“Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг 1,5 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой”-н цэвэр ашиг 1,5 их наяд төгрөгт хүрлээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг III улирлын байдлаар 1,5 их наяд төгрөгт хүрч, энэ оны 1 их наядын төлөвлөгөөнөөсөө 50 хувь даваад байна. Цэвэр ашиг 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 26 хувь өссөн үзүүлэлт юм. 2026 оны эхний аравдугаар сард 28,1 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 8,9 сая тонн буюу 48,3 хувиар өссөн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж “Бидний ажлын үр дүн 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд шууд хамаатай. Үндэсний баялгийн санд орлого төвлөрүүлдэг, 1072 хувьцааны ноогдол ашиг олгодог компани муу ажиллах эрхгүй” гэж хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” компани 2026 онд Үндэсний баялгийн санд 480,3 тэрбум, улсын төсөвт 1 их наяд төгрөгийн ноогдол ашиг төвлөрүүлнэ. ТӨК-иудын төсөвт оруулах ноогдол ашиг өндөр байх нь цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломж юм. Жишээ нь, арваннэгдгээр сарын 1-нээс олгож эхэлсэн суурь тэтгэвэрт зөвхөн 2026 онд 166,3 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэвэр нэмэх, 141 мянган хүний зөрүү арилгах зэрэгт нэг их наяд төгрөгийн зардал гарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-11-02 66.181.160.11

Элбэгдорж хэдэн жилийн өмнө зурагтаар энэ компани мөддөө ашиг олохгүй тийм учраас гадныханд мсиэс тэй хамт нийлсэн компанид өгөх хэрэгтэй гэж байсан. ямар азаар өгөөгүй юм бэ.

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.186.136

Тавантолгойн шинэ захирлаар очсон хүүкийн ойрын хүн гэгдэх чагнаадорж нь очсон цагаасаа хойш бүтэн 5, 6 сар халаа сэлгээ хийж өөрсдийн хүнээ ажилд тавихаас өөр ажил хийгээгүй гэсэн. Одоо эрдэнэс таван толгой гэх компани нүүрсээ зарж чадахаа больж борлуулалтгүй болсон. чагнаадорж нь очоод хийсэн ажил нь ажил эхлэх цаг н 7:30 байсныг 8:30 болгож, тамганы өнгө улаан байсныг цэнхэр өнгөөр сольж туслах хүүхэндээ атгуулснаас өөр юм юу ч хийгээгүй гэсэн шүү.

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.186.136

Чагнаадоржийн туслах нь хүүхэн нь найдлаа сайдын туслах цашаа блаавгай юм гэсэн, бүх захирлууд нь чагнаагаасаа илүү туслахаас нь гөлөг цаашаа болдог, чагнаагийнхаа ажлыг туслах нь бараг л хянаж тамгаа дардаг гэх юм билээ ккк

Avatar

Нэргүй 2026-11-02 103.57.93.119

ТТ-н энэ их ашигийг төрд шамбааралдан шургалсан бүхэн дарга, цэрэггүй идцгээж байгаа, тэд цөм МАН-ын гишүүд шүү !!!

Avatar

Нэргүй 2026-11-02 202.126.88.194

Сүхийн Талбай тойроод СТӨ мэт барилгууд дүүрэн дүүрэн Нийслэлийн ОНӨААТҮГ-ууд….!!!! Төр өөрөөсөө Хичнээн олон компанр төрүүлж тэжээн Төсвийн мөнгө шаишигдуулна вээээ

Avatar

Зочин 2026-11-02 103.57.94.82

ЦААНА НЬ АВИЛГАЧДЫН ХУЛГАЙЛЖ БАЙГАА АСАР ИХ МӨНГӨ БАЙГАА… НҮҮРСНИЙ АВИЛГАЧИД БОЛОН КОМПАНИЙН ТЕНДЕРЧ АВИЛГАЧДААС ХУЛГАЙГААР ИДЭЖ УУЖ БАЙГАА БҮГДИЙГ НЬ УЛСЫН ТӨСӨВТ ЭНЭНЭЭС ИХИЙГ ТАТВАРЫН БУС ОРЛОГООРОО ТООЦОЖ ХУРААН АВАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2026-11-02 103.57.94.82

БАЙГАЛЬ ЭХИЙН БҮТЭЭСЭН БЭЛЭН НҮҮРСИЙГ ШАНАГАДАЖ АЧААД ЗАРАХАД ТЭЭВЭРЧИД, ОПЕРАТОРУУД, ТЭСЭЛГЭЭЧИД, МЕХАНИКЧИД Л БАЙХАД БОЛНО…. АВИЛГАЧДЫН ТАВИУЛ СУГАНЫ ҮСНҮҮД ОФФИСООР НЬ ДҮҮРЭН ХООЛНЫ САВНУУД БАЯЛГИЙН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЙНА…

Avatar

Зочин 2026-11-02 103.57.94.82

НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИД ИЙМ Л ИХ НҮҮРСИЙГ ХУЛГАЙЛЖ ИДДЭГ БАЙСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ… АВИЛГАЧИД ОДОО Ч ХУЛГАЙЛЖ ИДСЭЭР Л БАЙНА… ГОНДОМНЫ ТЕНДЕР, ЗАЖИЛДАГ БОХЬНЫ ТЕНДРЭЭС АВХУУЛААД БААС ШЭЭСНИЙХЭЭ ЦААСЫГ ХҮРТЭЛ НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААР ЗАРЖ ИДНЭ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж