"Хами Монгол Чиргүүл" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Бямбацэрэн гадаад ажиллах хүч авч ажиллуулдаг талаараа цахим хуудсандаа бичсэн нь олны анхаарлыг татав. Нэг хэсэг нь “Гадаадын иргэдэд ажлын байр гаргаж өгч байхаар дотоодын ажиллах хүчээ дэмжих хэрэгтэй” хэмээн шүүмжилж байгаа бол нөгөө хэсэг нь “Чанартай, бүтээмжтэй ажиллаж, ажлаа урагшлуулъя гэвэл гадаад ажиллах хүч авах нь зөв” гэх байр суурийг илэрхийлжээ. Монгол ажиллах хүчний тогтвортой байдлын асуудал, гадаад ажилтан авч ажиллуулах болсон шалтгаанын талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Та хэдэн жил ЖДҮ эрхэлж байна вэ?
-Манайх 12 жилийн турш автомашины чиргүүл болон аяллын зориулалттай автомашин үйлдвэрлэж байна. Анх бизнесээ эхлүүлсэн түүх маань их сонирхолтой. Би өмнө нь автомашины сэлбэг зардаг байсан юм. Гэтэл ойрхон зайтай хүүхдүүдтэй болж, гэр бүлээрээ хаа нэг тийш явахад хүүхдүүдийн авч явах зүйлс маш их болдог болсон. Хүүхдийн тэрэг, хувцас хунар гээд л ачаа бараа нэмэгдэнэ.
Тиймээс анх Америкаас чиргүүл захиалахаар судалж үзсэн. Гэтэл үнэ нь 10 мянган ам.доллар, дээрээс нь гурван сарын дараа ирэхээр байсан. Тэгээд захиалахаа больсон. Гэхдээ чиргүүлийг нь үзэж, сонирхож явсаар өөрөө хийх хүсэл төрсөн учраас шууд үйлдвэрлэж эхлэхээр шийдсэн.

Ингээд хамгийн сайн гагнуурын аппарат авч, хөнгөн цагаан болон бусад шаардлагатай түүхий эдээ бэлтгэсэн. Тухайн үед манайхыг хөнгөн цагаанаар ийм төрлийн бүтээгдэхүүн хийж байхад энэ чиглэлээр ажилладаг газар бараг байгаагүй.
-Одоогоор хэдэн ажилтантай вэ? Үйл ажиллагаа явуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?
-Анх үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш ажиллаж байгаа долоон үндсэн ажилтантай. Гэр бүлийн бизнес учраас эхнэр бид хоёр ч мөн өөрсдөө ажилладаг. Тогооч, будагчин, зураг зурдаг хүнээс бусад нь гагнуурчид.
Ажил ихсэхээр нэмэлт ажилтан авах шаардлага гардаг. Гэвч гурван хүн авлаа гэж бодоход гурван хүний амьдралын асуудлыг давхар шийдэх хэрэгтэй болдог.
Зарим нь маргааш гэхэд мөнгө зээлэхгүй бол банкны зээлийн хүү нь хэтэрчих гээд байна, эсвэл өвдчихлөө гэх мэт хувийн асуудлаа ярьж ирдэг.
Яг л би туслахгүй бол амьдрал нь сүйрэх гэж байгаа юм шиг нөхцөл байдал үүсдэг.
Монголчуудаа муулах гэсэнгүй. Бид ч бас өртөг зардал, үнийн өсөлт дунд амьдарч байгаа учраас амьдрал амаргүй байна. Гэхдээ хүмүүсийн сэтгэлгээ их өөрчлөгдсөн юм шиг санагддаг.
Хөдөлмөрлөж, биеэ дайчлахгүйгээр их мөнгө олох сонирхол нийтлэг болсон мэт.
ЖДҮ эрхлэгчид сайн ажилтнаа алдахыг хүсдэггүй. Тийм учраас хангалттай цалин өгч, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхийг хичээдэг. Манайх ч мөн адил ажилтнууддаа хүн голоод байхаар цалин өгдөггүй.
Гэхдээ цалингаа боломжийн хэмжээнд өгөөд байхад ч ажилдаа тогтвортой, хариуцлагатай хандах хүн олддоггүй.
-Та яагаад Монгол ажилтан авахын оронд гадаад ажиллах хүч авахыг илүүд үзэж байна вэ? Монгол ажилтан олдохгүй байгаа юм уу, эсвэл гадаад ажилтнуудыг ажиллуулах нь танай байгууллагын хувьд илүү тогтвортой, үр ашигтай гэж үзэж байна уу?
– Би өмнө нь олон Монгол ажилтан авч ажиллуулж байсан. Хамгийн хүндрэлтэй нь хариуцлага, тогтвортой байдал, сахилга бат гэдэг зүйл байдаггүй. Маргааш ажил ихтэй, хийхээр төлөвлөсөн байхад ямар ч мэдэгдэлгүйгээр ажлын байраа сольчихдог, эсвэл ажилдаа ирэхгүй алга болчихдог.
Хамгийн их айлгадаг зүйл бол архидалт. Зарим нь зугаа цэнгэлд анхаарч, ажлын цагийг бүтээмжгүй өнгөрүүлдэг.
Жишээлбэл, олон жилийн өмнө харьяа хорооноосоо нэг хүн авч ажиллуулж байсан юм. Тухайн үед 700 мянган төгрөгийн цалин авдаг байхад нь, манайх 1.5 сая төгрөгийн цалин өгдөг байлаа. Зөвхөн 6-7 хүний хоол хийх үүрэгтэй, өглөөний 10 цагаас өдрийн 16 цаг хүртэл ажиллах нөхцөлтэй байсан.
Гэтэл ганцаараа ажиллах уйтгартай байна гээд ажлаа орхиод явсан.
Энэ мэт жишээнээс харахад зарим хүний хувьд ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа авч явахаас илүү зугаа цэнгэлд цаг заваа зориулах хандлага ажиглагддаг. Уг нь ажил хийе гэсэн хүнд хийх ажил мундахгүй. Амьдралаа авч явъя гэсэн хүнд орлого олох боломж олон бий. Малын толгой, шийр чанаж зараад ч сайхан амьдрах бүрэн боломжтой.
Гэвч хүмүүс нийтээрээ бэрхшээл, зовлон ярьдаг болсон.
Миний хувьд тогтвортой ажиллах хүн олдохгүй байгаа нь бизнесийн үйл ажиллагаанд хамгийн их хүндрэл учруулдаг.
Үүн дээр замын түгжрэл ч нөлөөлдөг. Зарим ажилтан хол гэртэй учраас ажилдаа ирж, очиход хүндрэлтэй, гэртээ харьж амрахад цаг их зарцуулдаг гэж хэлдэг. Энэ мэт олон шалтгаан бий.

-Монгол ажилчидтай хамтран ажиллаж байсан туршлагаасаа хуваалцахгүй юу. Ажилд авах, хамтран ажиллах явцад танд ямар асуудал, бэрхшээл тулгарч байв?
-Би өмнө нь ажлын зар тавьж, гагнуурын өндөр ур чадвартай нэг залууг ажилд авч байсан. Харамсалтай нь тэр хүн архи их хэрэглэдэг байсан. Би түүнд байр түрээсэлж өгч, Борнуурт амьдардаг ээжтэй нь хүртэл холбогдож байлаа. Мөн архины хамаарлаас нь гаргахын тулд Шар хадны эмнэлэгт төлбөртэй эмчилгээ хийлгэж байсан. Иймэрхүү олон асуудалтай тулгарсан учраас одоо архины хамааралтай хүн ажилд авахаас аль болох зайлсхийдэг болсон. Ер нь хариуцлагатай, тогтвортой ажиллах хүн олдохгүй байгаа нь ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Бид улсад татвараа төлж, өөрсдийн амьжиргаагаа залгуулж, цаашид бизнесээ тасралтгүй үргэлжлүүлэхийн төлөө ажиллаж байна. Гэтэл ийм асуудлуудтай байнга нүүр тулбал бизнесээ авч явахад улам хүндрэлтэй болно. Хэрэв ажилтан архи хэрэглэсэн эсэх, ажилдаа ирэх эсэхийг байнга хянаж, араас нь хөөцөлдөөд байвал өөрсдөө дампуурах эрсдэлтэй. Дээрээс нь цахилгаан, түлш зэрэг бүх төрлийн зардал өссөн. Тиймээс бид тасралтгүй ажиллаж байж л үйл ажиллагаагаа авч үлдэх шаардлагатай болсон. Миний ойлгосноор хамгийн чухал зүйл бол тогтвортой ажиллах явдал юм. Ажилтныхаа хувийн асуудалд санаа зовж, архи уучих вий, ажилдаа ирэхгүй бол яах вэ гэж байнга түгшихийн оронд ажлаа тайван, төлөвлөгөөний дагуу явуулахыг хүсэж байна.
Бангладеш улсаас ажилтан авч ажиллуулаад жил гаруй болж байна. Архи уухгүй, хулгай хийхгүй, худлаа хэлж алга болохгүй. Ажлаа удаан хийдэг байсан ч одоо суралцаад, сайжирч л байна.
Шаардлага, зааврыг сайн биелүүлдэг. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа.

-Гадаад ажилчид танай байгууллагад хэдий хугацаанд ажиллахаар ирдэг вэ?
-Гадаад ажилчид маань өөрсдөө ойролцоогоор 5,000-6,000 ам.долларын зардал гаргадаг юм билээ. Тэдний эх орондоо авдаг цалин харьцангуй бага байдаг гэсэн. Тиймээс Монголд нэг жил ажиллаад л гаргасан зардлаа нөхөх, нөхөхгүйтэй байдаг юм байна. Өөрсдийнх нь ярьж байгаагаар 5-6 жил ажиллах бодолтой байдаг.
Гэхдээ Засгийн газрын тогтоолын дагуу гэрээгээр орж ирж байгаа учраас тэгж хүслээр нь үлдээнэ гэж байхгүй. Албан ёсны гэрээний хугацааг нь дуусгаад л буцаана.
Миний хувьд гадаад ажилтан ажиллуулж байгаа хүний хувьд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Гадаад ажилтнуудыг заавал сайн хянаж, зохион байгуулалттай ажиллуулах хэрэгтэй. Хэт олон хүнийг нэг дор бөөнөөр нь авч болохгүй гэж боддог. Нэг талаас тухайн хүмүүс олноороо ирснээр улс оронд маань ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх вий гэж болгоомжилдог. Нөгөө талаас тэднийг энд ирсний дараа гадуурхагдах, зодуулах, дарамтлуулах зэрэг эрсдэлд орох вий гэж санаа зовдог. Миний хувьд эдгээр ажилтны аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй гэж боддог. Тэднийг аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлөөр хангахын зэрэгцээ байгууллагынхаа дэг журам, хөдөлмөрийн сахилга батыг мөрдүүлэх нь чухал юм. Эцсийн дүндээ бид бүгдээрээ л ажил хөдөлмөр эрхэлж, амьдралаа залгуулж, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах үүрэгтэй.
Ажил олгогч, ажилтан гэлтгүй хүн бүр хариуцлагатай байж, хөдөлмөрөө үнэлж, бие биенээ ойлгох хэрэгтэй.
Ингэж байж л бизнесүүд тогтвортой хөгжиж, ажлын байр нэмэгдэж, улс орон маань урагшилж, цааш хөгжих боломж нь тэлнэ гэж хардаг.
3,600.44

















































Иргэн 2026-11-03 66.181.160.11
Лалын шашинтай урцанд амьдардаг халтараар улсаа дүүргээд хожим балаг ихтэй. казактайгаа учраа олж чадахгүй байж. Манжийн үед гаднаас анхандаа зарц байдлаар бүх монгол нутагт харь улсын иргэд ирдэг байсан.
Факю 2026-11-03 103.212.163.209
хүний адаг халтар бангладеш хүн хог адагийн муу хорон санаатай л******д бдг да ..бүр яс махнаса үзэн ядмар хог новшнууд.. царай өгж давруулж болохгүй хорон муу санаатангуд
Нэргүй 2026-11-03 202.133.76.19
монголчууд үнэхээр тэнэг гадныхан Монголд архи уухгүй сайн ажиллаж байна л гэж байна бангладешээс 5дахин их цалинтай байр хоол ажилд санаа зовох зүйлгүй амьдралын орчин төрсөн нутгаас хавь илүү бол хүн дасан зохицон амьдарна харин монголчууд гадаадад хамгын сайн ажилладаг нь манайд ирсэн хүмүүстэй адил шалтгаантай байр хоол цалинд санаа зовохгүй бол бүтээмж өсдөг
Нэргүй 2026-11-03 64.119.19.34
DYYDLGN SEXSYG MASSAJLI XYJAATAI VAWALDI80955877
Монголчууд хариуцлагагүй ухамсар алга 2026-11-03 64.119.17.114
Ажилдаа эзэн байх хувь хүний хариуцлага үүрэг гэж юу байдаг ухамсар сул дорой худалч ийм л хүмүүс монголоор дүүрэн зүгээр сууж амар хялбараар мөнгө олох сонирхолтой сурж мэдье бүтээе өөрийн хувь нэмэрээ нийгэмд оруулья гэсэн зорилгогүй өнөө маргаашаа өнгөрөөсөн монгол эх ороноо гэх сэтгэлгүй залхуу хүмүүс маш олон болжээ яг энэ үед
Нэргүй 2026-11-03 66.181.180.160
Залхуу залхуу заваан заваан архичин бас хулгайч
Нэргүй 2026-11-03 202.9.41.43
Хажууд нь лаа бариагүй болохоор сонин л юм. энэ архи,тамхи, хар тамхи гээд үүнийг хязгаарлах дарах хэрэгтэй авч төрийн түшээд далдуур дэмжиж байна. Гадаад ажилчид ирэх нөхцлийг хөнгөлсөн нь европын холбооноос зээл аваад байгууллагад нь нэгдсэний гор болов уу. Уул уурхайн шахалт үүнтэй холбоотой. мөн МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНДЭЭ ИТГЭХГҮЙ БАЙХ НӨХЦЛИЙГ БИЙ БОЛГОЖ, ӨӨХГҮҮЛЖ БАЙНА. Энэ нь эдний болоод далд дайны арга л даа. ЯАХАВ ТЭГЭЭД ИНГЭЖ ЯВСААР НЭГ ЮМАНД ХУТГАЛДАЖ ТОЛГОЙ ӨВЧИН ЭХЛЭХ БОЛНО
Нэргүй 2026-11-03 202.55.191.130
Монгол ажилчид худалч, хулгайч, ажлаа хийж чаддаггүй, дандаа би чаднаанууд байж их том том ярина, их цалин нэхнэ, хэлсэн цалиндаа таарсан ур чадваргүй, ажлын хариуцлагагүй, дандаа мөнгө зээлнэ тэрүүгээрээ архи уугаад алга болно, ажил олгогчийн тэр өдрийн бизнес зогсох, орлого олохгүй байх тэдэнд ерөөсөө хамаа байдаггүй. Өөрсдийн буруугаас болж халагдчихаад зүв зүгээр байхад нь цалинг нь өгөөгүй шулаад ажлаас хөөсөн гэж дандаа худлаа ярина, сошиал дээр тавнина, мэдрэл муутай архичин залхуу хулгай
Нэргүй 2026-11-03 202.133.76.19
2халтар хорооллын эцэст зам дээр ажил байсан шүү манай захирлууд худлаа ярьдагараа зартай цалин өгдөг л гэж шааж байна хэн Бангладеш чиргүүл авахын Бангладеш тогоо яая гэж байна
Нэргүй 2026-11-03 122.201.21.84
харин тиймээ мөнгө олох гэж бизнес хийж байгаа хажуугаар нь бас шар хад ажиллуулбал өөрөө ч галзуурах биз
Настан Цолмон 2026-11-03 64.119.21.1
Зөв бодолтой залуу байна.Амжилт хүсье.
Нэргүй 2026-11-03 64.119.19.34
TANILTSI NAS XMAGUI SEKSDEX 80955877
зочин 2026-11-03 103.212.118.54
Ажил олгогчийн зөвөө. Хэн ажил хийнэ түүнийг цалинжуулдаг бх нь юү буруу байхав. Гадаад дотоод хамаагүй.
Нэргүй 2026-11-03 64.119.19.34
SAWI 80955877UNEGUIGEER XUCHIDI SEXSYG80955877
Нэргүй 2026-11-03 66.181.180.160
Үнэн л зүйд ярьж.
11г 2026-11-03 180.149.98.126
barilga deer 2 sar ajillaad muuhai shuluulsan shyy ahlaj baigaa n**** ni dundaas ni mongiig ni avaad yrchihsen yostoi chuluu doloolgoogd hogiin s***r
Нэргүй 2026-11-03 64.119.19.34
SEXSDMEER SEXSY VAXANI BIEE UNELLEED BOOB XXI BOOW DOLOOMOOR ALNI SEXSDEED ANUSDI80955877
Нэргүй 2026-11-03 64.119.19.34
SEXSEER BIEE UNELLEED VANXANI SEKSY AJIL XNE BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSDN ANUSDI80955877 TOMSGN DOLOOJ
Bold 2026-11-03 202.126.90.245
Unheer yaduu ,uruvdmuur amidraltai humuus..uruvduud undur tsalin uguud ajilluulhaar,ajilhiij chadahgui,archaagui aalznuud ih bdag da..hunuus dandaa avhaa l boddog
Batja 2026-11-03 202.126.90.245
Mongol humuus inheer novshiin ,hun chanargui,uudgui humuus bdag..eniig uuruu hun udirdaj,ajiluulj bga humuus l oilgono.
Ажилчин хүн 2026-11-03 66.181.187.54
Зүгээр л цалингаа цагт нь тавьдаг болооч дээ, хүнийг ажилуулж ажилуулчихаад худлаа мурьдаг, НДШ төлдөггүй ш дээ та нар. Дандаа илүү цаг ажилуулна, илүү цагийн мөнгө өгөхгүй, худлаа захирлууд Монголоор дүүрэн байна
Уншинч 2026-11-03 64.119.27.46
Монголчууд ажил хийхээсээ хулгай хийх нь их, бас худал хэлэнд алга болно. Бүтэхгүй