Сэрэмжлүүлэг: Яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Сэрэмжлүүлэг: Яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав

Сэрэмжлүүлэг: Яндангийн сойлтыг хаахгүй байхыг анхааруулав
Хүйтний эрч чангарч байгаа энэ үед айл, өрхүүдийн галлагаа нэмэгдэж улмаар угаарын хийн хорлогод хордож угаартах нь ихэсдэг. Угаарын хий нь зуух, пийшингийн доторх агаарын эргэлт муудаж, хүчилтөрөгч хангалтгүй үед үүсэх эрсдэлтэй. Тиймээс галлагаа хийхдээ яндан, зуухны бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангийн сойлтыг хаахгүй байх нь чухал. Мөн угаарын хийн хордлогоос сэргийлэхийн тулд яндан, зуух, пийшингээ улиралд хоёр удаа тогтмол хөөлж, бүрэн бүтэн байдлыг нь шалгаж хэвших. Угаарын хий нь өнгө, үнэргүй тул мэдрэгч төхөөрөмж суурилуулж, хэвийн ажиллагааг нь тогтмол шалгаж байхыг Нийгмийн эрүүл мэндийн төвөөс анхааруулав.

Угаарын хийн эрсдэлээс сэргийлж, дараах арга хэмжээг тогтмол мөрдөж дадаарай.

  • Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээхгүй байх
  • Яндан зуухны битүүмжлэлийг тогтмол ашиглах
  • Угаарын хий мэдрэгчийг зааврын дагуу зөв ашиглах
  • Галын аюулгүй байдал хангасан цахилгаан хэрэгсэл ашиглах
  • Гэр, байшингаа сайтар дулаалах
  • Агаар сэлгэлтийг тогтмол хийж хэвшээрэй.

Угаарын хийн хордлогын өртсөн үед, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих,  бие сулрах,ядрах, нойр хүрэх, ухаан балартах шинж тэмдэг илэрдэг байна. Тиймээс эдгээр шинж тэмдэг илэрвэл даруй цэвэр агаарт гарах, бусад хүмүүстээ сэрэмжлүүлэх, яаралтай түргэн тусламж (103) дуудах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Балжир өвгөн 2026-10-25 103.57.95.44

яндангаа л янзалжихаж чадахгүй сонгогчид шүү дээ. хөөрхйис. Сонгосон УИХ-ын гишүүн нь ирэхгүй бол хаалтыг нь хаагаад амиа хорлодог гарууд даа.

Avatar

Түй, хөөл 2026-10-25 202.9.46.84

Ирж зуух янданг маань хөөлж өгцгөө муусайн хулгайчуудаа..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж