Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлыг тогтоох ажлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр /2026.10.26/мэдээлэл өглөө.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир:
-Яамны удирдлага болон Хил хамгаалах ерөнхий газар, Улсын онцгой комисс, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шуурхай хуралдлаа. Хуралдаанд ХЗДХ-ийн дэд сайд болон “Мобиком” компанийн төлөөлөл оролцсон. Мөн газар дээр нь ажиллаж байгаа шинжээчид цахимаар холбогдлоо. Гурван машинтай нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа. Одоогоор ажиллаж буй газруудад ан амьтдын нягтаршил их байгааг хэлж байна. Мөн газрын бартаа садаас шалтгаалан нийт газрын 70 орчим хувьд хүрч чадахгүй байгаа тул нисдэг тэрэг хэрэгтэй байгааг уламжилсан. Хил дагуу гэхэд 10 орчим цэг дээр заавал очиж ажиллах шаардлагатай байна. Хохирлыг бодитой гаргахын тулд бүх цэгт хүрч ажиллах нь чухал.
Иймд ОБЕГ-ийн аврах зориулалттай, нисэх багийн бүрэлдэхүүнээс гадна 3-4 хүний багтаамжтай жижиг онгоцыг маргааш Нөмрөг рүү илгээхээр шийдвэрлэлээ.
Шаардлагатай цэгт хүрэхэд Хэнтий, Дорнод, Халхгол гэхчилэн 3-4 удаа цэнэглэх ёстой ч одоогоор Дорнод аймгийн төв, Халхгол суманд онгоцны түлш байхгүй байна. Өнөөдөртөө багтааж түлш гаргана, маргааштаа багтааж шаардлагатай нисдэг тэргийг илгээнэ. Мөн хохирол тогтоох дүгнэлт шүүх дээр асуудал очиход нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой тул мэргэжлийн байгууллагуудас хүн нэмж гаргах эсэхийг судлахаар болсон. Шүүх шинжилгээний байгууллагаас энэ асуудлаар өнөөдөртөө багтаж хариу өгнө гэв.
Тэрбээр үргэжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Онцлох мэдээллийг түүвэрлэн хүргэе.
- Олон нийтийн сүлжээгээр явж байгаа дүрс бол 2023 оны Дорнод, Сүхбаатар аймагт гарсан гал түмрийн зураг. Газар дээр нь ажиллаж байгаа шинжээчдийн өгч буй мэдээллээр одоогоор галд шатаж үхсэн ан амьтан таараагүй. Хүн хүрч амжаагүй газарт нөхцөл ямар байгааг мэдэхгүй.
- Одоогоор хэдий хэр хэмжээний ан амьтан хил давж дайжсаныг мэдэхгүй боломжгүй байгаа. Сүүлийн 20-иод жилд амьтдын судалгаа хийгдээгүй. Тиймээс тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор, нэн ховор амьтдын судалгааг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна.
- Мобикомын хуулийн газрын дарга хуралд оролцсон. Тус байгууллагаас шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн. Эхний ээжлинд төрөөс нөөц бололцооны хэмжээнд арга хэмжээ авна. Гарч байгаа зардлыг хохиролд тооцож дараа нь нэхэмжлэлээр тооцно.
- Тусгай хамгаалалтын захиргаанаас нэвтрэх хураамж, зөвшөөрөл аваагүй гэдгийг Нөмрөгийн дархан цаазат газрын захигааны дарга Д.Наранбаатар хэлж байгаа. Харин тухайн хилийн ангиас зөвшөөрөл авсан гэдгийг хошууч генерал н.Бямбасүрэн хэллээ. Ер нь бол Тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөл авах ёстой. Хууль хяналтын байгууллага шалгаад явна байх.
Д.ХАДААН
3,600.44




















































Итыь 2026-10-26 223.118.240.51
Сүртэй үхэр вэ . Сар луу 126 үхэр явуулах гэж байгаа юм шиг.
Нэргүй 2026-10-26 66.181.176.234
Цас орохыг хүлээгээд цаг аргацааж байгаа нөхөр биш үү. Баавгайд банана жимс өгнө гээд байсан нөхөр
Нэргүй 2026-10-26 202.9.41.58
Жаахан ойгоо хамгаалаад байж чаддаггүй юмуу. Ийм л зүйлд мөнгөө зарцуулаач ээ Ерөнхий сайдаа , байгаль орчны сайд холбогдох хүмүүс ээ та нар юу хийгээд байна вэ
Нэргүй 2026-10-26 64.119.20.184
SEXSDI UILCHLGE XNE BOOW VNZTAI XXI BOOW DOLOOJ ALNI SEXSDMEER ANUSDAX80955877BIEE UNELLEED
З 2026-10-26 202.126.89.103
дайжсан амьтадыг хядаад байгаа сураг байсан шүү