VS: Нөмрөг түймэрт автсаны хариуцлагыг хэн хүлээх вэ?

VS: Нөмрөг түймэрт автсаны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Дорнод аймгийн Халхгол сумын Бичигтийн-Өндөр нэртэй газар буюу улсын хилээс 45 километрийн зайд ой хээрийн гал түймэр гарч, Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь шатсан. Уг түймэр гарах болсон шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар "Мобиком" компанийнхан интернетийн утас татах, шугам сүлжээний ажил хийх зорилгоор дархан цаазат газар руу нэвтэрсэн. Гэвч тэдний унаж явсан тээврийн хэрэгслийн яндан дотор хуримтлагдсан байсан шар өвсийг анзаараагүй улмаас оч үсэрч, зорчиж байсан автомашин шатаж, дархан цаазат газарт гал алдсан гэж үзсэн. Одоогоор хохирлыг эцэслэн тогтоох мэргэжлийн багийн албан ёсны дүгнэлт, хариуг хүлээж байна. Түймэрт өртсөн тус бүс нутаг нь нэн ховор төрлийн ургамал, жигүүртэн шувууд болон зэрлэг ан амьтад олноор нутаглаж, өвөлждөг байгалийн нэн эмзэг, чухал ач холбогдолтой дархан цаазат газар юм. Тус дархан цаазат газарт гадаад, дотоодын аялагч, жуулчид аялж зугаалахад нээлттэй байдаг бөгөөд зохих журмын дагуу тасалбар авснаар нэвтрэх бүрэн боломжтой аж. Ерөнхий сайдын зүгээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг салбарын сайд нарт нь даалгасан. Үүнтэй холбоотойгоор олон нийт дарга нарынх нь толгойг илж, хилчин цэрэг, байгаль хамгаалагч нар хариуцлага хүлээх үү. Тусгай хамгаалалттай газар нутаг руу нэвтрэхдээ зөвшөөрөл хэнээс авав гэдэг асуудлыг хөндөх болсон. Иймд  "NEWS" агентлаг энэ долоо хоногийн VS буландаа талуудын байр суурийг онцоллоо.


 

Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Наранбаатар:

-Нөмрөгийн дархан цаазат тусгай хамгаалалтай газар руу нэвтрэхэд зөвшөөрөл авдаггүй. Харин тусгай хамгаалах газарт нэвтрэх тасалбар гэж авдаг. Таслбарын тухайд гэвэл Монгол Улсын иргэн 5000 төгрөг, гадаадын иргэн 20 мянган төгрөгийн тасалбар авснаар бүс нутагт нэвтрэх эрх нь үүсдэг. Нэр бүхий хүмүүс тус газар руу орохдоо тасалбар авсан зүйл огт байхгүй. Нэг удаа нэвтрэх тасалбар авсан иргэдийг зохих журмын дагуу байгаль хамгаалагч хамт явж хяналт, шалтгалт хийж хамт явдаг. Нөгөөтэйгүүр, хилийн 0198 дугаар ангийн захирагч өөрийн чиг үүргийн хүрээнд зөвшөөрөл олгодог.

Харин иргэд нэвтрэх гэж байгаа бол заавал манайхаас тасалбар авсан байх ёстой. Баримт зургийн зураг авалт хийхээр явсан. Энэ хүрээнд миний бие хоёр байгаль хамгаалагчтай явсан. Харин бусад мэргэжилтэн болон байгаль хамгадагчид үлдэж ардах үйл ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Түймэр гарах үед Нөмрөгийн дархан цаазат газарт олон алба хаагчид үүрэг гүйцэтгэж байсан.

Нөмрөгийн дархан цаазат газар бол тал хээр учир тухайлсан пост байдаггүй ба энэ хэсгээр зөвхөн нэвтэрнэ гэх постгүй. Тиймээс хамгаалалтын албанаас заавал биечлэн ирж тасалбар авдаг. Нөгөөтэйгүүр, дархан цаазат газар руу мэдэхгүйгээр нэвтрэхийг үгүйсгэхгүй. Бид бүхэн нэвтрэх боломжтой хэсгүүдэд тэмдэг, тэмдэглэгээ болон санамж, анхааруулгыг байршуулсан. Мөн өөрсдийн цахим хуудсаараа заавар, чиглэлийг олон нийтэд хүргэж ажилладаг.

Нөмрөгийн дархан цаазат газар нь бусад газартай харьцуулж үзэхэд аялал жуучлал багатай. Намрын цагт аялал зугаалгаар ирсэн иргэдийг дагаж 2-3 цэрэг дагаж явах боломж байдаг. 

Гал түймэр гарсан өдрийн орой алба хаагчид Дэгээн голын гүүрний орчим байрлах постны дэргэд байхад машинтай хүнтэй таарсан. Манай мэргэжилтэн, байгаль хамгаалагчид ямар шалгааны улмаас дархан цаазат газарт нэвтэрч ой хээрийн түймэр тавьсан бэ гэж асуухад "Бид нар зөвшөөрөл авсан, харин одоо Халх голд байрлах цагдаагийн тасаг руу байцаалт өгөх гээд явж байна" гэсэн хариу тайлбарыг өгсөн байсан. Тэрхүү тээврийн хэрэгсэлтэй хүмүүс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэг ч иргэн байгаагүй гэж алба хаагчид надад мэдэгдсэн. 

Нөмрөгийн дархан цаазат газрын захиргааны дарга бол өөрөө урьдчилаад аравдугаар сарын 7-нд баримтат киноны зураг авахаар нэвтэрсэн байсан тул Дархан цаазат газраас зөвшөөрөл авах боломжгүй нөхцөл байдалд ангийн захирагч зөвшөөрөл олгосон байгаа. 

Дархан цаазат газарт гарсан ой хээрийн түймэрт өртсөн ан амьтан хэд байгаа талаар одоогоор бүртгэгдээгүй байна.

Түймэр гарснаас хойш нилээн хэдэн бүлэг гарч ажиллаж байна. Тодруулж хэлбэл, Дорнодын байгаль орчны газар болон манайхаас мөн адил хэд хэдэн удаа гүн рүү нь явсан. Хяналт шалгалт хийгээд явахад ой хээрийн гал түймэрт өртөж шатсан амьтны сэг зэм таараагүй. Ан амьтад галаас дайжиж хил гарсан гэх боловч бид бүхэн хилийн зурваст очиж биечлэн хараагүй учир батлагаатай мэдээлэл өгөх боломжгүй.

Харин ой хээрийн түймэрт өртөөгүй үлдсэн 26 мянган га талбайд зэрлэг амьтдын төрөл зүйл нь холилдсон нөхцөл үүссэн.Тухайлбал, буга болон уссурийн хандгай, бор гөрөөс, чоно гэх мэт амьтадын төрөл зүйл нь холилдож нягтаршил өндөр байна.

Зэрлэг ан амьтан Нөмрөгийн дархан цаазат газарт өвөлжихөд хүний буруутай үйлдлээс болсон гэж хэлж болох юм. Бүс нутагт ан амьтадыг өвөлжихөд био-техникийн арга хэмжээ буюу нэмэлт тэжээл байршуулах зайлшгүй шаардалага тулгарсан. Уг асуудлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн яамтай санал солилцсон. Мөн шинжээчдийн багт хүртэл салбар яамны ажилчид давхар ажиллаж байгаа болохоор эцсийн хариуг хүлээхгүйгээр Улсын онцгой коммистой хамтран био-техникийн арга хэмжээг цаг алдахгүйгээр хэрэгжүүлж байна.

Нөмрөгийн дархан цаазат газарт 56 төрөл зүйлийн зэрлэг ан амьтан бүртгэлтэй байдаг. Үүний 24 төрөл зүйл нь мэрэгч буюу жижиг биетэй ан амьтан.  Мөн 263 төрлийн шувуу нүүдлэн ирдэгээс 183 шувуу нь өндөглөн байдаг.

Нэн ховор төрлийн ан амьтын нэг хандгай, голын халиу, хүрэн баавгай байдаг. Өнгөрсөн 2018 онд зэрлэг амьтдын тооллого явагдахад 300 гаруй уссуурийн хандгай, 3000 гаруй буга тухайн үед тоологдсон байдаг. 

Дорнод аймгийн байгаль орчны газрын албан хаагч, сумын Засаг даргын томилосон ажлын хэсэгтэй хамтран гаргасан хохиролын дүнг тогтоохоор шинжээчдийн баг дархан цаазат газрын гүнд хүрч ажиллахаар хохирлын хэмжээ өсөх хандлагатай байгаа. Энэхүү нэг их наяд төгрөгийн хохирол нь албан ёсоор тогтсон тоо биш. 

Ой хээрийн гал түймэрт шатаагүй үлдсэн талбай буюу 26 мянган га талбайд зэрлэг ан амьтдын тоо толгой хэд байгаа гэдгийг мал шиг шууд толгойгоор тоолох боломжгүй. Харин га талбайд хэдэн хэмжээгээр нь буга, хандгай байдаг гэх тооцооллоор гаргадаг. Газар дээр нь ажиллаж байгаа мэргэжлийн шинжээчдийн баг хэдэн тоо толгой байгааг гаргаж ирнэ. 

Эх сурвалж Tsahiur.mn 

ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн:

Нөмрөгийн дархан цаазат газар нь онцлог ихтэй, хилийн бүсийн хүнд нөхцөлд оршдог газрын нэг юм. Зарим хилийн бүсэд өвөл, зуны улиралд цас, намаг үүссэний улмаас зорчих боломж хязгаарлагддаг. Тухайн ангийн захирагч нь энэ хэсэгт зургаан жилийн турш үүргээ сайн гүйцэтгэж байгаа алба хаагчдын нэг юм. Гарсан асуудалтай холбоотойгоор манай байгууллага дотоод хяналт шалгалт явуулсан. Тодруулбал, зөвшөөрлийг ямар үндэслэлээр олгосон асуудлыг авч үзэж, байгууллагын хэмжээнд холбогдох арга хэмжээг авсан. Хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгээгүй байна. Нэг талаас, шалгалт бүрэн дуусаагүй байхад янз бүрийн аргаар хилчдийг буруутгаж, хилчид хүмүүсийг нэвтрүүлж, гал асаалгасан мэтээр ярьж байгаад харамсаж байна.

Энэхүү газар нутгийг 1992 онд төрийн хамгаалалтад авч, дархан цаазат газар болгосон. Үүнээс өмнө ч хилчид амь насаа зориулан хамгаалж ирсэн газар юм. Тиймээс мэргэжлийн албаны дүгнэлтэд үндэслэн, хүний нөөцийн дүрмийн дагуу шийдвэр гаргана.

Манай байгууллагын хүний нөөцийн дотоод дүрэмд тодорхой ангийн удирдлагын дарга нарыг дөрвөн жилийн хугацаатай ажиллуулахаар заасан байдаг. Мөн зарим тохиолдолд ажиллах хугацааг нэг жилээр сунгадаг. Эдгээр дүрэмд тулгуурлан ангийн дарга нарт хариуцлага тооцож байгаа. Энэ нь тухайн хүмүүсийг албан үүргээс нь бүрмөсөн чөлөөлөх бус, өөр ажилд томилно гэсэн үг юм. Хууль, хяналтын байгууллагаас албан ёсоор тогтоох нь чухал. Мөн байгууллагын удирдлагын түвшинд асуудал гарсан бол миний хувьд ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хариуцлагын асуудлыг хууль, хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа хэнд хариуцлага хүлээлгэх нь тодорхой болох байх. 

Дархан цаазат газрын даргын хувьд тухайн зөвшөөрлийг олгох үед би өөрөө биечлэн байгаагүй. Зөвшөөрөл хүссэн иргэдийн цаг хугацааны боломж хязгаарлагдмал байсан учир ангийн захирагч өөрийн эрх хэмжээний хүрээнд зөвшөөрөл олгосон байсан. Дархан цаазат газар болон хилийн бүсэд нэвтрэхэд тодорхой журам мөрддөг. Зөвшөөрлийн ард ч анхааруулга, холбогдох нөхцөлийг тусгасан байдаг. Тухайлбал, ямар үндэслэлээр, ямар зорилгоор хүсэлт гаргахыг заасан байдаг. 

Харин иргэд хилийн бүс нутаг руу аялах, түүхэн дурсгалт газартай танилцах, нүүдэл хийх, хадлан авах, отор хийх, өвөлжих зэрэг тохиолдолд хилийн ангийн даргаас заавал зөвшөөрөл авдаг.

Дархан цаазат газарт барилга байгууламж барих, ашигт малтмал эрэн хайх зэрэг үйл ажиллагаанд холбогдох журмын дагуу зөвшөөрөл олгодог. Дархан цаазат газарт түймэр гарснаас хойш Дорнод аймагт хэд хэдэн удаа ой, хээрийн түймэр гарсан. Тухайн хэсэгт тээврийн хэрэгсэл нэвтэрсэн тохиолдолд газарт хуримтлагдсан өвсийг машинаас зайлуулах журам байдаг. Харин энэ удаа уг журмыг мөрдөөгүйгээс болж санамсаргүй байдлаар дархан цаазат газарт ой, хээрийн түймэр гарсан байна.

Эх сурвалж: News.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-28 130.78.216.98

;)))))))))) Халуухан охид чамайг хүлээж байна — Miss4.fun

Avatar

Нэргүй 2026-10-28 112.72.8.106

Хилчид ямарч буруугүй.

Avatar

gadni tuclyyd nbrd, Camer xylgain zorilgotoi chuluulcda. 2026-10-28 202.126.90.201

xyleetstei dyygai xyn bna.

Avatar

з 2026-10-28 202.126.88.139

хавар намрын хуурайшилттай үед ой мод, өвс ихтэй газар зорчихийг хорилодог байсан журам хүчингүй болсон юм уу. түймэр өнөөдөр гарч байгаа юм шиг аяглах юм. Монголчуудаа жаахан эх оронсог байвал яасан юмбэ. Огт монголд амьдарч үзээгүй гадаадын хүн шиг аяглаад дээр дооргүй хөгийн новшнууд.мэдсээр байж хуурай өвсөн дундуур давхиад түймэр гарна гэдгийг мэдсээр байж .

Avatar

Нэргүй 2026-10-28 64.119.19.158

VANXANI SEXSEER UNEGUI XALYTXN UILCHLGE DYRTAI SEXSDEED80955877 SXN SADARLI 2ERTEI SEXSEER

Avatar

Нэргүй 2026-10-28 64.119.19.158

VANXANI SEXSEER UNEGUI XALYTXN UILCHLGE DYRTAI SEXSDEED80955877 SXN SADARLN

Avatar

Нэргүй 2026-10-28 64.119.19.158

SEXSEER XALYYTSMAAR SHAALGI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSDI ANUSDAAD ZYGAATSAX VANAI UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2026-10-28 103.212.116.210

Тэр дарга нарт нь л хариуцлага тооцох хэрэгтэй

Avatar

Цэрэг 2026-10-28 66.181.191.203

Хоолны савнуудыг харж хандаж бай гэж тэжээж байдаг тэгтэл шатаачихлаа

Avatar

Нэргүй 2026-10-28 202.126.90.242

Заа, ургадаг л өвс ногоо, үрждэг л ан амьтан ш дээ, юун сүртэй юм ….

Avatar

Иргэн 2026-10-28 157.15.6.120

Хилчдийг хэн ч буруутгаагүй харин тэдний дарга генералууд мөн УИХ-ын нэр бүхий гишүүдийг буруутгаж байна. Битгий албаа хааж хилээ хамгаалж байгаа хилчдээр бамбай хийгээд бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж