Нийслэлийн 158 га талбайг хамрах “Сэлбэ-20 минутын хот” төслийн хүрээнд 8575 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Гэвч газар чөлөөлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт болон санхүүжилтийн зардлыг орон сууцны үнэд шингээснээр иргэдэд хүрэх үнэ өндөр болсон асуудал хөндөгдөж байна. Иймээс төслийн санхүүгийн загварыг шинэчилж, орон сууцны үнийг бууруулах асуудлыг ирэх долоо хоногт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар (НИТХ) хэлэлцүүлэхээр болжээ.
Энэ талаар“Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатараас тодруулахад "орон сууцны нэг ам метрийн үнийг дөрвөн сая төгрөгөөс доош тогтоох хувилбарыг судалж байгаа. Гэхдээ эцсийн үнийг ямар зардлыг орон сууцны үнэд шингээхээс хамааран НИТХ-аар шийдвэрлэнэ. Сэлбэ дэд төвийн төсөл өндөр өртөгтэй болсон. Газар чөлөөлөх, дэд бүтэц байгуулахад их хэмжээний зардал гарсан бөгөөд бонд босгосонтой холбоотойгоор хүүгийн зардал ч өндөр байгаа.
Эдгээр бүх зардлыг орон сууцны үнэд шингээвэл нэг ам метрийн үнэ хэт өндөр болж, иргэд худалдан авах боломжгүйд хүрнэ.
Тиймээс дэд бүтэц, газар чөлөөлөлт болон хүүгийн зардлыг аль болох орон сууцны үнэд шингээхгүй байж, иргэдэд боломжийн үнээр худалдан авах нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. Ямар зардлыг үнэд шингээх, алийг нь хасах, зөвхөн барилгын өртгөөр тооцох боломжтой эсэхийг НИТХ шийдвэрлэнэ” гэв.
Харин нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва төслийн зорилгыг бус, хэрэгжүүлэхээр сонгосон санхүүгийн загвар, зардлын тооцооллыг шүүмжилж байгаагаа өмнө нь илэрхийлсэн юм. Түүний мэдээлснээр, газар чөлөөлөлт болон дэд бүтцийн зардалд 700 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд эдгээр зардлыг орон сууцны үнэд шингээх нь эцсийн үнийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Тэрбээр “Төр оролцож байгаа бол тухайн байр, орон сууцыг иргэдэд илүү хямд, иргэд рүүгээ чиглэсэн бүтээгдэхүүн болгон гаргах ёстой. Гэтэл энэ төсөл эсрэгээрээ явчихсан байна. Би газар чөлөөлж, гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцжуулах зорилгыг шүүмжлээгүй. Харин ямар санхүүгийн схем, ямар загвараар хэрэгжүүлэх, эдийн засгийн ямар үр өгөөж бий болгох вэ гэдэг асуудлыг ярьж байгаа” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Мөн тэрбээр төрийн дэмжлэгтэй төслийн хувьд зах зээлийн үнэтэй харьцуулахад иргэдэд бодитой хөнгөлөлт үзүүлэх шаардлагатайг онцолж, нэг ам метрийн үнийг 3-3.5 сая төгрөгийн түвшинд хүргэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Нийслэлийн Засаг даргын мэдээлснээр, нэмэлт зардлыг орон сууцны үнэд шингээсэн тохиолдолд төслийг дуусгахын тулд нэг ам метрийг 5.5 сая төгрөгөөр борлуулах тооцоо гарсан байна. Иймээс зардлын тооцоог шинэчилж, санхүүгийн загварыг өөрчлөн, төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
Ингэснээр “Сэлбэ-20 минутын хот” төслийн орон сууцны үнэ хэдээр тогтох, иргэдэд хэр хүртээмжтэй байх нь НИТХ-ын шийдвэрээс хамаарах нь. Эцсийн дүндээ төслийн гол зорилго нь зөвхөн орон сууц барих бус, иргэдэд боломжийн үнээр орон сууц худалдан авах нөхцөл бүрдүүлэхэд оршиж буй.
3,602.33






















































иргэн 2026-10-27 103.168.34.90
Бетон цутгамал байшингаа болиоч ээ. Хорин жилийн дараа үнээ барих эсэх нь эргэлзээтэй. 1-2 зун баригддаг зардалтай барилга. 20, 30 жилийн дараа буулгая гэхээр маш их зардалтай.
Төмөр карказан барилга бариач ээ. Барилгын хурд маш хурдан, дараа нь буулгахад зардалгүй. Төмөр карказыг нь дахиж ашиглах боломжтой.
9 давхраас дээш нийтийн орон сууц барихаа больё. Усны даралт, лифтний ашиглалтаас эхлээд асуудалтай. Алсыг харж барилга бариач ээ.
Нэргүй 2026-10-27 202.9.47.112
Төр оролцсон бүхэн асар их авилгал, хулгай болж дуусдаг. Энэ мөнгийг бүх иргэд татвар, торгуулиар төлж барагдуулна. Төрийн мөнгө гэж байхгүй. Төр иргэдээс энэ бүх мөнгийг гаргуулдаг.
Нэргүй 2026-10-27 202.126.90.242
Тэнэг лүд минь ээ, чамд хямд тусч байгаа бол алдагдлыг нь төр үүрсэн нэр хүлээгэ эд, төрийн тэр өрийг нь мөн чи л татвар аар төлж бгаа ш дээ !
Иймхэн юмны учрыг мэдэхгүй, тэнэг !!!
** юм 2026-10-27 202.9.46.84
Хэн ч авч дийлэхгүй. Горьдцон голио вэ? Наадах чинь анхнаасаа Нянбактерийн намдаа зориулсан сонгуулийн шоу. Мөрөөдлийн хулгайн жагсаалт, xятад барилгын компаниудад шахаа өгөөд хэдэн хувийг нь шaacaн гээч! Нийслэлийн нэрээр тавьсан улсын гадаад өр зээл!