
Дархан-Уул аймгийн Хүн ам орон сууцны тооллогын комисс ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, аймаг, сумын тооллогын комисст төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажил зохион байгуулж байна. Уг ажлын хүрээнд 53 ажлын хэсэгт 192 хүн ажиллаж, нийт хүн амын 84,9 хувь буюу 77,9 мянган иргэн хамрагдаад байна. Энэ хугацаанд орон нутгийн шилжүүлэггүй 1352, бүртгэлийн зөрчилтэй 317, иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн 1397, шинээр 1373, дахин 2790, хүчинтэй хугацаа дууссан 2835, хаягийн зөрчилтэй 2370, иргэний үнэмлэх огт аваагүй 321, огт бичиг баримтгүй 22 хүнд холбогдох баримт бичгийн бүртгэл хийж, 2370 хаягийн хөдөлгөөний зөрчлийг нь арилгасан байна. Иргэний бүртгэлийн чиглэлээр 20433 иргэнд архивын лавлагаа, 1435 байгууллага, аж ахуйн нэгжид лавлагаа, 9064 зөрчилтэй баримтыг архивын санд шалган 6058 хүний зөрчлийг арилгажээ.
Оршин суугаа хаягийн мэдээллийг нягтлан, хүн ам өрхийн бүртгэлийн дэвтрийг өрх нэг бүртэй тулган шалгаж тухайн өрхөөс бүртгэгдээгүй иргэдийг нөхөн бүртгэж, өрхийн бүргэлийн дэвтэр нээлгээгүй 1250 айлд шинээр дэвтэр нээж, хаягийн бүртгэлийг зөв тогтоон бүртгэсэн байна.
Аймгийн тооллогын түр товчоонд болон Дархан сумын 16 багийн түр товчоонд ажиллах гэрээт ажилчдыг сонгон шалгаруулж аван гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна. Тус аймагт ХАОСТ–д ажиллах нийт 700 гаруй ажилллагсадад явуулах сургалтыг хуваарийг гарган тооллогын комиссоор батлуулан, сумдад ажиллах юм.
Б.Урантуяа