"Нүүрсний экспорт 1.9 сая тонн болж буурсан"

"Нүүрсний экспорт 1.9 сая тонн болж буурсан"

"Нүүрсний экспорт 1.9 сая тонн болж буурсан"

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадоржоос өнөөдөр /2026.10.28/ нүүрсний экспортын нөхцөл байдал, экспортын хэмжээ буурсан шалтгаан, Ханги боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлаар тодрууллаа. 


-Нүүрсний экспортын асуудалд ямар нэгэн хүндрэл байгаа юу, Засгийн өнөөдрийн хуралдаанаар нүүрс болон зэсийн экспортын асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна?

-"Оюу толгой" компани зэсийн экспортын асуудлаар өөрсдөө байр сууриа илэрхийлэх байх. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд өнгөрсөн онд Гашуунсухайт боомтоор 40 сая тонн нүүрс экспортлохоор Хятадын талтай боомтын түвшинд ОБЕГ-ын хурлаар ярилцсан.

Гүйцэтгэлээр 40.8 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жилийн хувьд албан бус мэдээллээр 45 сая тонн нүүрс импортлохоор төлөвлөсөн гэх мэдээлэл бий.

Өнөөдрийн байдлаар боомтын хэмжээнд 39 сая тонн нүүрс гарсан байна.

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорттой холбоотой асуудлыг хэлэлцээд ямар шийдвэр гаргасан бэ?

-Засгийн газрын хуралдаанаар экспортын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссон. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Ханги боомтын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх тухай хэлэлцлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрсний 20 хувийг Ханги боомтоор тээвэрлэж, экспортод гаргадаг.

Үүнийг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газар хэлэлцсэн.

-Нүүрсний экспорт буурсан уу, зэсийн баяжмалыг экспортолж чадахгүй олон зуун машины цуваа хил дээр үүсээд байна гэх мэдээлэл цацагдах боллоо?

-Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 3 сая тонн нүүрсийг сардаа экспортолж байсан бол одоогийн байдлаар сарын дундаж хэмжээ 1.9 сая тонн болсон. Үүний шалтгаан нь Гашуунсухайт боомтын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай уялдуулан хилийн татан авалтыг багасгасантай холбоотой.

– Экспорт буурахаар орлого буурна. Орлогын хэмжээ хэдэн хувьд хүрсэн бэ?

-Орлогын хувьд төлөвлөсөн хэмжээнээс давсан. Энэ жил БНХАУ-ын Шаньси мужид болсон дэлбэрэлтийн улмаас нүүрсний үнэ огцом өссөн. Бид үнэ өндөр байх үед нүүрсний арилжаагаа амжилттай зохион байгуулсан. Нүүрсний үнэ 205 ам.доллар хүртэл өссөн. Өмнө нь 130 ам.доллар байсан бол 70 гаруй ам.доллароор нэмэгдсэн гэсэн үг. Тиймээс орлогын хувьд ямар нэгэн эрсдэл үүсэхгүй.

– Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК-д менежерээр томилсон гурван хүнийг судлаачаар ажиллуулж байгаа. Тэднийг чөлөөлөхгүй юм уу?

-Өнөөдрийн байдлаар манай компанид судлаач болон менежер гэсэн орон тоо байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Бүтцийн өөрчлөлтөөр манайх 22 нэгжийг татан буулгасан.

Тухайн хүмүүсийг бүрэн чөлөөлсөн.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Засаг 2026-10-28 103.212.117.242

Why?

Avatar

Нэргүй 2026-10-28 82.47.22.203

!!!!!!!! Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun

Avatar

Нэргүй 2026-10-28 202.126.90.177

Төмөрлөгийн захирал байхдаа Гангийн үйлдвэр барьчихсан хүн дээ. цаасан дээр

Avatar

Нэргүй 2026-10-28 202.21.108.41

nemeech

Avatar

Нэргүй 2026-10-28 103.57.94.82

ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ЦУСАА УРСГАН ҮЛДЭЭСЭН ИХ БАЯЛГИЙГ ХУТГАЖ АЧААД ЗАРАХАД МАНЫ АВИЛГАЧ СУУДЛЫН БӨГЛӨӨС МАХАН ТОЛГОЙНУУД ТҮЙЧ ХЭРЭГГҮЙ ШҮҮ… ХЭДЭН ОПЕРАТОР, ЖОЛООЧ, МЕХАНИК, ТЭСЭЛГЭЭЧДИЙН ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ҮР ДҮН ШҮҮ… АВИЛГАЧИД НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧИДТАЙ НИЙЛЖ ОФТЭЙК ГЭРЭЭ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙГААР ХХУЛГАЙЛЖ ХАМАГ ОРЛОГЫГ ДАЛДУУР ХАЛААСАЛЖ ДЭЭРЭМДЭЭД ДУУСГАСАН….

Avatar

Нэргүй 2026-10-28 203.91.115.44

үнэн үнэн

Avatar

Нэргүй 2026-10-28 103.57.95.156

Ж.Энхбаярын хүн гэлүү чи .

Avatar

Нэргүй 2026-10-28 64.119.22.39

ямар муухай юм бэ. ийм хандлагаа болио.

Avatar

Нэргүй 2026-10-28 43.242.242.59

Хилийн нэвтрүүлэххүчин чадлаа яагаад удаан хугацаанд дээшлүүлж чаддаггүй байнаа. Яриад л байх юм. Тэгсэн мөртлөө ажил нь урагш явахгүй байна

Avatar

Нэргүй 2026-10-28 202.9.47.75

Төмөр зам тавихгүй л бол хилийн нэвтрүүлэх хүчин чадал огцом сайжирч чадахгүй. 2010 оноос хойш 16 жил экспортын төмөр замыг гацаасан Женко Х.Баттулгаас та асуух хэрэгтэй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж