Сайшаах зүйл байна уу, энэ улсад

Сайшаах зүйл байна уу, энэ улсад

Сайшаах зүйл байна уу, энэ улсад

Түр амсхийсэн монголчуудын зовлон дахиад л эхэллээ. Хүйтний эрч жаахан чангарч, багахан цас орохтой зэрэгцэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тэг зогсолт хийв. Энэ байдал цаашид бараг таван сар үргэлжинэ. Тэгээд бид дахиад мартана. Уг нь түгжрэлийн асуудал 10, магадгүй 20 жил нийслэлчүүдийн зовлон, толгойн өвчин байсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл оновчтой арга хэмжээ аваагүйн гайгаар бид зам дээрээ хаашаа ч үгүй зогсож, үнэтэй цаг хугацаа, эдийн засгаараа хохирсоор байна.

Уг нь өнгөрсөн жилүүдэд түгжрэлийг бууруулах өчнөөн төсөл хөтөлбөр,  арга хэмжээг санаачилсан ч үр дүнд хүрээгүй, харин хэдэн тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Хамгийн сайн хэрэгжүүлж байгаа зохицуулалт нь дугаарын хязгаарлалт л байна. Түгжрээд байна гэвэл алх, нийтийн  тээврээр зорч гэдэг, манай дарга нар. Гэтэл нийтийн тээвэр нь хүрэлцэхгүй, хүртээмж муутайн дээр сургууль, цэцэрлэг тарахтай зэрэгцээд түгжрэл эхэлдгээс автобус нь нэг талдаа гараад 1-2 цаг хүлээлгэж байж сая нэг ирдэг. Ирсэн ганц нэг автобусандаа хэн азтай нь чихэлдэж, шахалдаж сууна. Ийм их бартаат сонголт тулгарч байгаа учраас иргэд хүйтэнд алхахаас өөр аргагүй болж байна. Алхахад ч асуудал мундахгүй. Зам нь халтиргаа гулгаатай. Энэ жил олон жил ярьсан дүүжин тээврийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Одоогоор туршилт хийж буй. Арванхоёрдугаар сараас эхлэн зорчигчдыг тээвэрлэж эхэлнэ гэх. Энэ нь ямар үр дүн авчирч, түгжрэлд хэрхэн нөлөөлөхийг одоохондоо хэлж мэдэхгүй.

Түгжрэлийг бууруулна гэх дарга нарын ярьснаар бол өнөөдөр бид трамвай, метротой байх байлаа. Даанч энэ бүхэн цаасан дээр л хэрэгждэг нь харамсалтай.

Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр өнгөрсөн зургадугаар сараас эхлээд шатахууны хомсдолд орж улмаар шатахуун түгээх станцад дугаарлах машинууд түгжрэлийг улам нэмэгдүүллээ. Бас л дорвитой шийдэл алга. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн зун “Шатахууны олдоц муудсанаар түгжрэлийг бууруулах юм даа” гээд иргэдээ даапаалж суусан.

Жил ирэх тусам татвар, нийгмийн даатгалдаа дарамтлуулж, хувийн хэвшлүүд хумигдсаар, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүний үнэ минут, секундтэй уралдан өсөж, иргэдийн амьжиргаа улам муудаж, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөөр туйлдаж гүйцлээ.

Дээрээс нь утааны асуудал, эмнэлгийн хүртээмж, боловсролын чанар муу гээд дурьдаад байвал энэ улсад бүтэж байгаа, сайшаах зүйл нэн ховор болж байгаа нь гунигтай…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2026-10-27 202.9.47.127

УИХ-д 2- с дээш удаа сонгогсон НО- той бүх этгээдүүдийг 2028 онд дахин дээш гаргахгүй байж УИХ- г цэвэр хүмүүсээр бүрдүүлэхгүй бол МАНАН- н мангасуудад идүүлсээр байгаад монгол мөхөх нь ээ……үүнийг бүү март. Болж бүтэж байгаа юм ер алга…………

Avatar

Нэргүй 2026-10-27 176.2.189.66

1000 хүнд оногдох шулмасын тоогоор дэлхийд тасархай түрүүлнэ

Avatar

Нэргүй 2026-10-27 43.242.242.59

Бид л эх орноо хөгжүүлнэ. Одоохондоо хэцүү байж болно. Гэхдээ монголчууд сайхан амьдрах бүрэн боломжтой тийм үе ирнэ. зүрх сэтгэлд минь үхтэл орших эх орондоо үеийн үед амьдарна.

Avatar

Зочин 2026-10-27 103.145.234.36

АН-ынхан л бүхнийг харлуулах ажил хийж байна. АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин АН-ын хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа. Ийм л нам…

Avatar

Зочин 2026-10-27 202.131.230.163

Туулын хурдны замыг баривал түгжрэл 30% буурна. Одоо өнгөрсөөн. Энэ ажлыг гацаасан хүмүүсийг дүүжлэх хэрэгтэй. Замын түгжрэлийг Багасгаж чадсан Нямбаатар даргад хөдөлмөрийн баатар цол олгое.

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.90.206

Монголоидууд хэзээ ч хот байгуулж чадахгүй, физикийн 3 хэмжээст орон зайг ойлгодоггүй, чихээл чигжээд л , дараа нь гайхаад л

Avatar

Бат 2026-10-27 163.61.150.68

ХОХЬ НЬ ЭЭ ҮХЭР МОНГОЛЧУУД. НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВЖ АЛХАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТҮГЖРЭЭД БАЙЦГААЖ БАЙ.

Avatar

Нэргүй 2026-10-27 103.229.122.69

МӨНХИЙН ТҮГЖРЭЭ, МӨНХИЙН ШАТАХУУНЫ ХОМСДЛЫГ ЮУГ НЬ САЙШААДАГ ЮМ.

Avatar

Зочин 2026-10-27 103.145.234.36

АН-ын хорчингуудын хэлж байгаагаар бол шатахууны хомсдол Орос Украины дайны улмаас Украинчууд Оросын нефтийн үйлдвэрүүдийг дрондсоноос хамааралгүй гэх гээд байна. Хятадаас шатахуун авахад АНУ Израйль Ираны дайны улмаас Ормуузын хоолойд үүссэн нөхцөл байдал нөлөөлөөгүй бол өөр юу нөлөөлсөн бэ? АН-ын хорчингуудаа

Avatar

Бизнесмен 2026-10-27 202.70.36.24

Хуцаж байгаан шүү дэлхийн жаргалтай орнуудын нэгт амьдарч байж. Би лав уулын мухарт гэрээс ажлаа хийгээд амраад болоод л байна. Хүйтэнд хүүхдүүд л хэцүү юм даа

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.158

SHAALTSMAAR DYRTAI UILCHLGE XNTAL VANAG EDELLUULI SADARLAAD80955877

Avatar

Нэргүй 2026-10-27 66.181.176.144

МАН-ыг АН-аар соливол утаагүй, түгжрэлгүй болно гэх гээд байгаа эхрэг л дээ. Хүмүүсийг амархан хуурна гэвэл санасныы гарц

Avatar

Зочин 2026-10-27 103.145.234.36

Ёстой үнэн. АН-ынхан л бүхнийг харлуулах ажил хийж байгаа. АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа. АН ямарч гүйцэтгэлгүй, үр дүнгүй, асар их зээл авч улсыг өрөнд оруулсан нь улсын эдийн засагт их хор нөлөө үзүүлсэн шүү. Энэ их өрөөр хийсэн ажил, үр дүн нь хаана байна вэ?

Avatar

Нэргүй 2026-10-27 66.181.176.144

Түгжрэл буураагүй байна гээд л сонгуулт угтсан юм бичицгээх юм. Түгжрэл, утаа дорвитой буурахгүй шүү дээ. Хотын хүн ам чинь өсөөд байна.ХӨДӨӨНӨӨС ИРСЭН ХҮМҮҮС ХОТЫН ЗАХАД ЯНДАНГИЙН УТАА ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА.ЯПОНЫ ХУУЧИН МАШИН, ХЯТАДЫН ЦАХ. МАШИН ИХ ОРЖ ИРЖ БАЙНА. Дөрвөн уулын доторх ТАЛБАФЙ ЧИНЬ ГАНЦ СМ -Ч НЭМЭГДЭЭГҮЙ. ТЭГЭХЭЭР ЯАЖ ТҮГЖЛЭ ЧИНЬ БУУРАХ ЮМ. СОНГУУЛЬ УГТААД ЮУ ЧДОНГОСЧ БОЛНО ГЭЖ БОДОО ЮУ??

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.21.219

Хэнтийгээс угшилтай ёроолгүй т1 Мангаруудаар сүүлийн 10 жил удирдууллаа. 1 мангар бүх албан тушаал хашлаа. Сүүлдээ онгоц хөлөглөөд магтан дуулагч нараа 200-300 гаар нь аваад гадаадаар зугаалдаг болов. Зарим нэг нянгар нь хил даваад зугтаав. Одоо хоорондоо хөлөө жийлцэж буй… 27,28 онд эд гамшгуудаасаа салж ядахдаа шинэ хүмүүс гаргая…

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.20.46

Харуулах боломжгүй.

Avatar

ТҮГЖРЭЛИЙН ТӨЛӨӨС 2026-10-27 64.119.20.46

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-10-27 43.242.242.59

Элбэгдоржийн сайт болон АН-ынхан Монголчуудыг ятгаж байгаад бүгдийг нь гадаад руу явуулчих санаатай байдаг. Монгол орныг дандаа доош хийж нэг ч сайхан зүйл байхгүй учир гадаадад гарч амьдрах хэрэгтэй гэж ятгаж ирсэн. Биднийг явуулчихаад монгол оронд хятадууд эзэн суулгах цаад санаатай юм байна гэж бодогдоход хүргэж байна. та нарын санаа бүтэхгүй. Монгол оронд монголчууд эзэн байх болно. Эх орон минь сайнтай муутай байгаа. Бүх улс тийм л байдаг

Avatar

Нэргүй 2026-10-27 103.242.47.254

сайшаах зүйл байнаа байна, Дамдинямаас эхлээд МАНгаруудыг ямар гээч тэнэг хариуцлагагүй, Жонхуу ахын МАНгар дүү нар данх нянгаа нараас эхлээд МАН АН ын нэр бүхий луйварчид эдгээр намын нэрээр монгол орноо монголчуудыг хэрхэн цөлмөж эцэст нь гадаадад оргон зайлж амиа хоохойлдог гэдгийг сонгогчид мэддэг болж байна. монгууль хүртэл мартахгүй байх нь л чухал

Avatar

Нэргүй 2026-10-27 202.126.89.120

Ядаад энэ ЭРГҮҮ НИЙСЛЭЛИЙХЭНЭЭЭ ХЯНАДАГ УДИРДДАГ ЗАСАГ БНА УУ ?????Бүх Төсөл нь MESS

Avatar

Нэргүй 2026-10-27 202.9.46.172

Хүрэлсүхээс салж бж энэ улс өөд нар үзэх бх

Avatar

И 2026-10-27 103.229.120.130

Байгаль нь шатна, мал нь годрон шүлгийгээр хияарна дарга нар гь төмвөө цөлөмнө, дараа нь хил гараад шилрэнэ, хүүхдүүд нь 3 хөлтэй хүн судлана…

Avatar

иргэн 2026-10-27 64.119.30.120

баруун зүүн дөрвөн зам, дүнжингаравын уулзвар, цамбагарав, 32-н тойрог зэрэг том уулзваруудыг гүүрэн гарц хийвэл л түгжрэл багасна даа

Avatar

Нэргүй 2026-10-27 49.0.158.174

Тэгш, сондгойн гай шд. Ер нь энэ Ху намын бузруудыг зайлуулж бүгдийг нь шоронд хийхгүй бол энэ улс орон сүйрлээ.

Avatar

Зочин 2026-10-27 103.145.234.36

АН-ынхан л бүхнийг харлуулах ажил хийж байгаа. АН ажиллаж байсан бол юу нь хөгжил өдийд цалин тэтгэврээ ч тавьж чадахгүй харин хэдэн удирдлагууд нь хагартлаа баяжсан байгаа.

Avatar

Нэргүй 2026-10-27 64.119.19.158

SEXSEER XALYYTSMAAR SHAALGAAD BIEE UNELELN MERGJLN VANXANI SEXSY XAMTRAGCH DEWSGER BOLI BOOW VNZN VANAG DOLOOJ BOOW XXN ALNI SEXSDN ANUSDI80955877

Avatar

Алив хүүхээ.. Битгий давар 2026-10-27 202.9.46.84

Амьдрал сайхан л байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж