Засаг газрын хяналт хэрэгжүүлэх газраас "шахмал түлшний нөөцийг оновчтой хуваарилж, түгээлтийг шуурхай зохион байгуулахад анхаарах шаардлагатай байна"гэв.
Энэ жил шахмал түлшийг нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 450 орчим цэгээр есдүгээр сарын 15-аас эхэлж борлуулж эхэлсэн. Тэгвэл Засаг газрын хяналт хэрэгжүүлэх газраас түлшний хүртээмж, борлуулалтад тандал судалгаа хийжээ. Судалгаагаар нийслэлийн түлш борлуулах 446 цэгийн 168 нь түлшний үлдэгдэлгүй, 80 цэг 1-50 ширхэгийн үлдэгдэлтэй буюу нийт цэгийн талаас илүү хувьд үлдэгдэлгүй эсвэл маш бага байгаа нь тогтоогдсон байна.
2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг нийт 427.4 мянган тонн түлшээр хангахаар төлөвлөсөн бөгөөд аравдугаар сарын 22-ны байдлаар 51.2 мянган тонн түлшний нөөц бүрдүүлсэн байгаа ажээ.
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч П.Батбаатар “Тавантолгой түлш” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Даваасүрэнд түлшний нөөцийг иргэдийн эрэлт, борлуулалтын цэгүүдийн ачаалалтай уялдуулан оновчтой хуваарилах, тээвэр логистик, түгээлтийг шуурхай зохион байгуулж ажиллах чиглэл өгсөн байна.
Мөн Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатарт шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ашиглаж буй “Хотула” аппликэйшны мэдээллийг dashboard.gov.mn системтэй уялдуулан нэгтгэж, түлшний нөөц, түгээлт, борлуулалтын мэдээллийг бодит цагийн горимоор хянах боломжийг бүрдүүлэх, нээлттэй өгөгдлийг бий болгох чиглэлээр ажиллах үүрэг өгчээ.
Иргэд шахмал түлшийг нэг удаа авахдаа долоон шуудайг худалдан авдаг бөгөөд энэ нь долоо хоногийн хэрэгцээ юм. Иргэдийн хувьд хүйтний эрч чангараагүй байгаа учраас түлшний хүртээмж боломжийн байгаа ч цаашид ид хүйтний үед долоон шуудай нүүрс долоо хоногт хүрэлцдэггүй гэдгийг хэлэв. Өнөөдрийн байдлаар нэг шуудай нүүрс 3750 төгрөгийн үнэтэй байна.
3,602.33






















































Camer xylgai 2026-10-25 202.126.89.34
– ypen trash ?
tchl _ 2026-10-25 202.126.89.34
homosexualn
y kupul i m 2026-10-25 202.126.89.34
Pei chel Baic buila zamechena
- oyd xaplaltbylg 2026-10-25 202.126.89.34
1. xabdalt -ymap obchin baican be?
2. caixan emni nep
Нэргүй 2026-10-25 64.119.20.184
XALYYTSMAAR SEXSEER UILCHLN ONGONOO TSOOLLYYLI SEXSDEX XUCHINDI VANXANDI BOOW XXI VANAG BOOW DOLOOJ ALNI SEXSY ANUSDAAD80955877
Нэргүй 2026-10-25 202.126.89.183
Улаанбаатарын галладаг 250000 айлын нэг нь 5тон түлш түлж өвлийг давна. ингээд 1 сая 250 мянган тонн түлш хэрэгтэй байтал 3 дахин бага юм яриад байж байдаг. яана даа энэ МАН