Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх 5 шийдвэр

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх 5 шийдвэр

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх 5 шийдвэр

Улсын төсвийн тодотголд туссан тэтгэвэр, цалингийн нэмэгдэл зэрэг томоохон шийдвэрүүд төдийгүй улирлын шинж чанартай хэд хэдэн зохицуулалт өнөөдрөөс буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал,

Нэг. Томуугаар өвдсөн хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгох зохицуулалт

Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа эцэг эхчүүдэд ажлын тав хүртэлх өдрийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулахыг төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад даалгасан. Хэвтэн эмчлүүлж буй болон үйлчлүүлж байгаа эмнэлэг, эмчээсээ өвдсөн хүүхдээ асарч байгаа талаарх магадалгаа гаргуулж, холбогдох байгууллагад хүсэлтээ хүргүүлэн шийдвэрлэнэ. Уг шийдвэр ханиад томууны халдварын эрсдэл өндөр үе буюу энэ оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны гуравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ. Хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогч нарт дээрх шийдвэрийг дэмжин, хэрэгжүүлж ажиллахыг уриалж буй.

Хоёр. Гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт

Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалт хэрэгжиж эхлээд есөн жил болж байна. Шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхлэн 2027 оны гуравдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хоорон дахь 1500 квт.цаг хүртэлх хэрэглээнд тарифын хөнгөлөлт үзүүлэх юм. Мөн Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрхүүд хамрагдах журамтай.

Гурав. Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн өсөлт 477-903 мянган төгрөг

Эрүүл мэнд, шинжлэх ухаан, соёл, спорт болон төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг өнгөрсөн оны түвшингээс 50 хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Өөрөөр хэлбэл эн салбарын ажилтан, албан хаагчид нэмэгдсэн дүнгээр цалингаа бодуулж авна гэсэн үг.  Энэ хүрээнд нийт 52 мянган төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин дунджаар 477-903 мянган төгрөгөөр нэмэгдэж байгаа аж.  Цалингийн нэмэгдэлд шаардагдах 170.1 тэрбум төгрөгийг 2026 оны төсвийн тодотголд тусган батлуулсан.

Дөрөв. Суурь тэтгэврийн нэмэгдэл 100-300 мянган төгрөг

Засгийн газрын зүгээс суурь тэтгэврийг олгох ажлыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр товлосон. Улсын төсвийн тодотгол батлагдсанаар  иргэдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээс нь хамаарч ахмад настны тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэж буй. Эл шийдвэр арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих бөгөөд нийт 419 мянган ахмад настан тэтгэврийн нэмэгдэл авахаар байгаа аж. Тухайлбал, тэтгэврийн доод хэмжээ болох 719 мянган төгрөг авдаг ахмад настны тэтгэвэр ажилласан жилээсээ хамааран 969 мянган төгрөг хүртэл өсөх боломж бүрджээ.

Тав. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг шинэчилсэн дүнгээр олгож эхэлнэ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 50-аас дээш хувь алдсан иргэн, одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд  олгодог нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж 600 мянган төгрөг,  асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж нэмэгдэх юм. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ 524 мянган төгрөг болж  шинэчлэгдсэн байна.

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-11-01 64.119.19.34

BOOB AMTLMAAR YDAANXA XUSMEER XELEERE DOLOOJ80955877

Avatar

Нэргүй 2026-11-01 66.181.189.123

Хамаг юмны үнэ нэмэгдчихсэн. Үнээ барьж чадахгүй арчаагүй хар хулгайч төр засаг огцор.

Avatar

Зочин 2026-11-01 202.9.40.202

Юмны үнэ чинь энэ өчүүхэн нэмэгдлээс чинь даваад явчихлаа!!!

Avatar

Нэргүй 2026-11-01 64.119.19.34

DYYDLGR SEXSEER XUCHINDEX AXN ANUSN NUX XELEERE AMTAI GOE LAW DOLOOMOOR SHAAX ZALYYSTAI TSAG NEG YDAAGN SEKSDEX80955877

Avatar

хүннү 2026-11-01 202.9.46.232

Тэтгэврийн сангаас ордог үндсэн тэтгэвэр орж ирлээ. Харин ЗГ-аас хэдэн сар рекламдаад байсан суурь тэтгэвэр таг. Ёстой жонхуу зуурна гэдэг боллоо.

Avatar

Нэргүй 2026-11-01 64.119.19.34

SAWI SXN SEKSEER ONGONOO XUSSEN VNZAAR SEXSYG TSOOLLYTLI80955877

Avatar

Нэргүй 2026-11-01 66.181.186.173

хамгийн гол нь үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсны хоёр хувийн татварыг цуцалсан шийдвэрээ хурдан хэрэгжүүлээч!

Avatar

Нэргүй 2026-11-01 64.119.19.34

SEXSDEED BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER a**s VANXANDI GOE SHAALTSMAAR BIEE UNELLEED DYYDLGN VANAG XALYYTSMAAR UNEGUIGEER SADARTLA XILGI80955877

Avatar

Нэргүй 2026-11-01 122.201.21.19

худлаа нэмсэн гэх нэр зүүхийн оронд нэмээгүй байсан нь дээр байлаа шатахууны хомосдол гэж зохиомлоор үүсгэж хоёр удаа үнээ нэмлээ үнэ нэмэхээр бүх бараа үнэ хэд дахин өснө энийг мэдэхгүй байв гэж дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж