Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга генерал Ким Гю Ха хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүсэд гүйцэтгэх аюултай үүрэг даалгаварт цэрэг бус робот, дрон ашиглах хэрэгтэй гэж мэдэгдлээ. Цэрэггүй бүсэд Өмнөдийн гурван цэрэг минад өртөж бэртсэн хэрэг өнгөрсөн сард гарсан. Үүний дараа генерал Ким Гю Ха цэрэггүй бүс рүү цэрэг бус робот, дрон илгээх санааг АНУ-ын цэргийн дээд командлагчтай ярилцсан аж.
Гэхдээ хоёр тал Солонгосын хойгийн хил орчимд ийм төхөөрөмж ажиллуулах нь эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Мөн эдгээр системийг ашиглалтад оруулахаас өмнө нарийн туршилт хийх шаардлагатай гэсэн байр суурийг талууд илэрхийлсэн байна.
Дашрамд дурдахад, Өмнөд Солонгосын арми "Army TIGER+" санаачилгын хүрээнд хүн болон хүнгүй системийг хослуулсан байлдааны чадавх хөгжүүлж байна. Үүнд цэргүүдтэй хамтран ажиллах дрон, робот техник, хиймэл оюун ухаан багтдаг. Хүнгүй системүүд нь цэргүүд тухайн бүсэд нэвтрэхээс өмнө аюултай газар нутгийг тандаж, болзошгүй аюулыг илрүүлэх юм.
Гэхдээ хоёр Солонгосын хилийн цэрэггүй бүс нь ердийн сургалтын талбайгаас илүү олон сорилттой, онцгой нөхцөлтэй газар. Технологийн ямар нэг саатал гарсан тохиолдолд буюу тухайн дрон эсвэл робот санамсаргүйгээр хил зөрчвөл мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй юм.
3,600.44


















































Нэргүй 2026-10-17 202.126.90.107
ХОЙШОО ТҮМЭН ГОЛД ХЯТАДТАЙ ХИЛЛЭДЭГ ХЭСГЭЭРЭЭ ХЯТАДЫН ХИЛ НЬ БИТҮҮ КАМЕР БАЙХАД ХОЙД СОЛОНГОСЫН ТАЛД НЬ ЯДАХНАА ОДОО АШИГЛАХАА БОЛЬСОН АНАЛАГ КАМЕР Ч БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ. ХЯНАЛТЫН КАМЕР АШИГЛАЖ МЭДДЭГГҮЙ ТИЙМ ХОЦРОГДСОН ЮМУУ ЭСВЭЛ КАМЕР ТАВИУЛАХ МӨНГӨГҮЙ ТИЙМ ЯДУУ ЮМУУ.
Нэргүй 2026-10-17 122.201.31.252
Хоцрогдсон өлсгөлөн гуйлгачин хойд солонгосчуудын хувьд монгол ч технологи өндөр хөгжсөн баян чинээлэг улс.
ДЭЛХИЙ ХӨГЖСӨӨР, ХОЙД СОЛОНГОС ХОЦРОГДСООР 2026-10-17 122.201.31.252
ДЭВШИЛТЭТ ӨМНӨД НЬ БҮР УХААЛАГ РОБОТ БАЙРЛУУЛЖ БАЙХАД ХОЦРОГДСОН ХОЙД СОЛОНГОСЫН ТАЛД НЬ ЯДАХНАА АНАЛОГ КАМЕР Ч БАЙХГҮЙ.