"BTS"-ийн фэнүүдийн очих дуртай кафе хаагдана

"BTS"-ийн фэнүүдийн очих дуртай кафе хаагдана

"BTS"-ийн фэнүүдийн очих дуртай кафе хаагдана

Өмнөд Солонгосын Бусан хот дахь "ZM-illennial" кафег "BTS" хамтлагийн гишүүн Жиминий аав ажиллуулдаг. Хамтлагийн шүтэн бишрэгчид, тэр дундаа Жиминд хайртай сонсогчдын очих дуртай газар болсон тус кафе ирэх нэг жил орчим хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад, хаагдаж байгаагаа арваннэгдүгээр сарын 1-нд мэдэгдэв.

"BTS" хамтлагийн гишүүн Жимин, Жункүк нар Бусанаас гаралтай. Тийм ч учраас хамтлагийн шүтэн бишрэгчид "ZM-illennial" кафег зорих дуртай. Тус кафегаар үйлчлүүлэхдээ зүгээр нэг кофе уугаад өнгөрөх бус хүүгээ гэсэн эцгийн сэтгэлийг мэдрэх боломжтой. "BTS"-тэй холбоотой янз бүрийн дурсгалын зүйлс, Жиминий уран бүтээлүүд болон шүтэн бишрэгчдээс ирсэн бэлгүүдээр кафег тохижуулжээ. Түүнчлэн Жиминд зориулсан дурсгалын дэвтэрт сэтгэлийн үгээ үлдээх, бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.

Кафегийн инстаграм хуудсанд гаргасан мэдэгдэлд үйл ажиллагаа зогсоох болсон тодорхой шалтгаан дурдаагүй ч "Өнөөдрөөс эхлээд бид тантай 365 хоног л хамт байх нь" гэжээ. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагааг нь дэмжиж, алс холоос хүртэл зорьж ирдэг байсан шүтэн бишрэгчдэд гүнээ талархаж буйгаа дамжуулсан байв.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж