Эмээлт орчмын мал нядалгааны үйлдвэрүүдээс гарч буй цус, сэвс, өөх тос зэрэг эь бохир ус төвлөрсөн шугамд нийлүүлэгдэж байгаа. Гэвч энэ нь шинэ Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд эрсдэл учруулж байна. Уг нь үйлдвэрлэлийн бохир усыг урьдчилан цэвэрлэж, стандартын шаардлагад нийцүүлсний дараа төв шугамд нийлүүлэх ёстой. Гэвч шаардлага хангаагүй бохир ус нийлүүлснээр шугам хоолой гэмтэх, бохир ус халих, цэвэрлэх байгууламжийн технологийн ажиллагаа доголдох эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.
Бохир ус хүлээн авах цэгийн зориулалт, стандартын шаардлага хангаагүй уснаас үүдэх эрсдэл болон үйлдвэрүүдийн хүлээх үүргийн талаар Ус суваг удирдах газар /УСУГ/-ын Бохирдол бууруулах нэгжийн менежер Т.Билгүүнээс тодрууллаа.
– Бохир ус хүлээн авах цэг нийслэлд хэд байдаг вэ? Ямар зориулалтаар бохир усыг хүлээн авах ёстой вэ?
– Улаанбаатар хотод бохир ус зөөвөрлөн нийлүүлдэг нийт дөрвөн цэг байдаг. “Монос” орчмын цэг нь төвлөрсөн бохир усны шугамаас алслагдсан бүсийн бохир усыг хүлээн авдаг. Ахуйн бохир уснаас гадна үйлдвэрийн бохир усыг урьдчилан цэвэрлэж, MNS 6561 стандартын шаардлагад нийцүүлсний дараа тус цэгээр дамжуулан нийлүүлэх ёстой.
-Стандартын шаардлага хангаагүй бохир ус нийлүүлснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Бохир ус стандартын шаардлагад нийцсэн байх ёстой. Шаардлага хангаагүй ус нийлүүлснээр төв шугам хагарч, гэмтэх, бохир ус халих, мөн шинэ Төв цэвэрлэх байгууламжийн технологийн үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй.
Эмээлт орчимд мал нядалгааны үйлдвэрүүд олон байдаг учраас мал нядалгаанаас үүссэн бохир ус их хэмжээгээр ирдэг.
Ийм бохир усыг урьдчилан цэвэрлэхгүйгээр нийлүүлбэл Төв цэвэрлэх байгууламжийн технологийн ажиллагаа доголдохоос гадна насос зэрэг тоног төхөөрөмж эвдэрнэ.
Төв цэвэрлэх байгууламж хүлээн авсан бохир усаа цэвэрлээд Туул голд нийлүүлдэг.
Тиймээс цэвэрлэгээний үйл ажиллагаа доголдвол цаашлаад усны чанар, ундны усны аюулгүй байдалд асуудал үүсэх эрсдэлтэй. Мөн цэвэрлэсэн усыг Ус дахин боловсруулах үйлдвэр дахин боловсруулж, ТЭЦ-3, ТЭЦ-4-т нийлүүлдэг. Иймээс стандартын шаардлага хангаагүй бохир ус нь ус дахин боловсруулах үйл ажиллагаанд ч хүндрэл учруулна.
-Төв цэвэрлэх байгууламжид бохир усыг хэдэн үе шаттай цэвэрлэж байна вэ?
-Төв цэвэрлэх байгууламжид 24 цагийн турш ээлжээр 200 гаруй хүн ажилладаг. Малын гаралтай сэг зэм, хатуу хог хаягдал ирсэн тохиолдолд сараалжин дээр тогтсон хаягдлыг ажилчид гараар авч цэвэрлэдэг.
-Стандартын шаардлагад нийцээгүй бохир ус нийлүүлсэн тохиолдолд ямар шаардлага тавьж, ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
– Ус сувгийн удирдах газраас албан шаардлага, албан бичиг хүргүүлдэг. Мөн гэрээтэй бохир ус зөөвөрлөх байгууллагуудын хувьд гүний худгийн усан хангамжийг хязгаарлах арга хэмжээ авдаг. Үүнээс гадна холбогдох улсын байцаагчид торгууль ногдуулах, нөхөн төлбөр төлүүлэх зэрэг арга хэмжээ авах шаардлагатай байдаг.
-Хэт их бохирдолтой усыг хүлээн авах цэгт нийлүүлсэн тохиолдолд буцаах боломжтой юу?
– Тийм усыг хүлээн авч болохгүй. Энэ бол бохир ус хүлээн авах цэг болохоос малын гаралтай цус, сэвс, үс, ноос зэрэг хаягдал хүлээн авах цэг биш. Өөрөөр хэлбэл, малын гаралтай бүтээгдэхүүний хаягдлыг энд нийлүүлэх ёсгүй.
-Мал нядалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бохир усаа хэрхэн шүүж, цэвэрлэх шаардлагатай юм бол?
– Үйлдвэрүүд урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах ёстой. Эхлээд хатуу хог хаягдлыг сараалжин шүүлтүүрээр шүүж авна. Ингэхдээ хэд хэдэн дамжлага бүхий сараалж ашиглах шаардлагатай.
Малын гаралтай хаягдалд өөх тос их хэмжээгээр агуулагддаг учраас өөх тос ялгах шүүлтүүр мөн суурилуулах хэрэгтэй. Үүний дараа химийн цэвэрлэгээ хийж, бохир усан дахь бохирдуулагч бодисыг ялган авна. Цаашлаад биологийн цэвэрлэгээ хийх шаардлагатай.
– Бохир ус хүлээн авах цэгийг хэрхэн цэвэрлэж, халдваргүйжүүлдэг вэ?
– Долоо хоногт 2-3 удаа халдваргүйжүүлэх бодис хэрэглэдэг.
3,600.44





















































Нэргүй 2026-10-28 130.78.216.98
))))) Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun
Нэргүй 2026-10-28 66.181.176.47
оркууд нийгэмших болоогүй бнөө
Нэргүй 2026-10-28 103.212.116.210
Аливаа зүйлсийг дандаа хожуу мэдэгдэнэ. Яг үнэндээ өөрсдийнх нь л хийх ёстой ажил. Бүх зүйл гэнэо нэг өглөө бий болчихсон асуудал огт биш шүү дээ
Ир 2026-10-28 202.126.90.159
Гол нь хэн, хэзээ, яаж хянах вэ?