Улсын Их Хурлын чуулганы 2026 оны долдугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан. Хуулийн зарим өөрчлөлтүүд арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэгдсэн онцлох зохицуулалтын талаар ГБХНХЯ-ны Нийгмийн даатгал, хуримтлалын сангийн бодлогын газрын дарга В.Рэнцэнхандаас тодрууллаа.
-Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар ажил олгогчийг болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зохицуулалтууд орсон гэж албаныхан мэдээлж буй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-2026 оны долдугаар сарын 2-ны өдөр батлагдсан Нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтөөр нийгмийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, ажил олгогчийг дэмжих, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зохицуулалтууд орсон байгаа. Тухайлбал, тав хүртэлх ажилтантай жижиг бизнес эрхлэгчийн гурав хүртэлх ажилтны ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг гурван жилээр чөлөөлөх зохицуулалт орсон байгаа. Хэрвээ ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй бол ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын энэ хугацааг 60 сар болгож нэмэгдүүлсэн.
Ажил олгогчийн тухайд ажил олгогчийн төлөх үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг 0.2-0.3 функтээр бууруулж өгсөн. Мөн ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, цалин хөлс тооцох дээд хэмжээн дээр хязгаарлалт тавьж өгсөн. Одоогийн хуульд бол ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээнд хязгаарлалт байхгүй, даатгуулагч бол хязгаарлалттай. Тэгэхээр энэ хэмжээг 2028 оноос эхлэн 12 дахин, 2029 оноос 11 дахин, 2030 оноос эхлэн 10 дахин болгож хязгаарлалт тавьж өгсөн байгаа. Мөн ажил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зохицуулалт тусгагдсан. Тодруулбал, оюутан суралцагчид хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд нийгмийн даатгал төлөхгүй байх боломжтой болж байгаа. Өөрөөр хэлбэл, оюутнууд ажил хийж байгаа тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулаад, өөрөө даатгал төлөхгүй, харин ажил олгогч зөвхөн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын шимтгэлийг төлнө. Энэ хуулийн зохицуулалт 2028 оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн ажил, хөдөлмөр эрхэлж байгаа ахмад настнуудын хувьд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхгүй байх сонголтыг олгож байгаа.
-Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжиж байна. Энэ талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудад олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болно гэсэн зорилго бий. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог хуульчилж өглөө. Үндсэн тэтгэврээс гадна суурь болон хувийн тэтгэвэр гэсэн давхаргыг бий болгож байгаа.
Суурь тэтгэврийн хэмжээ 100-300 мянган төгрөг байхаар байна, үүнийг улсын төсвөөс олгоно. Ингэхдээ тодорхой насны шалгуурыг хангасан ахмад настнууд суурь тэтгэвэр авна. Энэ хуулийн зохицуулалт ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Нийгмийн даатгалын сангаас олгодог үндсэн тэтгэврийн хэмжээ 2027 онд 10 орчим хувиар нэмэгдэнэ. Ахмад настнуудын хувьд нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврээсээ нэг хувийн шимтгэлийг хуримтлуулж, хуримтлалын тэтгэвэр үүсгэх боломжтой.
Даатгуулагч өөрөө нэг хувийн шимтгэлээ хуримтлуулъя гэвэл улсын төсвөөс 0.5 хувьтай тэнцэх санхүүгийн урамшуулал олгоно.
Энэ нь 10 жил үргэлжилнэ. Тэтгэврээсээ нэг хувийн шимтгэл хуримтлуулаад мөнгөн хөрөнгөөсөө тэтгэвэр аваад явах боломж бүрдэнэ. Хэрвээ даатгуулагч нас барсан тохиолдолд хуримтлалын тэтгэвэр өвлөгдөх зохицуулалт орсон.
-Хувийн нэмэлт тэтгэврийн талаар?
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Энэ тэтгэвэр бол сайн дурын нэмэлт хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэл, иргэн өөрөө хүсэх юм бол хувийн нэмэлт даатгалд даатгуулъя гээд хуримтлал үүсгээд явах боломжтой. Хувийн нэмэлт тэтгэвэрт үүсгэж байгаа хуримтлалын дүн тодорхой хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх зохицуулалт оруулж байгаа. Ингээд иргэн хэчнээн төгрөгийн хуримтлал үүсгэсэн байна, хуримтлуулсан хэмжээнээсээ тэтгэврээ тогтоолгож авна.
3,602.33






















































Нэргүй 2026-10-27 64.119.19.158
SEXSEER UNEGUI SHAALGI BOOW XNMAAR DOLOOJ ALNI SEKSDEX ANUSDI80955877 BIEE UNELLEED DYRTAI SEKSY BAIRLALAAR SADARLMAAR80955877
Zochin 2026-10-27 202.72.245.203
Bi 769000 avdag , odoo nemegdech deer bi yg chediig avach um be ?
Нэргүй 2026-10-27 202.21.108.41
өө бас казакуудаа ажилд авцан тээ
Ж 2026-10-27 66.181.189.83
нэмээд 2 1сая ч хүрэхгүй юм б.алээшдэээ.сүр2 зарлаад бсан..илүү жилүүдийг маань хасчихсан…ийм тм шалтаг хэлээд..зз.н хүнд үед бсан хэд хохироодл үлдэх юм…нябо нь худал бичилт хийгээд алга болсонд би буруутай юм шг…..