Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун комад орсон гэх мэдээ аравдугаар сарын 19-ний өдөр зарим шар хэвлэлд гарсан. Тухайлбал, "The Sun" хэвлэл Ким Жон Уныг тархиндаа цус харваж, улмаар комад орсон, яаралтай эмчилгээ хийлгэхээр Хятадын нэгэн эмнэлэгт хэвтсэн гэж мэдээлжээ. Мөн Хойд Солонгосын эмнэлгүүд муу тул түүнийг эх орноос нь гаргасан гэжээ.
Тэгвэл өнөөдөр /2026.10.20/ Хойд Солонгосын талаар мэдээлдэг "NK News" энэ мэдээллийг няцаалаа. "NK News"-т мэдээлснээр, Ким Жон Ун охин Чу Аэгийн хамтаар аравдугаар сарын 19-ний өдөр хувцасны үзэсгэлэн худалдаа үзэж сонирхжээ. Тус хэвлэлд нийтэлсэн зургийг мөн өдрийн зураг гэх боловч үүнийг баталгаажуулах боломжгүй юм.
Ким Жон Ун комад орсон цуу яриаг анх АНУ-д амьдардаг Хятадын тэрс үзэлтэн Ванжун Шэ гэх хүн "X" хаягаараа нийтэлжээ. Хойд Солонгосын удирдагч нас барсан тул өв залгамжлалтай холбоотой хямралаас сэрэмжилсэн Хятад улс Пёньян руу 9000 цэрэг илгээсэн гэж түүний нийтлэлд бичсэн байсан аж. Мөн Бээжингийн нэгдсэн анагаах ухааны коллежийн эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийг аравдугаар сарын 17-нд Хойд Солонгос руу илгээсэн, гэвч Ким Жон Ун ухаан алдаж, комад орсон тул Бээжингийн эмнэлэгт шилжүүлсэн гэх мэт мэдээллүүдийг оруулжээ.
Түүний оруулсан мэдээллүүдийг баталгаажуулах ямар ч гэрэл зураг, эмчийн бичиг, гэрчийн мэдүүлэг байгаагүй.
Дашрамд дурдахад, Ким Жон Уны эрүүл мэндийн талаарх элдэв таамаг, цуу яриа үе үе гардаг. Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаны өнгөрсөн сарын 30-нд мэдээлснээр, Ким өдгөө 140 кг жинтэй, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй байгаа аж. Гэхдээ ямар нэг байдлаар бие нь өвдсөн шинж тэмдэг одоогоор байхгүй байгааг тус агентлаг мэдээлээд байв. Тэр бүү хэл Ким Жон Ун тэнгисийн цэргийн сөнөөгч онгоцны үйл ажиллагаатай танилцах үеэрээ шат өөдөө ядаж төвдөх зүйлгүй гүйхээрээ өгссөн гэж тэдний тайланд онцолжээ.




3,602.33

















































Новшийн аанкуудаа гэж 2026-10-20 59.153.113.144
Америкчууд хөгийн нөхөд шүү.20- ийд жилийн өмнө Кимийг үхсэн ,хэзээ мөдгүй үхнэ. сахартай ч гэх шиг бичээд зогсохгүй ард түмэн нь өлсөглөнд нирвэгдээд. хиярчихсан Ким ч үхээд өнөөдөр хойт сологос гэх улс байхгүй байхаар бичдэг байв. Пүтенг хичнээнч удаа үхүүлэв бас алуулав даа ккк Саяхан дарга Ши- г Яг дэргэд нь хараад зогсож байгаа мэт цус харваад үхлүүд Делтгээс эх орноодоо явч яваад цэргийн 301 эмнэлэг альтай голтой хүргэсэн юм бичээд л байсан. Барин тавин худал бичих нь ямар хэрэгтэй гэж?
Нэргүй 2026-10-20 202.21.107.28
Энэ ажилчид буудуулсан бхдаа
Нэргүй 2026-10-20 203.17.23.177
ОРОСЫГ УМАРДЫГ ШҮТДЭГ ОРКУУД ШАР ХЭВЛЭЛ ГЭЖ МЭДЭХГҮЙ ОДОО БАРУУНЫ ХУД МЭДЭЭ ГЭЭД ХУЦАЛДААД ОРООД ИРНЭ ЭЭ. АХАХАХААХ