“Мотив” хамтлаг тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

“Мотив” хамтлаг тоглолтоо хийнэ

“Хайрын гэгээ” дуугаараа залуусыг уяраасан “Мотив” хамтлагийн залуус бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлагийнхан энэ сарын 19-нд “UB Palace”-ийн концертын их танхимд “Хайрын гэгээ” нэртэй тоглолтоо хийх аж. “Мотив” хамтлагийнхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-наас эхлэн “Хайрын гэгээ” тоглолтоо хөдөө орон нутагт хийсэн юм. Харин энэ сарын 19-нд хотын залуустаа зориулан тоглолтоо хийх гэж байгаа юм. Тоглолтод “Мотив” хамтлагийн хит дуунууд эгшиглэх гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж