Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил 44 хувьд хүрчээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил 44 хувьд хүрчээ

Дулааны тавдугаар цахилгаан станцын ажил 44 хувьд хүрчээ

Улаанбаатар хотод баригдаж буй Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор төслийн нийт гүйцэтгэл 44 хувь, барилга угсралтын ажил 35 хувьд хүрчээ.

Станцын зуух, турбин, яндан зэрэг үндсэн байгууламжийн суурийг цутгаж дууссан бол захиргааны болон туслах барилгуудын суурийн ажил үргэлжилж байгаа аж.

Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатарын хэлснээр, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа бөгөөд энэ онд үндсэн барилгын суурийн ажлыг дуусгахаар ажиллаж байна. Барилгын талбайд 420 гаруй ажилтан, инженер техникийн ажилтан, 70 орчим машин механизм ажиллаж байгаа юм.

Дулааны V цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төслийн гүйцэтгэл одоогоор батлагдсан графикийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2026 онд барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 40 хувьд хүргэх, 2027 онд 90 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Харин 2028 онд төслийн гүйцэтгэлийг 100 хувьд хүргэж, 300 МВт-ын хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, 2028 оны хоёрдугаар хагаст станцыг ашиглалтад оруулах тооцоотой байна.

Төслийн талбайд одоо суурийн ажлууд ид өрнөж байгаа бол өвлийн улиралд зуухны каркас, төмөр хийцийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил зогсохгүй дээр дурдсанчлан төлөвлөгөөний дагуу үргэлжлэх аж.

Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2026-11-02 66.181.189.241

үнэн бол сайхан л байна

Avatar

Социализмаас хойш 2026-11-02 202.126.88.195

Увс аймаг одоо болтол Оросоос Тог авдаг !!!!

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.191.97

нохойн баас жогорхой

Avatar

Нэргүй 2026-11-02 202.126.88.194

нийслэлийн дебил төслүүд горьгүй эээ

Avatar

Нэргүй 2026-11-02 66.181.177.109

Суурь цутгаж дуусаагүй мөртлөө 44% ккккк

Avatar

Зочин 2026-11-02 64.119.29.46

Энэ том бүтээн байгуулалт маш сайн явж бгаа юм бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж