Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч уулзаж, санал бодлоо солилцлоо. Айлчлалын үеэр хоёр улсын ерөхийлөгч 10 орчим баримт бичигт гарын үсэг зурна.
Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгч Александр Лукашенко:
-Өнгөрсөн өдрүүдэд эрхэм ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт, хэлэлцээний гол цөм нь эдийн засгийн асуудлууд байлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахын тулд удирдлагын хүчин чармайлт үр дүнтэй байгааг хэлэхэд таатай байна. Танай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд бараг долоон хувиар өссөн бол энэ онд илүү их өсөж байна. Беларусь энэхүү эдийн засгийн өсөлтийг хангах төлөвлөгөөг 2030 он хүртэл бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байна. Энэ жил хоёр улсын худалдаа нэмэгдсэн нь сайн хэрэг. Худалдаа нэмэгдэхэд сүүн бүтээгдэхүүн, чихэр зэрэг хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэт нөлөөлсөн. Дэлхий нийт ургамлын тос, элсэн чихэрийн хомсдол орохоор байгаа. Энэ тал дээр Беларусь улсад итгэж болно. Мөн энэ жил Беларусь улс Монгол Улс руу газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдсэн. Цаашид Монгол Улс руу газрын тос нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бөгөөд энэ оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон Евроазийн эдийн засгийн холбоо болон Монгол Улс хооронд байгуулсан худалдааны хэлэлцээ ач тусаа өгнө гэж найдаж байна. Хэлэлцээрийн дагуу Монголын ноос, ноолуур, арьс шир гэх мэт бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн. Тиймээс Беларусын хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг өөрсдийн лангуун дээр удахгүй харна гэдэгт итгэлтэй байна. Бид Монголын уул уурхайн талбайд дотоодын карьерын тоног төхөөрөмжийн хүртээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх сонирхолтой байна. Мөн хөдөө аж ахуйн салбарыг онцолж байгаа. Энэ оны зургадугаар сард хөдөө аж ахуй шинэ тоног төхөөрөмж нийлүүлэхээр тохиролцсон. Сүүний ферм барих төслийг урагшлуулж, мал аж ахуйн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ. Бидний хэлэлцээ ганц эдийн засгаар хязгаарлагдахгүй. 2027-2029 оны хамтын ажиллагаанд гарын үсэг зурснаар соёл спорт, аялал жуулчлал, гааль, бүс нутгийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, эрүүл мэнд гэх мэт салбарт хамтран ажиллана. Энэ удаагийн айлчлал тодорхой үр дүн өгөөсэй гэж хүсэж байна. Монгол Улсад хэрэгцээтэй бүх зүйл Беларусь улсад байна. Та бүгдийн найдвартай түнш байж чадна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Биднийг элэгсэг дотноор хүлээн авсан та бүхэнд талархаж байна. Беларусь улсын хөгжил дэвшлийг дэргэдээс нь харахад таатай байна. Беларусь улсын ерөнхийлөгч таны 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжиж хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ шатанд хүрэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг дуулгахад таатай байна. Монгол Улсын төрийн тэргүүний энэхүү айлчлал нь Беларусь, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд тус улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд нэгэн шинэ түүхийг нээсэн айлчлал боллоо. Хоёр улсын төрийн тэргүүн нар хоёр жилийн хугацаанд харилцан төрийн айлчлал хийж байгаа нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн, хөгжүүлэх эрмэлзэл гэдгийг хэлэхийг хүсэж байна. Манай хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал. Энэ айлчлалын хүрээнд 2027-2029 оны хооронд хөгжүүлэх замын зураглалд гарын үсэг зурж ирэх он жилүүдийн харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг хамтдаа тодорхойлсон нь сайшаалтай байна.
3,600.44















































Гайхалтай Беларусь 🇧🇾 улс Агуу их удирдагч ЛУКАШЕНКО. 2026-10-26 66.181.161.203
Гайхалтай Беларусь 🇧🇾 улс Агуу их удирдагч ЛУКАШЕНКО.
Belarus is a country with a very bright future. 🇧🇾 May relations and cooperation between Belarus 🇧🇾 and Mongolia country 🇲🇳 continue to grow and expand! 2026-10-26 64.119.24.237
Belarus is a country with a very bright future. 🇧🇾 May relations and cooperation between Belarus 🇧🇾 and Mongolia country 🇲🇳 continue to grow and expand!
Монгол инженер 2026-10-26 202.131.230.163
Саалийн фермийэ салга улаан саальчин хүүхнүүдийн Волга улаааныг эх орондоо үйлдврэлэе.
иргэн 2026-10-26 103.212.117.36
Суудалдаа үлдэхийн тулд хөрш ах дүү орны ард түмнийг чоны аманд хаяж өгсөн хогийн н**ш. Хэзээч түнш байж чадахгүй
Zochin 2026-10-26 66.181.182.88
Huduu aj ahuin salbar neleen hugjsun uls. Ene chigleld hamtrahad sain ur dun garah bolov uu