Тухайлбал, жүжигчин Камила Мендес, Маделейн Петш нар “The Flintstones” хүүхэлдэйн киноны Бетти, Вилма нарын дүрд хувирсан. Ким Кардашиан охин Норт Уэстийнхээ төрхийг дуурайсан байна. Харин Парис Хилтон баярын өдрүүдэд хэд хэдэн өөр дүрээр хувцаслажээ.
Энэ жилийн "Halloween"-ээр Холливудын одод хэрхэн хувирсныг хүргэж байна.
Жанель Монэ
Элизабет Гиллис
Tyga
Tyga
Камила Мендес болон Маделайн Петч
Парис Хилтон
Лиза Ринна энэ удаад Кайли Женнерийн дүрд хувирчээ
Ким Кардашиан
Usher гэр бүлийн хамт








Трамп, Меланиа нар Цагаан ордонд "Halloween" тэмдэглэж, хүүхдүүдэд амттан тараав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нар аравдугаар сарын 29-нд Цагаан ордны өмнөд зүлгэн дээр "Halloween" баярын уламжлалт арга хэмжээг зохион байгуулж, баярын хувцас өмссөн хүүхдүүдэд амттан тараажээ. Энэ үеэр Цагаан ордныг хулуу, намрын навч, хиймэл том сар зэргээр чимэглэсэн байв. Трамп, Меланиа нар хүүхдүүд болон гэр бүлийнхэнтэй нь уулзаж, хамтдаа гэрэл зураг татуулсан байна. Мөн ерөнхийлөгч зарим хүүхдийн хувцсан дээр гарын үсэг зуржээ. Харин Трамп, Меланиа нар өөрсдөө Halloween-ийн хувцас өмсөөгүй байв.
Арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгчийн онгоц Цагаан ордны дээгүүр хоёр удаа нам өндөрт ниссэн нь олны анхаарлыг татсан байна. Гэвч нислэгийн талаар урьдчилан хангалттай мэдээлээгүйгээс болж ойролцоох Рональд Рейганы нэрэмжит нисэх буудлын нислэгийг түр зогсоож, нийт 202 нислэг саатжээ. Цагаан ордны "Halloween"-ийн баярт цэргийн албан хаагчид, хууль сахиулах байгууллагын ажилтнууд болон төрийн захиргааны албан тушаалтнуудын гэр бүл, хүүхдүүд оролцсон аж.








АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Вэнс энэ жилийн баяраар “Харри Поттер” цувралын шидтэн Албус Дамблдорын дүрээр хувцаслажээ. Тэрбээр мөн Добби элфийн дүрд хувиргасан бага насны хүүгээ тэвэрсэн зургаа олон нийтэд хуваалцсан байна.

3,602.33






















































Холбоотой мэдээ