Шатахууны шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.10.27/мэдээлэл өглөө.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2026 оны аравдугаар сарын АИ-92 автобензиний импортын захиалга 57 мянган тонн байна. Үүнээс 36 мянган тонн нь Монгол Улсад орж ирсэн, 6 мянган тонн нь замд явж байгаа бол Ангарскийн үйлдвэрээс 15 мянга орчим тонн нь ачигдаагүй, хүлээгдэж байна.
Өнгөрсөн хугацаанд олон улсад үүсээд байгаа шатахууны хомсдолтой холбоотойгоор шатахууны үнэ өссөн. Арваннэгдүгээр сарын шатахууны үнийн мэдээлэл хараахан ирж амжаагүй байна. Урьдчилсан байдлаар захиалгын хэмжээ өсөх, үнийн хэмжээ бага зэрэг буурах магадлалтай байгаа. Үнийн мэдээллийг хүлээн авахаар дараагийн мэдээллүүдийг тодорхой өгнө.
Хоёрдугаарт, зөвхөн ОХУ-аас импортолж байгаа шатахуун Монгол Улсын сарын хэрэглээг бүрэн хангахгүй байгаа учраас үлдэгдэл шатахууныг БНХАУ болон гуравдагч улсуудаас импортлох боломжуудыг судалж ажиллаж байна. Үүний хүрээнд БНСУ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан зурахаар ажиллаж байна.
Үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүд БНСУ-аас АИ-92 автобензин, дизелийн түлш болон онгоцны шатахууныг БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан Монгол Улсад оруулж ирэх ажлуудыг хийж байна. Эхний ээлжид аравдугаар сард хийсэн 12 мянган тонн шатахууны захиалга арваннэгдүгээр сарын эхээр орж ирэхээр төлөвлөгдөж байна. Цаашдаа дэлхий дээр үүсээд байгаа шатахууны хомсдолтой нөхцөл байдалтай уялдуулан гуравдагч улсуудаас шатахуун импортлох ажлыг зохион байгуулна.
Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар өнгөрсөн амралтын өдрүүдэд үүссэн шатахууны хомсдолын асуудлыг мөн хэлэлцлээ. ОХУ-ын төмөр замын засвартай холбоотойгоор зарим шатахууны тээвэрлэлт удааширснаас өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хомсдол бага зэрэг нэмэгдсэн.
Мөн цас, хур тунадас их орсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим буурсан талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл өглөө.
Үүнтэй холбогдуулан өнөөдрийн Шуурхай штабаас төв магистрал зам дагуух шатахуун түгээх станцуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, ээлж солих хугацаанд зохицуулалт хийх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
3,602.33






















































Нэргүй 2026-10-27 64.119.16.167
Арчаагүй амьтад шүү? Мөнгийг нь төлөөд авах юмыг олж ядаад байх юу байсан юм бэ?? Хувийн компаниуд аль хэдийн оруулаад ирж байхад санамж бичиг байгуулах гэж байна гээд сууж байдаг???
Зочин 2026-10-27 66.181.180.101
Ийм дампуу ЗГ анх удаа үзэж байна. Өмнөх ЗГ-ууд 7 хоногийн дотор л асуудлыг шийдэж шатахууныг хэвийн болгож байсан. Учрал мангар бацаан арай жулдаад байнаа. Эртхэн огцруулж арай чадвартай хүн тавья аа. Ард түмний амьдрал улных боллоо.нөгөө махны үнэ өсгөсөн нямбаатар чинь буугаад бараг хагас жил боллоо. Үнэ буусангүй ээ. Хотын дарга гэж мангар бацаан хаана юу хийгээд бүтээгээд явнаа?зунжингаа наадам хэсэж яваад цас орохоор л энд тэндгүй явган хүний зам ухаад тавьчих юм.
Одоо тэмцэх цаг болжээ.
Нэргүй 2026-10-27 178.174.229.45
AJILLAH TSAG UUR BOLOHOOR HANGAMJ N IH BOLDOG BH N KK SHINE TEOREM BOLOLTOI
МАНгарууд чадахгүй ээ 2026-10-27 103.212.162.30
шахааны хэдэн МАНгарууд хийж чадах юм байхгүй .чадах н авилга луйвар хулгайгаар мөнгө саааах
зочин 2026-10-27 66.181.180.52
Нилэээн хэдэн жилийн өмнө Энэтхэгээс зээл аваад, энэтхэгүүдээр нефть нэрж бензин, түлш гаргадаг үйлдвэр бариулах, нэг хүүхнээр тэр ажлыг удирдуулах болсон. Тэр үед нь энэтхэгүүд залхуу, цаг график барьдаггүй, бүтэл муутай хамтрагч гэж бичиж байсан. Тэр үйлдвэр босдоггүй, дулаан цаг л ажиллаад нутгаадаа харьчихдаг энэтхэгүүдийг манайх цалинжуулсаар, энэтхэгээс авах зээл өссөөр, Манайх улс даяараа бензингүй … суусаар. Засаг маань ийм маягаар ажилласаар …
DGG 2026-10-27 64.119.20.194
ХИЙСЭН АЖИЛ АВСАН АРГА ХЭМЖЭЭ ГАРСАН ҮР ДҮН ЮУ Ч АЛГА. БҮГД ИРЭЭДҮЙ ЦАГ ДЭЭР БАЙНА. ТЭР Ч БҮҮ ХЭЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХААР БЭЛДЭЖ БАЙГАА ГЭНЭ ДЭ.
Нэргүй 2026-10-27 202.21.107.135
МИАТ-ын захирал байсан энэ тэнэг чадахгүй ээ. Аа гэх орос хэлгүй. Хомсдол гэнэт бий болоогүй, аль хэдэн сарын өмнө л ярьдаг юмаа ярьж байх юм бүтэхгүй энэ МАН
Нэргүй 2026-10-27 178.174.229.45
MAHAN TOLGOITUUUD YUM DAA MONGOLCHUUD GJ BENZIN ELBEG BVAL AJILLAH TSAG HED BH YAMAR CH HAMAAGUI , 500 METR GAZAR ALHAJ CHADDAGGUI ORCHI YEIIN ZALHUU MONGOLCHUUD
шунхлай 2026-10-27 202.70.37.221
Юун Гэрээ зурах бэлтгэл ажил хийгдэж байна гэж, гэнэт хомсдол үүссэн үү махан толгойтоо. 1. Эхлээд Уулын зам дах Шунхлайгын колонкийг бүрмөсөн хаа, бензин өгч байгаа нэртэйгээр зохиомол түгжрэл үүсгээд байгааг холбогдох газар нь анхааралдаа аваачээ
Нэргүй 2026-10-27 64.119.23.115
ХОТЫН замын түгжрэлд зам дагуух ШТС ууд бензин түгээх үед шууд нөлөөлж байна. ИЙМд түгжрэл үүсгэхгүй, боломжтой байршилтай ШТС уудаар бензинээ түгээх хэрэгтэй байна.
Нэргүй 2026-10-27 192.82.65.73
Судлаж бна гэрээ хийлээ ирж бна гээд зөндөө ярьж бичлээ Өмнөх удирдлагууд бас тэгж хэлж блаа арай юмаа
Зочин 2026-10-27 66.181.176.145
Колонкуудын очер хамаг зам битүүлээд түгжрэл үүсгээд байна ш дээ, ядаж байхад яр гээч л болж байх шиг, АҮЭБЯ-ы нөхөд судлаад л ажиллаад л байдаг, үр дүн байдаггүй ээ, угаас үр дүн гаргах чадваргүй, чадалгүй улс бололтой хөөрхийс
Хоолны савнуудыг зайлуулж төсөв хэмнэ 2026-10-27 202.131.230.90
Махан толгой замын цас мөс ямарч хамаагүй , бинзений оочер дараалал түгжрээ үүсгэсэн