Өнөөдрийн барилдаанд манай найман сумоч ялагдав

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Өнөөдрийн барилдаанд манай найман сумоч ялагдав

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Дээд зиндаанд зодоглож буй манай сумочдоос их аварга Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Токитэнкү А.Хүчитбаатартай барилдаж, хатакикоми мэхээр давсан бол комүсүби Какурюү М.Ананд озэки Котоошюд ёрикири мэхээр өвдөг шороодсоноор нэг даваа, нэг унаатай болжээ. Мөн өнөөдрийн барилдаанд озэки Харумафүжи Д.Бямбадорж Хомашотой барилдаж, сусотори мэхээр давсан байна. Манай бусад сумочдын тухайд Асасэкирюү Б.Дашням /М6/ Тосаюүтакаг ёритаоши мэхээр давсан бол манай бусад бөхчүүд бүгд өвдөг шорооджээ.
Кёкүтэнхо Н.Цэвэгням ошидаши мэхээр Точиозанд, Токүсэгава Б.Ганболд ёрикири мэхээр Точиношинд, Хакуба А.Өнөржаргал ошитаоши мэхээр Аминишид, мөн Моконами Г.Базарсад цүкиотоши мэхээр Такамисакарид, Коорюү Э.Мөнх-Оргил сукуинагэ мэхээр Ёшиказэд, Тамаваши Б.Мөнх-Оргил ёрикири мэхээр Касугаод тус тус өвдөг шороодсон байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж