Д.Цэрэнханд, П.Лхамдэгд нар ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.13-нд нийтлэгдсэн

Д.Цэрэнханд, П.Лхамдэгд нар ялагдлаа

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд өрсөлдсөн Монголын жүдочид болох Д.Цэрэнханд, П.Лхамдэгд нар шийдвэрлэх барилдаанд ялагдсанаар медалийн төлөө барилдах боломжгүй боллоо.

Д.Цэрэнхандын тухайд Японы жүдоч Мегуми Тачимотод цэвэр ялагдсан бол П.Лхамдэгд ОХУ-ын Теа Донгузашвилид юүко үнэлгээгээр ялагдсанаар дэлхийн аваргын дэвжээг орхилоо.

Хэрэв манай тамирчид ялсан бол хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болох байсан юм. Харамсалтай нь, манай хоёр тамирчин ялагдаж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний татамиг орхисноор Монголын баг тамирчид энэ удаагийн дэлхийн аваргаас хоёр хүрэл медальтай нутаг буцаж байна.

Манай баг тамирчид маргааш эх орондоо ирнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж