"BigMint" судалгааны байгууллагын мэдээллээр Оросын нүүрсний экспортын бууралт бусад нийлүүлэгч орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнөд Африк экспортын хэмжээгээ найман хувиар нэмэгдүүлж, 52.1 сая тоннд хүргэснээр Оросыг гүйцэж, гуравдугаар байрт оржээ. Харин дэлхийн хэмжээнд коксжихгүй нүүрсний худалдаа 3.2 хувиар буурч, 602.5 сая тоннд хүрсэн байна. Оросын экспорт дангаараа 9.7 сая тонноор багассан нь дэлхийн зах зээлийн нийт бууралтын ойролцоогоор 49 хувийг эзэлжээ. Мөн дэлхийн зах зээлд эзлэх Оросын хувь 8.4 хувиас 7.1 хувь болж буурсан байна.
Экспортын хэмжээгээр Индонез улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа ч нийлүүлэлт нь 10 хувиар буурч, 240.3 сая тоннд хүрчээ. Харин Австрали хоёрдугаарт жагсаж, экспортоо хоёр хувиар нэмэгдүүлэн 151.2 сая тоннд хүргэсэн байна. Энэ хугацаанд Монгол Улс нүүрсний экспортоо хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн томоохон нийлүүлэгч орон болжээ.
Тодруулбал, Монголын коксжихгүй нүүрсний экспорт 73 хувиар өсч, 24 сая тоннд хүрсэн байна.
Оросын нүүрсний экспорт Хятад болон Туркийн зах зээлд хамгийн ихээр буурчээ. Турк руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 32 хувиар буурч, 15.7 сая тонн болсон. Харин Хятад руу гаргасан экспорт 26 хувиар багасаж, 15.1 сая тоннд хүрсэн байна.
Энэтхэг улс Оросын нүүрсний борлуулалт өссөн цорын ганц томоохон зах зээл болжээ. Тус улс руу хийсэн экспорт 63 хувиар нэмэгдэж, 9.6 сая тоннд хүрсэн. Энэ нь Оросын 2025 оны бүтэн жилийн нийлүүлэлт болох 7.4 сая тонныг давсан үзүүлэлт юм.
Шинжээчдийн үзэж буйгаар Туркт цахилгаан станцын нүүрсний эрэлт суларсан, Хятадад түлшний нөөц ихэссэн, мөн Монголын өрсөлдөөн нэмэгдсэн нь Оросын экспорт буурахад нөлөөлжээ. Түүнчлэн төмөр замын тээвэр, далайн тээвэр болон хөлөг онгоцны даатгалын зардал өндөр байгаа нь Оросын нийлүүлэгчдэд нэмэлт дарамт болж байна. Энэтхэгт үнийн хөнгөлөлт санал болгосноор борлуулалтаа нэмэгдүүлсэн ч логистикийн зардал өсөх нь цаашид өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Гэхдээ "BigMint"-ийн мэдээлэл нь Оросын нүүрсний экспортын нийт хэмжээг илэрхийлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. "Kpler" судалгааны байгууллагын тооцоогоор 2026 оны эхний есөн сард Оросын бүх төрлийн нүүрсний далайн тээврээр хийсэн экспорт 7.25 хувиар өсөж, 135.86 сая тоннд хүрсэн байна. Эдгээр мэдээлэл нь нүүрсний өөр өөр ангиллыг хамарч, тооцооллын ялгаатай аргачлал ашигласан тул хооронд нь шууд харьцуулах боломжгүй юм.
ОРОСЫН НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН 64.5 ХУВЬ НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оросын нүүрсний салбарын хямрал гүнзгийрч, 2026 оны эхний долоон сард тус улсын нүүрс олборлогч компаниуд нийт 178.2 тэрбум рублийн буюу ойролцоогоор 2.2 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ. ОХУ-ын Үндэсний статистикийн албаны мэдээллээр, нүүрсний салбарын компаниудын 64.5 хувь нь алдагдалтай ажилласан байна. Энэ хугацаанд ашигтай ажилласан компаниуд нийт 45 тэрбум рублийн орлого олсон бол алдагдалтай компаниудын нийт алдагдал 223.2 тэрбум рубльд хүрчээ. Ийнхүү ашигтай ажилласан компаниудын орлогыг тооцсон ч салбарын нийт санхүүгийн үзүүлэлт алдагдалтай гарсан байна.
Оросын хамгийн том нүүрс олборлогч бүс болох Кузбасст нөхцөл байдал онцгой хүнд байна. Бүс нутгийн Нүүрсний аж үйлдвэрийн яамны мэдээллээр 2026 оны наймдугаар сарын байдлаар тус бүсийн 93 далд уурхай болон ил уурхайгаас 20 нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн нүүрсний салбарын ажиллагсдын тоо нэг жилийн хугацаанд 103 мянгаас 97.3 мянга болж буурчээ.
ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Дмитрий Исламов нүүрсний салбарын хямралын хамгийн хүнд үе ард хоцорч, үнэ сэргэж эхэлсэн гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд хэвээр байгааг тэрбээр онцолжээ. ОХУ-ын Эрчим хүчний яамны тооцоогоор нүүрсний салбарын 2026 оны нийт алдагдал 310 тэрбум рубль буюу ойролцоогоор 3.8 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна.
"The Insider" хэвлэлийн мэдээлснээр, Оросын нүүрсний компаниуд экспортын хэмжээгээ хадгалахын тулд төрийн хөнгөлөлт, татварын хойшлуулалт, төмөр замын тээврийн дэмжлэгт улам бүр түшиглэх болжээ.
Мөн тус хэвлэлд эш татсан "Green Think Tank" судалгааны байгууллагын тооцоогоор Оросын Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний дайны жилүүдэд нүүрсний салбарын нийт санхүүгийн алдагдал 2.5 их наяд рубль буюу ойролцоогоор 30.9 тэрбум ам.доллар давсан байна.
3,602.33





















































Нэргүй 2026-10-27 103.229.122.69
Ганц Москва хотын эдийн засаг гэхэд хойд солонгосын эдийн засгаас 10–15 дахин том байдаг. Тайлбарлавал: * Москва хотын ДНБ (GDP) ойролцоогоор 300–500 тэрбум ам.доллар гэж янз бүрийн эх сурвалжид үнэлэгддэг. * Харин Хойд Солонгосын нийт улсын ДНБ ихэнх тооцоогоор 20–35 тэрбум ам.доллар орчим л байдаг. Тиймээс: * 300 ÷ 30 ≈ 10 * 500 ÷ 30 ≈ 16 гэдгээр нь тооцоход Москва ганц хот атлаа Хойд Солонгосын бүх улсын эдийн засгаас олон дахин том байна.
Нэргүй 2026-10-27 43.242.242.59
Сайн байна. Цаашид тухайн нүүрсийн экспортыг улам нэмэгдүүлж ядаж 50-70 сая тоннд хүргэх хэрэгтэй. Гэтэл ганцхан Индонез 240 сая тонн байна шүү дээ.Гагаж л байвал сайн өөр зам байхгүй.
Нэргүй 2026-10-27 66.181.181.223
хичнээн нүүрс гаргаад ч хүмүүсийн амьдрал дээшлэхгүй шүү
зочин 2026-10-27 103.57.95.210
Ардчилагч гэх бүлэг хулгайчид,бүх зүйлийг муулж,бусдыг гүтгэх өвчтэй болсон,Манай экспортын 60 гаруй хувийг эзэлдэг нүүрсний экспорт маш амжилттай явж байгаа юм байна, Хятадад нийлүүлэ хэмжээ энэ оны эхний 9 сард 62,6 сая тн болж 37,6 хувь өсч, оросоос түрүүлж 2-р байранд оржээ,Коксжсон нүүрсээр манайх үнэмлэүй тэргүүлсэн,үнс хүхэр маш бага ,тээврийн зардал хямд хятадууд авах сонирхолтой гэнэ,Үнэ нь ч өндөр нэг тн нь 230-280 долл, Манай цалин тэтгэвэр нэмэх гм боломж үүнээс л гарч байгаа биз дэ
зочин 2026-10-27 103.57.95.210
Өнөөгийн төр,Засгийн газар маш сайн ажиллаж байна,Улс орноо урагшлуулах иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх гэж бололцоот бүхнийг хийж байна, Юуны өмнө хоёр хөрш оронтой харилцах харилцааг онцгой анхаарч байна, Худалдааг өргөжүүлэж,үр ашгийг нь дээшлүүлэх чиглэлээр чухал чухал алхам хийж, урагш харж ажиллаж байна Үр дүнгээ ч өгч байна Хоёр хөрштэй хартлцах харилцааг хүйтрүүлэх зорилготой гэж хэлж болмоор ,ардчилагч гэх бүлэг этгээдүүдтэй харьцуулах ч боломж алга,
Нэргүй 2026-10-27 202.9.47.112
Бид Хятадтай дэлхийн стандартын буюу нарийн царигаар аль 2007 онд холбогдсон бол өнөөдөр 3 дахин баян амьдрах боломжтой байсан юм шүү. 2010 онд Германаас 300 сая доллар зээлээд өөрсдөө төмөр замаа барьчихья гэж Энержи Ресурс гуйж байхад Женко Х.Баттулга Зам тээврийн яамны сайд байхдаа гацаасан. Дараа нь өөрөө төмөр зам тавина гэж татвар төлөгчдийн 280 сая ам.долларыг хулгайлсан, шороон далан л босгоод, хулгайч нар нь гадаад руу оргоод алга болсон.
Нэргүй 2026-10-27 138.252.29.35
ОРОС-ын тавиул МОНГОЛЫГ ХОРЛОХ ГЭЖ улс төрд Оросын даалгавараар орж ирсэн
зочин 2026-10-27 103.57.95.210
Энэ бол хэтрэнэ ээ, Манай орон хоёрхон хөрштэй, Аль алинтай нь хэвийн харилцаа хөгжүүлж бид урагшлана,Ялангуяа оросуудтай одоо ч ирээдүйд ч харилцаагаа сулруулж болохгүй, Баттулга бас иймэрхүү л бодолтой хүн мэт харагддаг,Манайх асар их үнээр босгосон төмөр замын ганцхан шугамтай, Үүнийг өөрчлөх боломжгүй, Харин хоёр хос зэрэгцээ болгох тухай л их ярьдаг, Шинэ замуудаа ашигтай л юм бол нарийн царгиар тавиач дээ Хэн боль гэв, Хэн саад болоов
Ovgon 2026-10-27 192.82.65.103
орос ахын чинь тадиул БӨаттулга
Нэргүй 2026-10-27 202.9.47.112
Орос бол манай өрсөлдөгч. Тэд жилд 100+ сая тонн бүх төрлийн нүүрс Хятад руу нарийн царигаар экспортлодог. Гэтэл Монголчууд үнэхээр тэнэг, Женко Х.Баттулга тархи угааж байгаад өргөн цариг (зөвхөн Орос өргөн царигтай, дэлхийн бусад бүх улсууд нарийн царигтай) тавиулсан, одоо хүртэл Монгол улс Хятад улстай нүүрс экспортын төмөр замаар холбогдож чадаагүй 20 жил болж байна. Нүүрсийг машинаар зөөнө гэдэг байгаль орчинд маш хортой ажил, өчнөөн дизель шатаана, дугуй элээнэ, өчнөөн машин явна.