Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн уолооч нар өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөв.
Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай, +7 хэмээс доош температурт зориулагдсан учраас дулаанд амархан халалт үүсгэдэг юм байна. Ингэснээр бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг байна. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг аж. Харин зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог байна. Тиймээас жолооч нар автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

3,602.33






















































Нэргүй 2026-10-25 64.119.20.184
TSAG XALYYXN SEXSDEED BOOB XXI BOOW TAWITAL DOLOOJ ALNI SEXSY ANUSDI BIEE UNELLEED80955877XUCHINDEED ONGONOO SEXSYGEER TSOOLLYYLI80955877