Венецийн кино наадам 67 дахь удаагаа болж єнгєрлєє 38 фото

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Венецийн кино наадам 67 дахь удаагаа болж єнгєрлєє 38 фото

Дэлхийн
хамгийн эртний, хамгийн нэр хvндтэй Венецийн кино наадам энэ 9-дvгээр
сарын 1-нээс 11-ний хооронд болж єнгєрлєє. 1932 оноос эхлэн Италийн
Венец хотын Lido арал дээр жил бvрийн 8-р сарын сvvл, 9-р сарын эхээр
тэмдэглэх болсон Venice Film Festival хэмээх энэхvv алдарт фестивалийн
нээлт тvvхт Palazzo del Cinema ордонд болж, хамгийн анхны киногоор
америкийн кино найруулагч Darren Aronofsky-гийн "Black Swan" кино
сонгогдсон байна. Darren Aronofsky бол Венецийн кино наадмын хамгийн
дээд шагнал болох Golden Lion шагналыг хvртсэн америкийн гурав дахь кино
бvтээгч юм. Наадмын шvvгчдийг алдарт найруулагч Quentin Tarantino
тэргvvлж байсан байна. Tarantino-гийн дотны анд, хамтрагч болох
найруулагч Robert Rodriguez-ын энэ наадамд єрсєлдєж байгаа бvтээл болох
"Machete" хэмээх кино хоёр дахь бvтээл болон дэлгэцэнд гарчээ. Дэлхийн
кино ертєнцийн нэр хvндтэй тєлєєлєгчид хуран цугларсан энэхvv эртний
тvvхт гайхамшигт наадмын зочдын фото зургуудыг сонирхон vзнэ vv.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж