдөө орон нутгийн жолооч нараас илүү ихийг төлдөг. Уг нь Монгол оронд ажиллаж амьдарч байгаа юм чинь адилхан  татвараа төлөх ёстой.  Өнөөгийн хувьд бүгд авто зам дээрээ түгжирч, амьдрах шахам зогсож байснаас тэгш, сондгойгоор ээлжлээд явсан нь зөв байх. Гэхдээ дугаар явдаггүй өдрийнхөө ашиглалтын төлбөрийг хасуулмаар байна.

 

Иргэн: Энэ их түгжрэлд улсын дугаарын тэгш сондгойгоор ээлжилж явах нь зохистой л доо. Ядаж тал нь ч болов ажлаа амжуулж, цаг минтуыг ашиглах нь дээр байх. Харин дугаарын хязгаарлалтаас бол замын хөдөлгөөнд оролцоогүй, хий дэмий зогссон хоногуудыг нь тооцож иргэдийн төлөх төлбөр хураамжаас суутгах нь зөв гэж бодож байна.

 

Иргэн Ж.Батням: Төрийн бодлого шийдвэр зөв байх хэрэгтэй байна. Татвар хураамжийг аль болох ард түмэнд нөмөргөмөөргүй байна. Бид даахаа болилоо шүү дээ. Авто машинтай хүн болгон даатгал, төлбөр тооцоонд хамаг юмаа өгчихвөл Монгол Улсад машины хэрэг байгаа ч юм уу, үгүй  ч юм уу. Ард түмэн хүүхдээ хүргэж өгөх, сургууль  цэцэрлэгээс нь авах гээд зайлшгүй шаардлагаар л машин унаж байгаа. Дээрээс нь бензин шатахуун хомстчихсон хэцүү л байна. Дугаарын хязгаарлалтад орсон, хөдөлгөөнд оролцоогүй өдрийг нь зөв тооцоод, дараагийн авах хураамжаас хасдаг бол нэг хэрэг. Тэгэхгүй зам дээр яваагүй, гараажад байгаа машинаас хураамж аваад байвал хэцүү. Олдсон багахан бензин түгжрэлд дуусчих юм. Тэр болгон машинаа унаж чадахгүй л байна.

Д.ХАДААН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-03 43.242.241.151

Автобусаар явцгаа

Avatar

Зочин 2026-11-03 103.145.234.36

Жаахан ч гэсэн утаа багасаад ашгүй дээ.

Avatar

зочин 2026-11-03 103.57.94.71

Би өндөр настан, 2000СС мотортой хуучин машинтай, хот дотор автобус, хааяа нэг таксигаар явна, 1-р хороололд байрны дор гаражтай. жилд 6000 орчим км хөдөөгүүр явдаг. Хот дотор жилдээ лав л 100км " ээс илүү явдаггүй, явах хэрэг гардаггүй. Над шиг хүн хотод бий л байх. Бидэн шиг хүмүүс бүтэн жилийн өдөр бүр хотод машинаараа сэлгүүцэж зам ашигладаг хүмүүстэй ижил төлөх нь шударга татвар мөн үү? Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг дарга аа?

Avatar

Иргэн 2026-11-03 66.181.179.252

Шатахуун импортлогч компаниудад бүх төрлийн татварын хөнгөлалт үзүүлж агуулах саваа барь гэж хүүгүй зээл татвар төлөгчдийн мөнгөнөөс өгч байгаа өоловч үгсэн хуйвалдаж зохиомол хомсдол үүсгэж үнээ нэмж улс орны эдийн засаг ард олны амьдралыг сүйрүүлж байна. эндээс гарах ганц гарц шатахууны импортыг төр өөртөө авах эсвэл оросын колонкуудыг оруулж ирэх . Аль 20 жидийн өмнө оруулж ирэх байсныг энэ бирдүүд гацаасан юм. Төр нь төр шиг байж чадахгүй байна.

Avatar

Зочин 2026-11-03 103.57.94.82

НИЙСЛЭЛИЙН МАНЫН ИТХ БҮХ ТАТВАР, ДУГААРЫГ ХЯЗГААРЛАЖ ТАТВАР НЭМСЭН…. ДАХИН ГАРНА ГЭЖ ТҮЙ МАЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2026-11-03 64.119.16.144

Энхрий хайрт МАН-даа дахин дахин саналаа өгөөд байвал цэнгэлийн манлайд хүрч, жаргаж үхнэ дээ!!!

Avatar

Нэргүй 2026-11-03 66.181.180.160

Яааг үнэн. АН МАН НҮХ хэн бэ гэдгийг яруу тодоор харууллаа.

Avatar

зочин 2026-11-03 202.21.108.46

Зам ашигласны болон агаар бохирдуулсны татварыг шатахуун худалдан авсан Е-баримтыг нь үндэслэн машины улсын дугаараар нь тооцож ноогдуулбал : зөв биздээ. Машинтай бол байнга явж байдаг гээд адилхан татвар авдаг нь буруу байх аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж