Чөлөөтийн ДАШТ-ний медальтнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн ДАШТ-ний медальтнууд

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 6-12-ны өдрүүдэд Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Монгол улсын чөлөөт бөхийн түүхэнд 35 жилийн дараа дэлхийн аварга төрсөн энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын баг тамирчид нутгийнхаа дэвжээнд илүүрхэж, багийн дүнгээр тэргүүлжээ.

ДАШТ-нээс медаль хүртсэн тамирчдыг жин тус бүрээр нь танилцуулъя.

Сонгомол, эрэгтэй 55 кг:

Алт: Хамид Мохаммад Сорьян Рейханпур /Иран/
Мөнгө: Чой Гью-жин /БНСУ/
Хүрэл: Назыр Манхиев /ОХУ/
Хүрэл: Роман Амоян /Армян/

Сонгомол, эрэгтэй 60 кг:

Алт: Хасан Алиев /Азербайжан/
Мөнгө: Рютаро Мацүмото /Япон/
Хүрэл: Альмат Кеписпаев /Казахстан/
Хүрэл: Жун Жи-хьюн /БНСУ/

Сонгомол, эрэгтэй 66 кг:

Алт: Амбако Вачазе /ОХУ/
Мөнгө: Армен Варданьян /Украйн/
Хүрэл: Васиф Арзиманов /Турк/
Хүрэл: Виталий Рахимов /Азербайжан/

Сонгомол, эрэгтэй 74 кг:

Алт: Селчук Чеби /Турк/
Мөнгө: Арсен Жулфалакьян /Армян/
Хүрэл: Имиль Шарафетдинов /ОХУ/
Хүрэл: Данияр Кобонов /Киргизстан/

Сонгомол, эрэгтэй 84 кг:

Алт: Христо Диянов Маринов /Болгар/
Мөнгө: Пабло Энрике Шорей Хернандез /Куба/
Хүрэл: Алексей Мишин /ОХУ/
Хүрэл: Ненад Зугай /Хорват/

Сонгомол, эрэгтэй 96 кг:

Алт: Амир Азиз Алиакбари /Иран/
Мөнгө: Цимафей Жейниченка /Беларусь/
Хүрэл: Асланбек Хуштов /ОХУ/
Хүрэл: Жимми Александр Лидберг /Швед/

Сонгомол, эрэгтэй 120 кг:

Алт: Мияаин Лопез Нунез /Куба/
Мөнгө: Юрий Патрикеев /Армян/
Хүрэл: Нурмахан Тиналиев /Казахстан/
Хүрэл: Риза Кайаалп /Турк/

Чөлөөт, эрэгтэй 55 кг:

Алт: Виктор Лебедев /ОХУ/
Мөнгө: Тогрул Асгаров /Азербайжан/
Хүрэл: Фрэнк Чамизо Маркуез /Куба/
Хүрэл: Ясухиро Инаба /Япон/

Чөлөөт, эрэгтэй 60 кг:

Алт: Бесик Кудухов /ОХУ/
Мөнгө: Васил Федорышин /Украйн/
Хүрэл: Сейед Морад Мохаммади /Иран/

Хүрэл: Зелимхан Хусейнов /Азербайжан/

Чөлөөт, эрэгтэй 66 кг:

Алт: Кумар Сушил /Энэтхэг/
Мөнгө: Алан Гогаев /ОХУ/
Хүрэл: Жабраил Хасанов /Азербайжан/
Хүрэл: Жеандри Гарзон Кабаллеро /Куба/

Чөлөөт, эрэгтэй 74 кг:

Алт: Денис Царгуш /ОХУ/
Мөнгө: Садег Саеед Гоударзи /Иран/
Хүрэл: Габор Хатос /Унгар/
Хүрэл: Абдулхаким Шапиев /Казахстан/

Чөлөөт, эрэгтэй 84 кг:

Алт: Михаэль Петров Ганев /Болгар/
Мөнгө: Заурбек Сохиев /Узбекистан/
Хүрэл: Сослан Кцоев /ОХУ/
Хүрэл: Рейнерис Салас Перез /Куба/

Чөлөөт, эрэгтэй 96 кг:

Алт: Хетаг Газюмов /Азербайжан/
Мөнгө: Хаджимурат Гацалов /ОХУ/
Хүрэл: Алексей Крупняков /Киргизстан/
Хүрэл: Жорж Гогшелизе /Гүрж/

Чөлөөт, эрэгтэй 120 кг:

Алт: Бильял Махов /ОХУ/
Мөнгө: Артур Таямазов /Узбекистан/
Хүрэл: Леван Берианизе /Гүрж/
Хүрэл: Йоаннис Арзоуманидис /Грек/

Чөлөөт, эмэгтэй 48 кг:

Алт: Хитоми Сакамото /Япон/
Мөнгө: Лориса Оуржак /ОХУ/
Хүрэл: Жао Шаша /БНХАУ/
Хүрэл: Карол Хьюн /Канад/

Чөлөөт, эмэгтэй 51 кг:

Алт: Олександра Кохут /Украйн/
Мөнгө: Юү Хоруичи /Япон/
Хүрэл: София Магдалена Мэттссон /Швед/
Хүрэл: Замира Рахманова /ОХУ/

Чөлөөт, эмэгтэй 55 кг:

Алт: Саори Ёшида /Япон/
Мөнгө: Юлия Раткевич /Азербайжан/
Хүрэл: Анна Гомис /Франц/
Хүрэл: Татьяна Ядира Суарез /АНУ/

Чөлөөт, эмэгтэй 59 кг:

Алт: С.Батцэцэг /Монгол/
Мөнгө: Жан Лань /БНХАУ/
Хүрэл: Аяко Шода /Япон/
Хүрэл: Малин Жоанна Маттссон /Швед/

Чөлөөт, эмэгтэй 63 кг:

Алт: Каори Ичо /Япон/
Мөнгө: Елена Пирожкова /АНУ/
Хүрэл: Ханна Катарина Йоханссон /Швед/
Хүрэл: Любовь Волосова /ОХУ/

Чөлөөт, эмэгтэй 67 кг:

Алт: Мартин Дагреньер /Канад/
Мөнгө: Елена Шалыгина /Казахстан/
Хүрэл: Ифеома Ихеаначо /Нигер/
Хүрэл: Алла Черкасова /Украйн/

Чөлөөт, эмэгтэй 72 кг:

Алт: Станка Златева Христова /Болгар/
Мөнгө: Охенева Акуффо /Канад/
Хүрэл: Екатерина Букина /ОХУ/
Хүрэл: Кёоко Хамагучи /Япон/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж