Филиппин: Сонгины картельд торгууль ногдуулав

Филиппин: Сонгины картельд торгууль ногдуулав

Филиппин: Сонгины картельд торгууль ногдуулав

Филиппиний эрх баригчид сонгины үнийг хэт өсгөсөн гэх зургаан компанид нийт 1.76 тэрбум песо буюу 27.9 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Тэднийг "сонгины картель" байгуулсан гэж үзэж байна.

Филиппиний айл өрхүүдийн өдөр тутмын хүнсэнд өргөнөөр хэрэглэгддэг сонгины үнэ 2022 онд кг нь 800 песо хүрчээ. Ингэснээрээ сонгины үнэ тус улсын өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс давж, махнаас ч үнэтэй болсон юм. Мөн сонгино ресторануудын цэснээс хүртэл алга болж, хууль бусаар хил давуулах оролдлогын гол бай болсон байна.

Сонгино тансаг хэрэглээний бэлгэдэл болсны нэг жишээ нь хуримын үеэр сүйт бүсгүйн цэцгийн баглааны оронд сонгиноор баглаа хийсэн тохиолдол байв.

2022 оны хямрал тухайн үед шинээр сонгогдоод байсан ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниорт ихээхэн дарамт болжээ. Хямралыг шийдэхийн тулд эрх баригчид онцгой журмаар сонгино импортлохыг зөвшөөрсөн бөгөөд ерөнхийлөгч Маркос ч хомсдолыг үүсгэсэн этгээдүүдэд хатуу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн байдаг. Улмаар 2023 оны сүүлээр дотоодын арвин ургац зах зээлд нийлүүлэгдэж эхэлснээр хямрал намжиж, сонгины үнэ тогтворжсон байна.

Филиппиний Өрсөлдөөний хорооноос мэдэгдсэнээр, сонгино импортлогчид, хадгалалт болон тээвэрлэлтийн компаниудаас бүрдсэн эдгээр зургаан аж ахуйн нэгжид ногдуулсан торгууль нь 2016 онд тус байгууллага байгуулагдсанаас хойших хамгийн өндөр хэмжээний торгууль болжээ. Тэдгээр компани нь 2020, 2021 онд сонгины импортын зөвшөөрөгдсөн нийт хэмжээний бараг 50 хувийг хамтран хянаж байсан нь шалгалтаар тогтоогджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-10-17 202.133.76.56

манайд сонгино ногоо филиппинээс багадаа10дахин хямд байдаг мах харин дэлхийгээс үнэтэй гэхдээ хамгын их халамж зээл тусламж авдаг

Avatar

Нэргүй 2026-10-17 64.119.20.179

ANUSDAAD BOOW XXNOO BOOW DOLOOJ TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI BIEE UNELLEED ALNI SEXSYGEER 80955877

Avatar

Нэргүй 2026-10-17 64.119.21.29

манайх ч гэсэн мах гаргахдаа квотоо сэргээх хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж