Монгол, Беларусь хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлов

Монгол, Беларусь хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлов

Монгол, Беларусь хамтын ажиллагааны замын зураглалаа тодорхойлов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Беларусь улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Беларусь улсын тусгаар тогтнолын /Каминный/ ордонд тус улсын ерөнхийлөгч А.Г.Лукашенко угтан авлаа.

Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Ингэхдээ "Монгол, Беларусын хоорондын хамтын ажиллагааг 2027-2029 онд хөгжүүлэх замын зураглал"-д хоёр улсын Гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурав. Талууд хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, гааль, магадлан итгэмжлэл, боловсрол, эрүүл мэнд, спорт, харилцаа холбооны салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав.

БҮГД НАЙРАМДАХ БЕЛАРУСЬ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ А.Г.ЛУКАШЕНКО:

-Бид хоёр талын хамтын ажиллагаагаа илүү идэвхтэй хөгжүүлэх ёстой. Хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд товч тодорхой төслүүдэд оновчтой хамтын ажиллагааг эхлүүлэх нь чухал юм. Хоёр жилийн өмнө Монгол Улсад айлчилж, албан ёсны айлчлалаа эхлүүлж байсан бол өнөөдөр бид хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, баталгаажуулж, ажиллахаар төлөвлөж байна. Беларусь улсаас Монгол Улсад хэрэгтэй шинэлэг технологи, үйлдвэрлэлийн бололцоо, техник, технологийн чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаа. Үүний дагуу бид хамтран ажиллах гол төслүүдээ тодорхойлж болно. Эрхэм Ерөнхийлөгчтэй ярилцсаны дагуу тохиролцож чадвал Беларусь улсаас хариуцлагатай, хичээнгүй ажиллахад бэлэн байна. Харилцан үүрэг хүлээсэн бид өөрсдөөс шалтгаалах хүндрэлүүдийг хамтдаа даван туулж, Беларусь улс ч аливаа эрсдэл, хүндрэлийг даван туулж, үүргээ биелүүлж ажиллана.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 34 жилийн дараа төрийн айлчлал хийж байгаадаа баяртай байна. Хоёр жилийн өмнө та манай улсад айлчилж, Монгол оронтой өөрийн биеэр танилцсанд талархаж байна. Та бид хоёр улсын нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдлын талаар чин сэтгэлийн яриа өрнүүлсэнд би их баяртай байгаа. Ерөнхийлөгч таны дэвшүүлж байгаа хоёроос гурван төсөл хэрэгжүүлж, хамтран ажиллаж үр дүнд хүрэх санал дэвшүүлсэнд баяртай байна. Нэн ялангуяа хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний чиглэлээр хамтран ажиллах, мөн онцгой байдлын албатай танилцахад орчин үеийн техник, технологийн дэвшилтэт үйлдвэрлэлтэй өөрийн биеэр танилцлаа. Монгол Улсын газар тариалангийн салбарт хөдөө аж ахуй машин, техник тохирч, энэ чиглэлд хамтран ажиллаж, тракторын үйлдвэр хамтран байгуулах талаар ч хамтын ажиллагаа эхлүүлэх, судалгаа хийх, боловсрол, шинжлэх ухаан, ойн салбарт хамтран ажиллах боломж нөөц байна. Мөн найрсаг ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бид бүхэн хичээн ажиллах болно.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гайхалтай Беларусь 🇧🇾 улс Агуу удирдагч Лукашенко. 2026-10-26 64.119.24.179

Гайхалтай Беларусь 🇧🇾 улс Агуу удирдагч Лукашенко.

Avatar

Нэргүй 2026-10-26 103.168.34.16

Белорусь бол дайныг тэтгэгч , Украйн г түрэмгийлэхэд газар нутгаараа пут танкийг оруулсан уу

Avatar

Нэргүй 2026-10-26 64.119.21.122

Монголын төрийн далбааны хөх цэнхэр өнгө биш байна. Дотооддоо ч тэр бур тэнгэрийн өнгөтэй байдаггүйг төрийн ёслолын албаныхан анхаараач ээ. Олдсон өнгийн даавуугаар далбаа оёдогоо хэзээ болих вэ?!!!!!!!!! Төрийн нандигнан эрхэмлэх бэлгэ тэмдэг ийм байхад бид яаж хөгжих вэ дээ.

Avatar

No edu.lgs 2026-10-26 64.119.16.45

News.mn-ийн мэдээлэлийн чанар яасан муу юм бэ. яа яа яа хэрэг алгаа, галзуу хүний өдрийн тэмдэглэл гэдэг шиг л болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж