Тухайлбал, нэг орон сууцыг 65 иргэнд давхардуулан худалдсан залилангийн хэргийг Цагдаагийн ерөнхий газраас олон нийтэд анхааруулж, хохирогчийн жишээг танилцуулав.
Тодруулбал, иргэн Б өөрийн гэсэн орон сууцтай болохын тулд 10 жилийн турш хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө “Э” компанитай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна. Улмаар урьдчилгаа төлбөрт 50 орчим сая төгрөг шилжүүлжээ. Тэрбээр зах зээлийн үнээс хямд, зээлийн уян хатан нөхцөлтэй, богино хугацаанд ашиглалтад орох тухай компанийн саналд итгэж, орон сууц захиалсан байна. Гэвч захиалсан байрандаа орох үедээ тухайн орон сууцыг өөрөөс нь гадна нийт 65 иргэнд давхардуулан худалдсан болохыг мэджээ. Үүний дараа цагдаагийн байгууллагад хандсан байна.
ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Цагдаагийн байгууллагаас иргэдийг орон сууц худалдан авахдаа дараах зүйлсийг сайтар нягталж, болзошгүй залилангаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
- Opendatalab.mn, Egazar.mn болон барилгын салбарын нэгдсэн систем болох Mcis.gov.mn цахим эх сурвалжаас холбогдох мэдээллийг шалгах;
- Орон сууц захиалгын гэрээг нотариатаар баталгаажуулах;
- Барилгын үйл ажиллагаа эрхэлж буй компанийн санхүүгийн болон үйл ажиллагааны тогтвортой байдлыг судлах;
- Худалдан авах гэж буй орон сууцыг өөр иргэн давхар захиалсан эсэхийг нягтлах;
- Гэрээнд тусгасан нөхцөлийг холбогдох баримт бичигтэй тулган шалгах.
Иргэд орон сууц худалдан авахдаа зөвхөн хямд үнэ, урьдчилгаа төлбөрийн таатай нөхцөл, ашиглалтад орох хугацаанд үндэслэн шийдвэр гаргахгүй байх шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Орон сууцны захиалга хийхээс өмнө тухайн компанийн мэдээлэл, үл хөдлөх хөрөнгийн эрх зүйн байдал болон гэрээний нөхцөлийг сайтар шалгах нь иргэдийг санхүүгийн эрсдэл, залилангийн хохирлоос хамгаалах чухал алхам юм.
3,602.33






















































хх 2026-11-02 192.82.64.140
Энэ бол төрийн эс үйлдлээс болсон луйвар. Тэр Учралын хуулийн зөвлөх харин энэ асуудлын эсрэг хууль санаачилж батлуулж байгаа гэсэн. Тиймэрхүү хүмүүс л ажил хийнэ дээ. Монголчууд бол эс үйлдэгч нар дийлэнх нь.
Монгол хүү 2026-11-02 64.119.29.63
ИЙМ ЮМ БАЙЖ БОЛОХ УУ? ЭНЭ Ч АРАЙ Л ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ГЭХЭД АРАЙ Л ХЭТЭРСЭН АСУУДАЛ БИШ ҮҮ? ТЭНЭГ ХҮН ТЭНГЭРЭЭС ДЭЭР ГАРАХ ГЭЖ ТЭНЭГТЭНЭ … гэдэг л юм биш үү? ИЙМ ХЭРЭГ ГАРНА ГЭДЭГ НЬ УЛС АРД ИРГЭД, ТӨРИЙН ДАМПУУРАЛ, ШУДАРГА ЁС ЖУРАМ, ХУУЛЬ ТЭГШ ҮЙЛЧИЛЭХЭЭ БОЛЬЖ, ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД ДУРААРАА ДУРГИДАГ, ТӨР УЛС НЬ ДОРОЙТОЖ, СҮЙРЛИЙН ИРМЭГТ ОЧСОН УЛСАД Л ГАРДАГ БАЙХ ДАА… МАН, АН АРАЙ Ч ДЭЭ…
Иргэн 2026-11-02 59.153.115.98
Ийм хэрэг түгээмэл болсон. ЗГ, Хууль сайд ийм хэрэг дээр ажиллаж ажлын хэсэг байгуусан гэсэн. Зутгсан, Монгол ажиллаж байна олон барилгын компани луувир хийж байгаа: давхар барьцаанд байрыг оруулна, байрийг хупалдаж авах гэж мөнгөө төлсөн хзмүүс хэлэхгүйг гээр ХЗХ-нд байрьцаанд, өгч зээл авдаг, ордер гардуухдаа дахиж мөнгө төл эсвэл ордерыг чинь өгөхүй гэж шантаажладаг, ТВ, жүжигчидыг, улс төрийн нөлөө бүхийн хүмүүсээр реклам хийж хуурдаг. Залилан хийх Арга бол маш олон
Зочин 2026-11-02 64.119.17.17
хотоор дүүрэн тагнуулч болж бгаа гэж хөөрсөн хүмүүс Энэ ямар учиртайн
Нэргүй 2026-11-02 64.119.19.34
TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877
Нэргүй 2026-11-02 64.119.19.34
SEXSEER UNEGUI VANXANDI UILCHLI BOOB XXN BOOW DOLOOJ TOSGN DOLOON ALNI SEXSDEX ANUSDI80955877