Жил бүрийн аравдугаар сраын 29-ний өдрийг "Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр" болгон тэмдэглэдэг. Монгол Улс энэхүү өдрийг 2009 оноос хойш тэмдэглэн энэ өдөр тархины цус харвалт өвчний талаарх мэдээллийг олон нийтэд түгээх, хор уршгийг иргэдэд таниулах, уг өвчнөөс хэрхэн урьчилан сэргийлэх талаарх мэдлэгийг хүргэдэг.
Дэлхий даяар жилд 12-13 сая хүн тархины цус харвалтаар өвчилдөг. Эдгээр иргэдийн гуравны нэг нь нас бардаг бол 4.5 сая нь хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн судалгаа байдаг аж.
Энэ талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Мэдрэлийн эмгэг судлалын төвийн дарга Л.Энхсайхан "Тархины цус харвалт өвчнөөр өвдсөн тохиолдолд бүрэн эдгэрэх магадлал маш бага. Нас барах өндөр эрсдэлтэй. Тухайлбал, гэр бүлийн нэг иргэн тархины цус харвалтаар өвдөхөд дахин нэг хүн асрах шаардлага үүсдэг. Учир нь энэхүү өвчнөөр өвдсөн хүн бүрэн асаргаанд орж, ариун цэврийн өрөө ч орох боломжгүй болж хэвтэрт ордог. Тиймээс гэр бүлийн эдийн засагт хүнд байдал үүсгэдэг. Тархины харвалт Монголд Улсад 100 мянган хүнд 200 тохиолдол бүртгэгдэж байна. Харваж байгаа дундаж нас дэлхий дахинаас 10 насаар бага буюу 59 насандаа цус харваж байгааг судалгаагаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, харвалт зөвхөн өндөр настанд тохиолддог өвчин биш. Жишээлбэл,
Монголд 60 нас хүрээгүй аав нь харваж нас барсны дараа удаа ч үгүй 30 гаруйхан настай хүү нь тархины харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарсан.
Тиймээс иргэд энэ өвчний талаар мэдээлэлтэй байх нь чухал. Ялангуяа ойр орчимд нь хэн нэгэн тархины цус харвалт өглөө гэхэд нөхцөл байдлыг таниад яаралтай түргэн тусламж дуудаж, шинж тэмдгийг мэдээлэх мэдлэгтэй байх хэрэгтэй" гэлээ.
2019–2021 онд Улаанбаатар хотын хүн амын дунд хийсэн судалгаагаар хүйтний улиралд тархины харвалтын тохиолдол нэмэгддэг нь тогтоогдсон байна.
Анагаах ухааны хүрээлэнгийн Мэдрэл судлалын секторын эрхлэгч Б.Чимэглхам:
-Өвлийн улиралд агаарын бохирдол нэмэгддэг бөгөөд энэ нь тархины харвалтад нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл болохыг олон улсын судалгаагаар тогтоосон. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр цусны даралтаа хэмжих, эмчийн зааврын дагуу даралтын эмээ тогтмол уух, амралтын өдрүүдээр цэвэр агаарт гарах нь чухал. Хүн бүр өөрийн эрүүл мэндэд анхаарч, даралтаа хянаж, эмчилгээний дэглэмээ баримтлах хэрэгтэй. Үүнээс гадна тархины харвалтын шинж тэмдгийг таних, анхны тусламжийг цаг алдалгүй авах мэдлэгийг олон нийтэд түгээх шаардлагатай. Үүнийг дунд ангиас эхлэн ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт үр дүнтэй тусгах нь зүйтэй.
3,600.44





















































Нэргүй 2026-10-28 164.37.102.226
!!! Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun
Өвгөн Балдан 2026-10-28 64.119.16.45
Архиан бага уу, Пицца, КФС , Бургер Кинг мэтийн түүхий хоолноос хол бай, Цагаан идээгээ түлхүү ид, өөхтэй хонины мах, өвөл адууны мах ид. Хэзээ ч цус харвахгүй. Өндөрлөг газрын цаг ууртаа тохирсон хоол ундаа уламжлалаа дагаж хэрэглэ. Эм тан ч хэрэггүй.
Нэргүй 2026-10-28 178.174.229.45
HORTOI TULSHEER HORDUULJ BGAA YUM CHIN ARGAGUI EEE