"ОХУ Трампын зарласан хэлэлцээрийг юман чинээ тоогоогүй"

"ОХУ Трампын зарласан хэлэлцээрийг юман чинээ тоогоогүй"

"ОХУ Трампын зарласан хэлэлцээрийг юман чинээ тоогоогүй"

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп сүүлийн үед Зеленскийг гоочлох нь ихсээд буй. Хамгийн сүүлд л гэхэд тэр "Украины ерөнхийлөгч Зеленскийтэй учраа олох нь Путинтэй харилцахаас ч хэцүү юм" гэж хэлсэн билээ. Түүнчлэн Украины армийн Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд халдсан явдлыг ичгүүртэй гэж тодорхойлжээ. АНУ хэдхэн өдрийн өмнө ОХУ-тай дизель түлшний импортын гэрээ байгуулсныг энд онцлох хэрэгтэй болов уу. Үүний зэрэгцээ Украинд "Starlink"-ийн үйлчилгээ тасалдсан нь байлдааны талбарт төвөгтэй нөхцөл байдал үүсгэснээр Вашингтон, Киевийн харилцаа сайнгүй байна.

Трампын хүсэлтийн дагуу Украин эрчим хүчний байгууламжуудад өгөх цохилтоо гурван өдрийн турш зогсоосон боловч аравдугаар сарын 15-ны Пүрэв гаригаас эргэн сэргээжээ. Учир нь ОХУ хэзээ ч цохилтоо зогсоогоогүй гэж Зеленский тайлбарлаж байгаа юм.

Зеленский Трампын сүүлийн шүүмжлэлүүдэд ямар нэг тайлбар тавьж, хариулт өгөөгүй ч гэлээ Брюссельд айлчлан ирэхдээ "жинхэнэ удирдагчдад" талархал илэрхийлэхээ мартсангүй.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен энэ үеэр "Бид мэдээж ерөнхийлөгч Трампын эрчим хүчний гал зогсоох хэлэлцээрийг дэмжсэн. Гэвч Орос тэр хэлэлцээрийг юман чинээ тоохгүй байгааг харлаа. Тиймээс Орост авах хориг арга хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй" гэжээ.

Харин Европын зөвлөлийн дарга Антонио Коста Украинд үзүүлэх тусламжаа зогсоох цаг биш, Оросын хоригийг ч сулруулах цаг биш гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Европын холбоо Украины санхүүжилт, тусламжийг голчлон хэлэлцэж байна. Урсула фон дер Лейен уулзалт эхлэхийн өмнө Зеленскийд "ОХУ эрчим хүч, усны байгууламжуудыг устгахыг хичээж байна. Гэхдээ бид Украины талд зогсоно. Өмнөх өвлүүдэд ямар байсан яг түүн шигээ Украиныг дэмжинэ" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

The Russian Federation 🇷🇺 and the People's Republic of China 🇨🇳 are two of the most powerful and mighty allies in the modern world. 2026-10-17 64.119.22.126

The Russian Federation 🇷🇺 and the People's Republic of China 🇨🇳 are two of the most powerful and mighty allies in the modern world. It is becoming increasingly clear that these two great powers will continue to shape the future development of the world. American 🇺🇸 hegemony is weakening significantly, and a multipolar world led by Russia and China is emerging. Even GOD ALMIGHTY is blessing, guiding, and leading Russia and China. 🙏🙏🙏🙏🙏🙏

Avatar

Зочин 2026-10-17 64.119.17.185

хүн шоолж байж элсэж ордог тийм элгийн тусгай алба гэж дэлхийд бдаггү юм

Avatar

Нэргүй 2026-10-17 122.201.31.252

СЛАВА КОКАЙНЕ, ГЕРОЙН СЛАВА

Avatar

зочин 2026-10-17 66.181.180.121

хохоолууд гал зогсоохоороо яадгийм тэртэй тэргүй украйн дуусна түргэн тусмаа сайн бушуухан дуусгаж жинхэнэ энх тайван тогтоох хэрэгтэй

Avatar

зочин 2026-10-17 66.181.181.100

Баруунтэй хэлэлцээ хийх боломжгүй, Хуурна Мэхлэнэ Амлалтаасаа буцна, Дайсагнана, Нацист фашист алан хядагчдыг бол устгахаас өөр замгүй,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж