Үнэ төлбөргүй лекц болно

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Үнэ төлбөргүй лекц болно

“Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлцгээе” сэдэвт эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах лекцийг Эрүүл мэндийн яам, Монголын Мянганы Сорилтын Сан, Монос групп хамтран ард иргэддээ үнэ төлбөргүйгээр толилуулахаар болжээ. Энэ сарын 14-ний өдөр МҮЭСТО-д болох энэ лекцээр  иргэд бухимдал гэж юу болох, бухимдлаа хэрхэн тайлах, зам тээврийн осол гэмтлээс сэргийлэхэд юуг анхаарах,  умайн хүзүү, хөхний хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх,  архи тамхины хор уршгийг мэдэж, тамхиа хаях, архинаас хэрхэн гарах,  эрүүл зохистой хооллолтын талаар мэдээлэл авах боломжтой ажээ.

Г.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж