"Автобусны хүлээгдлийг багасгахын тулд ЗХУТ, ТЦА-тай хамтарч байна"

"Автобусны хүлээгдлийг багасгахын тулд ЗХУТ, ТЦА-тай хамтарч байна"

Нийтийн тээврийн хэрэгслийн насжилтын хугацаа 10 жил байдаг байна. Энэ дагуу 2016 онд оруулж ирсэн автобуснууд энэ оны арванхоёрдугаар сард нийтийн тээврээс хасагдана. Тиймээс Нийтийн тээврийн бодлогын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 60 ширхэг их багтаамжийн цахилгаан автобус авах саналаа өгчээ.


Хүйтний эрч чангарч байгаа энэ үед нийтийн тээврийн болон замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа учраас автобусны хүлээгдэл нэмэгдэж, иргэд 1-2 цаг автобус хүлээж байгаа юм. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эргэлт хоорондын зайг багасгах тал дээр авч хэрэгжүүлж буй бодлогын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын сүлжээ төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Эрдэнэсувдаас тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эргэлт хоорондын зайг багасгах тал дээр ямар арга авч байгаа вэ? 

-Өдөр бүр 650 орчим мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 1172 тээврийн хэрэгсэл 132 чиглэлд үйлчилгээнд явж байгаа. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх автобус хоорондын зайг багасгаж, хүлээгдлийн хугацааг бууруулах зорилгоор аль байршилд зорчигчдын урсгал нэмэгдсэнийг судалж үзээд, зорчигчдын урсгал нэмэгдсэн 14 чиглэлд өнөөдрөөс /2026.10.28/ эхлэн 20 автобусыг нэмж үйлчилгээнд явуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, хүн ам нэмэгдэж байгаа Баруун салаа, Биокомбинат, Вива сити-3,4 дүгээр хороолол, Ч:72 буюу Богдхан амралт, Хайлааст ХМК гэх мэт 10 гаруй чиглэлд нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж байгаа.

Сургууль, цэцэрлэг, ажил тарах үеэр иргэдийн зорчих урсгал эрс нэмэгдсэнээр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж түгжрэл үүсэж улмаар автобус хоорондын эргэлтийн хугацаа нэмэгдсэнээр иргэдийн автобус хүлээх хугацаа нэмэгдэж байна.

Энэ үед Тээврийн цагдаагийн алба болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран нийтийн тээврийг богино эргэлтээр эргүүлэх, хүлээгдэл үүсээд байгаа байршилд яаралтай нийтийн тээврийн хэрэгслийг оруулах зохицуулалт хийж байгаа.

Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хот орчмын чиглэл болох "Х:7 Туул тосгон- Хангарьд" чиглэлийг "Туул тосгон- Яармагийн III буудал" болгон богино эргэлтээр эргүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр тухайн байршилд хүлээгдэл багасна.

–Хотын төвөөр хамгийн хол буюу "М:1 Таван шар-Офицер" чиглэлийн автобус хамгийн их хүлээлгэдэг гэдгийг иргэд хэлж, эргэлтийн зайг богиносгож болдоггүй юм уу гэдэг асуудлыг ярьж байна?

–Хүн амын урсгал хөдөлгөөн хамгийн их байдаг газар бол Энхтайвны өргөн чөлөө. Энхтайвны өргөн чөлөөний хоёр талын зогсоол буюу офицеруудын ордон, таван шар чиглэл рүү хамгийн их хүн үйлчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, баруунаас зүүн, зүүнээс баруун  чиглэлээс хотын төв рүү зорчих иргэдийн урсгал их байгаагаас үүдээд төв замын ачаалал нэмэгддэг.

Дээрх чиглэлийн зорчигчийн урсгалыг хуваах үүднээс "М:1А буюу Ханын материал- Мөнгөнзавьяа" болон "М:1Б Ботаник-Сүхбаатарын талбай" гэсэн чиглэлд автобусыг богино эргэлтээр явуулж байгаа. Тэгэхээр тухайлбал, Офицероос Сүхбаатарын талбай орох иргэд маань заавал "М:1 Офицер-Таван шар" чиглэлийн автобусыг хүлээлгүй М:1Б гэсэн автобусанд суугаад зорчиж болно.

Сүхбаатарын талбайн баруун урд талын дөрвөн замын уулзвар хамгийн их ачаалалтай байдаг. Үүнээс шалтгаалаад Энхтайвны гүүр рүү эргэх чиглэлд болон таван шар руу явах чиглэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Энэ үед тээврийн цагдаагаар таталт хийх ажлыг зохион байгуулдаг.

Сүүлийн үед шатахууны хомсдолоос шалтгаалаад шатахуун түгээх станцуудад дугаарлаж байгаа тээврийн хэрэгслүүд замын нэгдүгээр эгнээг хааж зогссоноос болж зохиомол түгжрэл үүсгэж байгаа. Шатахуунд дугаарлаж байгаа машинууд зарим байршилд автобусны буудлыг хааснаас болж автобус орж, гарах боломжгүй болоод байгаа. Энэ асуудал дээр тухай бүрт нь арга хэмжээ авч ажиллаж байна.

-Замын хөдөлгөөний ачаалал ид нэмэгдсэн үед автобус нэг талдаа гараад ирэхгүй байгаа тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ, түүнийг зохицуулах боломж байдаг уу?

-Өглөө, орой сургууль, цэцэрлэг, ажил эхлэх болон тарах үеэр автобуснууд нэг талдаа гараад ирэхгүй байх тохиолдол гарч байгаа. Энэ үед тухайн автобусны баазтай нь яриад автобусыг богино эргэлтээр эргүүлдэг. Тухайлбал, Хүнсний 20 орчимд офицер талруу явж байгаа дөрвөн М:1 байвал хоёрыг нь буцаж эргүүлээд таван шар чиглэлийн хүлээгдлийг бууруулах гэх мэт арга хэмжээг тогтмол авдаг.

–Иргэдийн зүгээс автобусны зарим жолооч нар буудал дээрээ зогсохгүй, хүнээ авахгүй явдаг гэх гомдлыг бас хэлдэг?

-Жолооч зогсоол дээр зогсоогүй, зорчигчоо аваагүй тохиолдолд Хяналт шалгалтын хэлтсийн, авто тээврийн хяналтын улсын байцаагч тухай бүрт нь арга хэмжээ авч ажилладаг. Гэхдээ жолооч нарын хувьд багтах хэмжээгээр нь зорчигчоо авахыг зорьдог.

Гэвч иргэд хэт их шахаж орсноос болж хаалга нь хаагдахгүй байх улмаар хаалганд гажилт үүсэх ингэснээр тухайн автобус үйлчилгээнд явах боломжгүй болох асуудлууд гардаг.

Мөн жолооч нар хяналтын дэлгэц дээрээс дараагийн автобус ойрхон ирж байгааг хараад "дараагийн автобусанд суугаарай" гэдэг. Зарим үед дараагийнх нь автобус гэрэл дохионоос шалтгаалаад жаахан удах тохиолдол гардаг. Гэхдээ жолооч нар иргэдэд шаардлага тавьж, аль болох зорчигчдоо авдаг, үүн дээр иргэдээс талархал бас ирдэг.

-Нийтийн тээвэртэй холбоотой өөр ямар гомдлуудыг иргэд түлхүү тавьж байна, санал годмлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

 -Суурьшлын бүс нэмэгдэж байгаа учраас автобусны зогсоолыг нэмэгдүүлж өгөөч гэдэг саналыг их хэлж байгаа. Найрамдал, Тээврийн товчоо зэрэгт зогсоолыг нэмэгдүүлж байна.

Өнөөдрийн байдлаар насжилтын хугацаа дууссан автобус бий юу, энэ шинэчлэлтийг хэрхэн хийдэг вэ?

-Нийтийн тээврийн хэрэгслийн насжилтын хугацаа 10 жил байдаг. Энэ дагуу энэ жил 2016 онд оруулж ирсэн  автобуснууд энэ оны арванхоёрдугаар сараас нийтийн тээврээс хасагдана. Тиймээс 60 ширхэг их багтаамжийн цахилгаан автобус авах саналаа нийслэлийн Засаг даргын Тамгын газарт өгсөн байгаа. Улмаар парк шинэчлэлийн ажлыг хийнэ. Өмнөх үеэ бодвол тээврийн хэрэгслүүд эвдрэл гэмтлээс болж үйлчилгээнд гарахгүй байх асуудал харьцангуй багассан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-28 122.201.21.104

Д1гэдэг автобус ганцхан явах юм хүүхэдүүд голдуу суух юм олж суухад маш бэрх юм голдуу л алхах юм даа

Avatar

Нэргүй 2026-10-28 130.78.216.98

:)))) Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun

Avatar

Итыь 2026-10-28 223.118.240.51

АНХНААСАА ХАМТАРЧ АЖИЛЛАХ ЁСГҮЙ БАЙСАН ЮМ УУ ?

Avatar

Нэргүй 2026-10-28 202.179.25.16

бөөндөө явдагийг болиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-10-28 103.168.34.8

Авиобусны жолооч нар гэж даварсан гарууд байнаа оройдоо 8,9 цагаас хойш явахаа больчихым даа

Avatar

Нэргүй 2026-10-28 202.126.91.184

Зүүн 4 замаас саппорогоор эргэдэг автобус явуулхад л төвөөр бгаа буудлууд дээр овоорсон хүмүүс автобус хүлээхгүй болно , 5 шараас дүүрсэн автобусанд 10, төмөрзам ,4 замын хүмүүс хэдэн ч автобус зэрэг ирсэн багтадгүй , офицероос дүүрэн ирсэн автобусанд 13,бөхийн өргөө , багшын дээд , талбайн хүмүүс багтадгүй

Avatar

Нэргүй 2026-10-28 66.181.190.251

нэг үeэ бодвол нийтийн тээвэр шинчлэл хийж сайхан болсоон гэвч засаж залруулмаар бага сага юм байна байна автобуснууд нэг талдаа бөөгнөрч бүгд 4 5 аараа цуварч арын тэрэгнүүд нь хоосон явах юм өөрсдөө түлш тосоо хийдгүй болхоор зарим нь юун иргэдэд үйлчлэх цаг нөгцөөсөн байдалтай чихэндээ чихэвч зүүгээстэй автобус дүүрэн хов яриастай дарга нар хамт олноо муулаастай жолооч нар байна засаж залруулна биздээ

Avatar

Б 2026-10-28 66.181.189.68

тр апп чинь шал худлаа заах юм..манай буудал др унаа ирээгүй бхад..ирсн гж харагдаадл..яаж ажлаа хийж б.аа.эцсийн буудал.өөр буудал др бсгээдо тамхиа татаад зогсоно.цаг болоогүй гд удаан явна…ямар ч түгжрэлгүй үед хурдан явж өгч бмаар юм

Avatar

зочин 2026-10-28 66.181.178.59

БАРС ХУДАЛДААНЫ ТӨВИЙН АРЫН ЗАМААС БАРСЫН АВТОБУСНЫ БУУДАЛ РУУ ЭРГЭЛТ ХИЙХ ГЭЖ ЖОЛООЧ НАР ОЛОН ЖИЛ ТАМАА ЦАЙЖ БАЙНА ХОТЫН ДАРГАА. ЯЛАНГУЯА НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСНУУД ГАЦААСТАЙ. ТЭР ЗАМЫГ ӨРГӨТГӨӨЧ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж