Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслийг өнгөрсөн зургадугаар сард УИХ-аар баталсан. Хууль ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Татварын ерөнхий хуульд оруулсан онцлох нэмэлт өөрчлөлтүүдээс дурдвал: Аж ахуй нэгжүүдийн тухайд татварын өртэй байгаа тохиолдолд дансыг түр битүүмжилдэг байсан. Тэгвэл шинэ хуулиар данс битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлсэн байна. Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй байх зохицуулалттай болжээ. Татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшин гэх ойлголтыг оруулж иржээ. Тодруулбал, компаниудад сайн, дунд, муу гэсэн үнэлгээ хийж эхэлнэ.
-ААН-үүд гаалиар бараа бүтээгдэхүүнээ оруулж ирэхдээ гааль дээр шууд гаалийн албан татвар болон НӨАТ-аа төлдөг байсан.
Харин шинэ хуулиар байгууллага гаалийн татвараа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болсон.
-НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Хаха 2026-10-19 103.111.68.2
Шааадаг пиздаанууд…анхны х гэх шиг
Нэргүй 2026-10-19 66.181.175.6
Бүтэн жилийн дараа тавьж нтр муусайн юмнууд
Нэргүй 2026-10-19 103.11.193.222
Манай татварын хууль зөвхөн цуглуулахад чиглэх юм. Хувь хүний орлого 2 саяас их ч гэлээ ам бүлдээ цор ганц ажил хийдэг бол гэдэг ойлголт, тогтолцоо огт байхгүй юм. Төлсөн татвараас амьжиргааг нь дэмжиж тодорхой хувийг буцааж олгож болдог систем бүрдүүлэх ухааны юм ярьж бсан нь огт бхгүй шив